ӨМНӨД МОНГОЛ – АД ЧӨТГӨР ШҮГЛЭСЭН ОРОН

Хөх

 

 

 

         Өмнөд монгол оронд нийгмийн байцаалт хийж буцаж ирэх болгонд найз нар минь надаас тэндэхийн байдлыг сонирхон асуудаг. Би тэдэнд яаж хэлэхээ мэдэхгүй зовнидог болов. Тэгээд доорх мэт хэдэн үгээр товч хураангуйлъя гэж бодлоо. Одоох Өмнөд монгол оронд нэг бүлэг цөөн тооны хүмүүс төрийн зэвсэгийг эзэмшин, ардыг дарлан, нийгмийн бүх эх баялагийг эзэрхэх гэсэн зэрлэг бүдүүлэг үйл ажиллагаа явуулж, бүх Өмнөд монгол орон нь засаггүй байдалтай болж байна.

1.          Улс төрийн хүрээ хэмжээнд. Өмнөд монголчууд засагт оролцох эрх, яриа хэлэлцээний эрх, хоршоо бүлгэм байгуулах эрх чөлөөгөө үндсэндээ алдсан байна. Манж Чин улсын үед Өмнө монголчуудын олонх нь засаг төрийн ажилд шууд оролцох эрхгүй боловч цөөн тооны дээд, дунд давхрааны ван гүн болон тайж нар зохих хэмжээний улс төрийн эрх эдлэж байсан тул өнөөдрийн Монголчууд шиг эрх чөлөөгөө туйлбартай алдаагүй байсан билээ. Манж Чингийн сүүлийн үе болон ДИУ-ын үед, Монголын дээд давхраатан өөрийн үндэстнийхээ эрх ашгийг хамгаалахын төлөө тухайн үеийн эрх баригчдын харгис хатуу дарлалыг тасралтгүй ээргүүцэн тэмцэж байжээ. Үүнд онцгойлон дээр зууны 30, 40-өөд оны үед Өмнөд монголчуудын тэмцэл нь түүхэнд дурайм ул мөрөө үлдээсэн юм. Түүхийн хүрд эргэлт 58 оны “Их үсрэнгүй дэвшилт”-ийн үе, “Баруунтныг эсэргүүцэх” болон “Сойлын хувьсгал”-ын үед хүрч Өмнөд монголчууд урьд өмнө үзээгүй харгис хатуу улс төрийн тэмцэлд өртсөн боловч Монголчуудын тэмцэл зогсоогүй байжээ. Тухайн үед эрх баригчдын зохион байгуулсан “3 шатны хурал”, “Ардын төлөөлөгчдын их хурал” болон түүнчлэн “Өвөр монголын өдрийн сонин” дээр өөрийн үндэстнийхээ эрх ашгийн төлөө тэмцэж байсныг тухайн үеийн сонин сэтгүүл, ном зохиол болон албан материалаас ойлгож болох юм. 80-аад он болоход Монгол зохиолчид “Шарх сорвины утга зохиол”-ыг бичиж, их сургуулийн оюутад газар нутгаа хамгаалах болон үндэстнийхээ эрх ашгийг хамгаалах зорилготой олон хэлбэрийн хөдөлгөөнийг зохион байгуулж байсан түүхтэй юм. Үүнийг төлөөлөгчид Хадаа, Тэгшжаргал, Хүчинтөгс, Гао-Юйлиан зэрэг хүсүүсийг дурдаж болох юм.

“Шинэ дундад улс” гэгч нь байгуулагдсанаас 1995 он болоход Монголчууд өөрийн үндэстний нэр хүнд болон зориг санаагаа бүрмөсөн таягдаагүй юм. Тэд үндэстний уламжлалт өртгийн үзэлтээ баримтлаж, эрх баригчдын мунхруулан минчүүрүүлэх бодлого эрчимтэй явагдаж байсан ч тэдэнтэй сүлбээлэгдсэнгүй, тэдэнд бууж өгсөнгүй юм.

95 оноос хойш, Хятадын коммунист засгийн хэвийн бус ондоошлыг дагалдан, “Үндэстний өөрөө эзэн мэдэх эрх”, “Үндэстний нэр хүнд”, “Үндэстний эрх ашиг” зэрэг ухагдахуун нь Өмнөд монголын сэхээтдын үзэл ухамсраас эдэг эдгээр баллагдаж, зөвхөн эрх мөнгийг хөөцөлдөн, үнэн бодит ахуйд тэлчлэн амьдарч буй Өмнөд монголын ард түмэнтэйгээ нэгэнт ил тод “заан шугам”-тай болжээ. Тэд эрх баригчдад өөрийн хүн мөсөө ичгүүр сонжуургүй худалдан, авилга, хээл хахуулийн гүн хөвтэй хамтаар “живэх” болсон байна. 95 оноос хойш, ялангуяа тус зуун эхэлсний дараа, Хятадын засгийн газар Хадаагийн нэг гэр, Гао-Юйлиан, Хүчинтөгс зэргээр толгойлсон “Үл бууж өгөгсөд”-ийг тасралтгүй сүрдүүлэх, айлгах, албадах, гүтгэх, гутаах зэргээр хавчин дарлан, хүнд цохилт өгөхийн зэргээр бусад ардчилсан этгээд болон үндсэрхэг үзэлтдийг худалдан авах, “Тэдэнд амьдралынх нь замыг олгох” гэсэн нэрээр хуурах, татах “зөөлөн” аргыг хослуулан хэрэглэж, өөрийн баримтлаж буй үзэлт зогсолтоо таягдсан болон бууж өгөгсдөд аж ахуйн ашиг олгон, зэрэг хэргэм “яруу алдар” “хайрлан”, үндэстэн ястан гэх үзэл бодлыг нь булшлан, үүдэн бүтээх чадварыг нь үгүйхийж, Монгол үндэстний оюун санаа, зориг цөс болон бат бүлгэмдэлд бут цохилт өгсөн байна. Энэ тухай байцаалтыг үндэслэвэл, Тэгшжаргал, Хэ-Лүн, Тогуунбаяр, Чэн-Хайшан, Чан-Мин зэрэг тухайн үеийн тэмцэгсэд тогтмол хугацаанд дээд шат (Улсыг хамгаалах, Дотоодыг хамгаалах байгууллага)-нд өөрийн үзэл санааны байдал, хийсэн, ярьсан, явсанаа, харьцаа холбоо авдаг хүмүүсийнхээ тухай “мэдүүлэг” өгч, “Өвөрийн дотоод сэтгүүл”-ээ дэлгэснээс тэднийг “мухардал”-д орсон амьдралаас нь татан гарган, тэднийг “үг сонсох”-гүй байсанаас нь дуулгавартай болгох, бууж өгөхөд хүргүүлэх, нэн цаашилвал “нам”, “засгийн газар”-тай санаачлагатай ойртуулах болгодог жигшүүртэй аргыг хэрэглэн, Монголчуудад “сүр хүч”-ээ гүйцэд үзүүлж чадсан байна. Бас жишээлвэл, Баянмэнд (ӨМИС-ийн профессор, Дотоодыг хамгаалахынхны онцгой урьсан хянагчийн тушаалыг хамтад нь гүйцэтгэж байна), Сайндэлгэр (ӨМШУТМИС-ийн дэд захирал), Түмэнжаргал (ӨМИС-ийн Монгол судлалын хүрээлэн), Мансан (Монгол үндэстний нэвтэрхий түүхийг дур зоргоор өөрчилсөн) зэрэг ил буюу далд байгаа хүмүүст зэрэг хэргэм, орон сууц, “Яруу алдар” олгон, гадаадад суралцан буцан харьж ажил эрсэнд мөн 2 зүйлийн адил бус төрийн бодлогыг хэрэглэдэг байна. Жишээлвэл, Шуурган, Манлай, Цогт, Бай-Шуанши зэрэг “үг сонсдог” мөнтөө засгийн газрт хоршиж ажиллагчдад “Судлалын хүрээлэн” байгуулан өгч, орон сууц, зэрэг хэргэм хайрлан, Ван баатар, Сэцэн (Америкт доктор цол хамгаалан харьж ирсэн дарга үл мэдэг шалтгаанаар нас барсан) зэрэг “үг сонсдоггүй” этгээдийг харин ил буюу далдаар хавчин хорлодог байна.

2.          Аж ахуйн хүрээ хэмжээнд. Засаг төрийн эрх нь эрх баригчдын хувийн өмч болсон байна. “ӨЗО” гэгчийн буй бүхий эрх болон эрх баялаг нь ӨЗО-ны шүжи, тэргүүлэгчид харъяалагдаж, эл аймаг хошууны эрх болон эх баялаг нь аймгийн дарга болон шүжи, хошууны дарга болон шүжид харъяалагдаж, шиан сум гацааны эрх болон эх баялаг нь сум дарга болон шүжи, гацаан дарга болон шүжид харъяалагддаг байна.

Засаг захиргаа болон ажил үйлсийн байгууллагын нэгж, аж ахуйлалд, Монгол үндэстний эзлэх харьцал нь онцгой бага. Олонх тооны Монголчууд хөдөө тосгон малжих оронд амьдарч, хотод байгаа нь ч гэсэн ажилгүй тэнүүл иргэд байж, албаны талынхан “өндөр сайхан асар тагт” болон “өргөн дардан зам”-аар Өмнөд монгол орны “хөгжилт”-ийг харуулдаг ч тэдгээр өндөр сайхан асар тагт болон өргөн дардан засмал зам Монголчуудын хувь заяанд нэгэнт асдаа зүйл юм. Зөвхөн өврийн үндэстний ашиг тусыг худалдаж “төрийн тавцан”-нд мацан гарсан “үндэстний кадр”-ууд “өндөр сайхан асар тагт”-д сууж “өргөн дөрдөн зам”-аар давхиж байгаа юм.

Тэгэхээр бидний асуудлыг чиглэх чиг нь хааш л хөдөө тосгон малжих оронд байгаа юм. Чин улсаас ДИУ жич “Шинэ дундад улс” байгуулагдсанаас нааш одоо болтол, Өмнөд монгол орон нь эрх баригчдын нүдэнд бол “идээд дуусахгүй тарган мах” шиг харагдаж, тэдний өдрийн бодол, шөнийн зүүд болжээ. Засгийн газар нь улсын нэрийг зааж, Өмнөд монголын газар нутгийг дахин хуваарилж, охь шимтэй газар болон элбэг баялаг хадлантай газрыг Хармөрөн, Гирин, Лиаонин мужид оруулж, малын сайхан бэлчээрийг “улсын тариалангийн талбай” болгож, бэлчээрээ түшин мал малжиж байсан малчдыг хүйтэн, элсэрхэг, ган хуурай говь нутагт цөлөн оруулсан байна. Үүний зэрэгцээгээр тэнүүл Хятад зохион байгуулалттайгаар буюу биеэ даан их хэмжээгээр Өмнөд монгол оронд түрэн орж ирэн бэлчээр нутгийг тасралтгүй эзэлсээр иржээ. 90-ээд оны сүүлчийн үеэс, даруй “өөрчлөлт нээлтийн шинэ шат үе”-д орсон гэж сурталчилдаг үеэс эхлэн, Хятадын мөнгөтэй давхраатан нь улсын нэрийг өмнөө барьж, Өмнөд монгол оронд “нүүрсэн уурхай, цахилгаан гаргах үйлдвэр, дунд бага хэлбэрийн үйлдвэр байгуулах” гэсэн уриан доор эх байлагийг их хэмжээгээр дээрэмдэхийн дагуу, Өмнөд монгол орны ус болон агаарыг бохирдуулан, амь ахуйн үндсэн системийг туйлбартай эвдсэн юм.

Баруун хэсгийн Монголчууд “хотжуулах” гэсэн төрийн бодлогоор 60% нь нэгэнт “нүүдэл иргэд” болж (албаны талын бүртгэл) уулын байгаа Монголчуудын үндэстний уламжлалт аж ахуйн суурь нь нэгэнт эвдэгдсэн байна. 1947 оноос эхлэн, 50-иад жилийн дотор өөрийн өвөг дээдсийн нутаг дээрээ “цөөнх үндэстэн” болсон бол, ойрын 10 жилийн дотор өөрийн нутаг дээрээ “хэсүүл иргэд” болсон байна. Үлдсэн 40%-ийн малчид ч гэсэн удалгүй улсын нэгдэлтэй төрийн бодлогоор “гоё сайхан асар тагт”-д амьдардаг “хотын иргэд” болж хувирах юм.

Зүүн хэсгийн Монголчууд газар нутгаа алдаж, аж ахуйн сууриа алдаж байгаа талаар одоох шатны тийм нийтлэг биш боловч ноднингийн 12 сараас эхлэн, Ху-Жинтаогоор тэргүүлүүлсэн бүлгэм нь “газар шорооны эрхийг шилжүүлж болно” гэсэн дурдлага гаргаснаас хойш, мөнгөтэй Хятадууд газар шороог худалдан авах ажиллагаагаа нэгэнт эхлүүлсэн байна. Чин улс болон ДИУ-ын үе жич дээр зууны Хятад иргэдийн их хэмжээний нүүдлээс болж Монголчуул өнө шимлэг бэлчээр нутгаа алдсан боловч өөрийн амьдралаа аргацаах жижигхэн хэсэг газар нутагтайгаа үлдсэн юм. Хэдийгээр элсэрхэг хүйтэн цөл байсан ч өөрийн ажилч хөдөлмөрч 2 гараараа хүчирдэлийг тэвчин үеийн үед оршин тогтнон амьдарч уламжлалт соёлын онцлог шинжээ хадгалсаар иржээ.

Хятад улсын аж ахуйн болон улс төрийн байдлыг нэгэнт задлаж, энэ удаагийн газар нутгийг худалдаалах хөдөлгөөний хүчтэй өрнөл нь дахин 10 жил явагдахад хүрвэл, Өмнөд монгол орны Монголчууд өөрийн газар нутаг болон аж ахуйн сууриа бүрмөсөн алдахад хүргэж Манжийн мөхөл туйлбартай давтагдана.

3.          Соёл сурган хүмүүжлийн хүрээ хэмжээнд. 60 жил “Хятадын соёл” болон “эв хамтын соёл”-оор сургасны үр дүнд Монголын үндэстний соёлын уулын дүр төрх нэгэнт алдагдсан байна. Хятад соёлын бусдыг хайлуулах чанараар чанга, түүхийн олон шат үед, Хятад үндэстэн болон бусад үндэстэн салан тусгаарласан байдалтай байж, соёлын хоорондын түрэмгийллийн байдал оршоогүй юм. Тухайн үеийн Хятад үндэстэн өөр хоорондоо байлдан гадагш соёлыг түрэмгийлэл хийх цаггүй байжээ. Чин улсын үеэс соёлын хувьсгал дуусах үе болтол Хятад соёл олон газруудад тархаж байсан ч тэр үеийн тархалт нь засгийн газрын зорилготой, төлөвлөгөөтэй оролдлого биш байжээ. Гэтэл соёлын хувьсгалаас нааш, Хятадын соёлын өөрийнх нь тархалт болон Хятадын засгийн газрын зорилготой, төлөвлөгөөтэй Монгол соёлыг уусгах төрийн бодлого нь аймшигтай үр дагавартай юм. Өмнөд монгол орон, Шинжиан, Түвд зэрэг цөөн тоот үндэстний орнуудын сурах бичгийн агуулгыг бүх талаар өөрийн зорилгын дагуу тогтоохоос гадна шашны талынхны үзэл санааг ч бүх талаар эзэмдэн хяналтдаа оруулсан байна. Ойрын 10 жилд дэлхийн эл улс орнуудад “Кунзийн сургууль”-ийг байгуулж Хятад соёлоо сүр далайцтай сурталчилахын дагуу Одон телевиз болон нет сүлжээг ашиглан эрдэмтэн мэргэдийг худалдан авч түүхийн үнэнийг гажуудуулсан өдий төдий зохиол бүтээлийг тараах, Дундад улсын онцлог бүхий ононлын системийг бүтээн байгуулж өөрийн ноёрхлоо бататагахад үйлчлүүлж байна. Жишээлвэл: “Монгол үндэстний нэвтэрхий түүх”, “Хүний эрхийн онол”, “Ардчилал болон хууль зүйн онол”, “Соёл хүн зүйн ухаан”, “Дэлхийн түүх”, “Ардын зан үйл”, “Сонин мэдээний ухаан”, “Улс төр аж ахуйн ухаан” зэргийг зохиосон байна.

Засгийн газар нь суртал ухуулгын бүх эх баялагийг ганцаар эзэмшиж өдөр бүр 24 цагаар худал үгийг давтаж хүмүүсийн тархи толгойг угааж байдаг. Бүхий л нийгэм даяар “Дундадын үндэстэн” гэх шинэ үндэстний тухай ухуулж, “Эв зохицолт Өвөр монгол”, “Үндэстний соёлын эх орныг бүтээн байгуулах”, “Үндэстний сурган хүмүүжлийн өөрчлөлт”, “Аймгийг хасаж хотыг байгуулах”, “Өвөр монголын засгийн ордны вэб сайтыг байгуулах” зэргийг чинээ мэдэн сурталчилдаг болсон байна. Олон жилийн иймэрхүү суртал ухуулгаар дамжин Өмнөд монголчуудын 8% нь Хятад улсыг өөрийнхөө “Эх улс” гэж, өөрийн үндэстнээ “Дундадын үндэстэн”-ий 1 гэж үзэж, нам, эх улсаа магтан дуулдаг Хятад дууг бахархан дуулдаг болж үндэстнийхээ соёлоор бахархдаг ухамсар нь баларч байна.

Үүний дээр, хэдэн 10 жилийн улс төрийн хөдөлгөөнөөр дамжин, онцгойлон соёлын хувьсгалын үеийн их хядлагыг өнгөрүүлж үндэстний сүр болсон олон шилдэг хүмүүсээ алдсанаас болж, онцгойлон 90-ээд оны сүүлчээс эхэлсэн “Аливаа бүхэн зоос мөнгөний төлөө” болсон нийгмийн хэв суртлын нөлөөгөөр, Монголчуудын ёс суртахуун, соёл сурган хүмүүжлийн доройтол элжрэл нь хурцдаж, хайлагдах зүгт уруудсан байна.

Хэдэн жилийн өмнө, алдарт зохиолч Г.Шаравжамц уран зохиолын хэлбэрээр эрх баригчид нь Өмнөд монгол орны элсэн шуурга болон амь ахуйг эвдсэн гол ялтан болох үнэнийг элчилсэн байна. Ноднин зохиогч эрх баригчдын 60 жилийн турш худал хуурмаг, харгис хэрцгий, бузар муухай мөн чанарыг элчилснээс зохиол бүтээлийн илээр нийтлэх эрхийг хассан байна. Хуучинхүү багшаас ч Монгол соёлынхоо тухай хүмүүсийг сэтгүүлэх орон зайтай гүн ухаанлаг найрууллын түүвэр бичсэн байна. Тэдэн шиг сэхээтдын дорвитой бүтээл байснаас 90-ээл оноос нааших Монгол бичигтний түүхэн гутамшгаараа түүхэнд үлдэхээргүй болжээ. Тэдэнтэй эсрэгээр ойрын жилд, Өмнөд монгол орны зарим “зохиолчид”, намынхаа уриалгаар, хий хоосон яруу алдырн төлөө өдий төдий ном гаргаж, нийгмийн “сайн сайхан”, “хүндэт хайртай нам”-ынхаа “ач гавъяа”, “сод мэргэн”, “зөв оновчтой”, “төрийн бодлого”-ыг нь магтан дуулсан хогийн юмсыг бичиж, уншигч олны нүдийг халхлан оюун тархийг нь угааж байдаг.

Нийгэмд нэр алдартай их сургуулийн профессор, эрдэмтэн, бичигтний оюун санаа нь доройтлын туйлд тулж зоос мөнгө, эрх зэргийг хөөцөлдөж өөрийн үндэстэн ястандаа үүрэглэх хариуцлагаа таягдсан байна. Бүхий л нийгмийн ёс суртахуун болон нийгмийн хэв суртал урьд өмнө нь гараагүй доройтож, Монгол соёлын сүйрэлийн дохиог дэлдэж байгаа юм.

4.          Хууль цаазын хүрээ хэмжээнд. Ардчилал, эрх чөлөө, эрх тэгш, хуульт нийгэмд бүхий л нийгмийн хэв суртал нь эрүүл саруул, ёс суртахуунтай байдаг бол хазгай эзэмшилт, дарангуйлах засаг төртэй нийгэм нь харин ардчилалгүй, ёс суртахууны доройтол, элжрэл авилга газар авсан байдалтай байдаг. Иймэрхүү төр засаг нь бүхий л нийгмийн эрүүл хөгжилтийг аргамждаг тушаа болдог байна. Өнөөдрийн Хятадын засгийн газар нь төвөөс хошуу шиан, шиан балгас, тэрчлэн гацаа хүртэл авилгалгүй , элжрэлгүй гэж байхгүй. Энгийн ажилтан болох албатан хүртэл ардын цусыг сорогч “шимүүр хорхой” болж, бүхий л нийгэм нь төв голч ёс суртахууны дэглэмийг алдсан байна. Оршин тогтнох аливаа үндсэн баталгаагаа алдсан малчин тариачин хуулийн журмын дагуу өөрийн бэлчээр нутаг, газар шороогоо буцаан авч, хууль ёсны эрх ашгаа хамгаалдаг зам нь үндсэндээ хагаадаж амьдарал нь мухардалд орсон байна. Баруун хэсэгт байгаа малчид 10-аад жилийн өмнөөс өөрийн нутаг орноосоо хөөгдөн, газар нутгаасаа салан, албадлагаар “хот балгас”-нд “нүүн” очиж хотын хамгийн ядуу буурай ард болсон байна. Зүүн хэсгийн малчид тариачид ч гэсэн ялгаагүй байлаа. Тэд тухайн газрын засгийн ордны “арга бодлог”-оор нутаг усаа албадлагаар худалдаж, сургууль нь залгигдаж, мөн “хот”-д орж хар ажил хийн, нийгмийн байр суурьгүй, хууль цаазын хамгаалалгүй “шинэ үеийн гуйлгачин” болсон байна.

Чин улс болон ДИУ-ыг хэлэхгүй ч гэсэн “3 их уулыг нурааж”, “ард түмэнд эрх чөлөө” олгож өгсөн “Шинэ дундад улс”-ын төр нь байгуулагдсан өдрөөс эхлэн хэрэгжүүлсэн үндсэн хууль нь эрхт ардын үндсэн хууль биш юм. Учир нь одоох эв хамт намын төр нь сонгуулиар дамжин гарсан биш, харин зэвсэгт хүчний хувьсгалаар дамжин төрийн эрхийг булааж гарч ирсэн юм. Хууль цаазын онолын үндэс нь ангийн тэмцлийн онолоор суурилсан Маркс Ленины тэмцлийн гүн ухаан, үгээгүй анги (энгийн ард түмэн)-ийг дарангуйлдаг дарангуйлах засагт төр болох юм. Тэдний хэлж байх удирдах анги нь “ажилчин тариачин цэрэг” болно. Өмнөд монгол оронд тухайн үед аж үйлдвэр, тариалан, цэрэг анги гэж байсангүй, гол болох ард нь өргөн олон малчин түмэн болон малжих болон тариалан ажил үйлсийг зэрэгт нь эрхэлж байсан улс байсан билээ. Тухайн үед олон Монголчууд өөрийн өвөг дээдэс Чингис хаан буюу бурхан шашныг шүтдэг байсан юм. Тэгэхээр “Шинэ дундад улс”-ын үндсэн хууль нь Монгол үндэстний үндсэн эрх ашгийг хамгаалахгүй юм. Хожим нь тогтоосон аль олон хууль цааз нь энэхүү үндсэн хуулийн зориг санаагаар тогтоосон юм. Үндсэн хуульд дурдсан “цөөн тоот үндэстний хууль тогтоол” нь харахад сайхан боловч харамсалтай нь тэр нь “хорт ус”-наас ургасан худал хуурмаг засал чимгийн төдий зүйл болох юм. Эв хамт намын 1947-1979 он болтолх удирдсан уздаа дараагийн улс төрийн хөдөлгөөн дунд аль ч хууль цааз бүр хэрэгжүүлсэнгүй харин “Газрын эзэн”, “Баян тариачин”, “Буруутан”, “Өвөр арлын нам”, “Хувьсгалын эсэргүүчүүд” гэх нэрээр Монгол үндэстний содон хүмүүсийг хууль бусаар алан хядаж, 30 гаруй жил төрийн эрхийг атгаад 1984 онд гэнэт “Үндэстний орны өөртөө засах хууль тогтоол”-ыг тогтоохыг санаж олсон байна.

Ямарваа нэгэн хууль цаазыг эхэлж ноороглох, судлах, тогтоох, нийтлэх, хэрэгжүүлэх явцад энэхүү хууль цаазтай тохиролцсон нэг бүрэн дөхвөр хууль тогтоолыг хэрэгжүүлэх нарийн төсөл байх хэрэгтэй. Энэ бол хууль цааз хэрэгжүүлэгдэхийн хамгийн наад захын баталгаа мөн. Гэтэл өнөөдөр болтол Дундад улсын эв хамт намын удирдсан засгийн газар нь Өмнөд монгол оронд энэхүү “Үндэстний орны өөртөө засах хууль тогтоол”-той тохиролцсон хэрэгжүүлэх нарийн төсөл тогтоохыг одоо болтол зөвшөөрөөгүй юм. Хэрэгжүүлэх нарийн төсөлгүй бол хууль цааз нь тогтоогүйтэй адил юм. Гэсэн ч олон эрдэмтэд мэргэд “Өөртөө засах хууль тогтоол”-оор эш татаж, “хууль цаазаар Монгол соёлоо хамгааалах” гэсэн хий хоосон мөрөөдлөө дэлгэдэг. 90-ээд оноос хойш Дундад улсын засгийн газар болон ӨМӨЗО-ны засгийн ордон нь өдий төдий хууль тогтоол болон хууль дүрмийг тогтоосон юм. Эдгээр нь зөвхөн дэлхийн олон улсад буюу Өмнөд монгол орны үнэн байдлыг ойлгохгүй эрдэмтэн мэргэдэд үзүүлэх үзмэл төдий л юм.

Дундад улсын засгийн газрын хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагаа нь нэгдсэн улсын хууль, олон улсын хүний эрхийн хууль тогтоолыг зөрчсөн мөртөө өөрийн тогтоосон үндсэн хуулиасаа зөрчсөн байна. Иймээс, Өмнөд монгоын зарим хүмүүс одоо байгаа хууль цаазаар өөрийн үндэстнийхээ эрх ашиг, үндэстнийхээ соёл болон хувь хүний эрх ашгийг хамгаалах гэсэн оролдлого нь хий хоосон горьдлого төдий юм.

5.          Дээрх мэтээр Өмнөд монгол орны одоох байдлыг дөхөм задлан, түүний ирээдүйн төлөө бодолхийлж үзвэл туйлын элэр балар мөртөө аюул түгшүүртэй байгаа. Олонх Монголчууд ийм байдалд аргагүйдэж , санаа зовнидог. Гэтэл өнгөрсөн түүхийг эргүүлэн бодож үзвэл, Монголчууд нэн ялангуяа Өмнөд монголын амьдралын хүчин нь маш чанга байдаг. Тэд өөрийн нугаршгүй цөс зоригоор ноёрхогч ангийн зэрлэг балмад дарлалыг эсэргүүцэн өнөөдөр болтол оршин тогтносон юм. Адил бус цаг үед өдий төдий үндэстний баатрууд мэндэлсэн юм. Дээр зууны дунд үеэр, Өмнөд монголчууд Дундад улсын эв хамт намд хуурагдсан ч болог, Сталин Мао-Зэдунд хавчигдсан ч болог аль эсвэл тухайн үед дэлхий нийтийн цаг үеийн байдлаас шалтгаалсан ч болог, эсвэл Монгол улсын тусгаар тогтнолд золиос болсон ч болог, Өмнөд монголчууд өөрийн үрэгдлээр дамжин өөрийн зохих байр сууриа олон, өөрийн тусгаар тогтнол, өөрийн эзэн мэдэх эрх тэрчлэн өөрийн үндэстнийхээ нэр хүндийн төлөө тэмцэж өнгөрсөн юм. 80 оноос 90-ээд он болтол үндэстний охь шилдэг хүмүүс үндэстнийхээ эрх ашгийн төлөө эрэлхийлэл хийж байсан, тэмцэж байсан. Эдгээр нь Өмнөд монголчуудын гэрэл цацрангуй хуудас болж түүхнээ үлдэх ёстой, үндэстний яруу алдар болох ёстой.

Ирээдүйн замыг Өмнөд монголчууд бид өөрөө сонгох ёстой. Хадаа тухайн үед: Урьдаар нэг хэсэг газар нь дээд хэмжээгээр өөртөө засаж, дараа нь бусад хэсэг газрыг эдэг эдгээр өөртөө засах, түүний дараа Хятад хүн эзэлсэн бага хэсэг газрыг гарган өгч, хамаг сүүлд нь зохих нэг шат үе хүрч нөхцөл бүрдсэний дараагаар Монгол улстай нэгдэх гэсэн санаачлагыг дурдсан байна. Одоо Өвөр ардын нам болон Монголын эрх чөлөө холбооны нам үндсэн зорилт нь адил, Өмнөд монгол нь тусгаар тогтносон ч, эсвэл дээд хэмжээнд өөртөө зассан ч, бүр бидний зориг цөс болон оюун ухаанд түшиглэнэ. Дэлхий нийтийн цагийн байдлын хувиралт хөгжилтийг нарийн ажиглахаар барахгүй Хятадын засгийн газрын байдал, Өмнөд монгол орны нийгмийн хувиралт болон хөдлөлийг нарийн ажиглаж судлах эрхтэй. Хамгийн чухал нь Өмнөд монгол орны сэхээтэд, харь гүрэнд сурч байгаа сурагчид болон өргөн олон малчин тариачдын сэхээрэлд түшиглэх хэрэгтэй. Зөвхөн Өвөр ардын нам, Монголын эрх чөлөө холбооны нам болон Өмнөд монголын хүний эрхийн мэдээллийн төвийг түшиглэн дээд хэмжээний өөртөө засах болон тусгаар тогтнолыг биелүүлж дийлэхгүй юм.

Дарангуйлах засагт, төвд төвлөрсөн төрийн эрхт улсаас тусгаар тогтнож гарч ирсэн үндэстэн, улс буюу газар орны тусгаар тогтнол нь түүний удирдлагынх нь хүнээс хэтийдсэн ой ухаан болон бат зогсолтоос салшгүй байдаг, үүний дээр тухайн газар орныхоо ардын идэвхитэй оролцоо болон уялдаагаар дамжин биелэгддэг. 2-р дайны дараах шинээр тусгаар тогтносон улс болон газар орны онол, туршлага нь Өмнөд монгол орны бодит ахуйтай тун их зөрөөтэй юм. Хүйтэн дайн дууссаны дараа тусгаар тогтносон улс болон газар орны онол болон туршлага нь Өмнөд монгол орны тусгаар тогтнолын хөдөлгөөнтэй адилавтар тал байдаг боловч ноёрхогч болон ноёрхогдогч тал нь харин хоорондоо тун их ялгаатай байдаг. Бас нэг бүлэг Монголчууд Еврэй хүний улс байгуулсан жишээгээр лавлалт болгож буй. Соёлын тал, шашны тал болон аж ахуй, ноёрхогчийн талын хүрээ хэмжээнээс үзэхэд мөн ч тун их зөрөөтэй байлаг. Адил бус цаг үеийн дэлхийн цагийн байдлын тасралтгүй хувиралтыг омтгойлон адил бус улсын тусгаар тогтнолын хөлдөлгөөнийг задлан шинжлэх нь шинжлэх ухаанч бус арга юм, хүчирдлээс зайлсхийж байгаа нялхсаг болон юм. Бас нэг бүлэг сэхээтдийн Өмнөд монгол орныг таягдаж, Монгол улстай нэгдэх гэсэн боловсронгуй бус үзэлтийг баримталж байдаг. Энэ нь цөөн тооны хүмүүст авч хэлвэл, өөрийн соёл болон цусан төрлөө хамгаалах нилээд бодит ахуйтай нийцсэн бодол байж болох юм. Гэтэл бүхий л цогц болсон нэг бүлэгт авч хэлвэл, нэн ялангуяа өргөн олон малчид болон тариачдад авч хэлвэл энэхүү арга нь бодиттой нийцэхгүй юм.

Иймээс зөвхөн Өмнөд монгол орны түүх болон одоогийн бодит ахуй, дэлхийн болон Хятад улсын цагийн байдлыг судлаж бусдын арга болон туршлагаар лавлалт болон баймаажин бодит байдалтай нийцсэн, найдвартай, боломжийн чанартай хувьсгалын онолыг гаргаж дийлэх юм. Эдгээрийг дүгнэн одоох нийгмийн бодит байдалтай уялдуулан доорх мэт боловсронгуй бус сануулгыг дурдсугай:

1.          Хятадын засгийн газрын удирдсан өөрчлөлт нь нэгэнт төгсгөлийн шатандаа орсон байна. Хятадын нийгмийн даан тэсвэрлэх тэнхээ нь нэгэнт туйлдаа тулсан байна. Нийгмийн дотоодын зөрчил нь тасралтгүй үүсэн тэлж, ард иргэд болон засгийн газрын зөрчил тасралтгүй хурцдан, дэлхийн мөнгөн гүйлгээний хямралын гүнзгийрэн өргөжихийг дагалдан Хятад улсын нийгмийн дотоодод янз бүрийн үр дагавар үүсгэж байна. Хятадын засгийн газрын хувьслыг хориглон аливааг эрхшээх горьдлого нь сүйрэн, хүмүүсийн гэрэл гэгээ, эрхэм дээд, сайн сайхныг хүсэмжилдэг төрөлхийн араншин нь бүх нийгмийн энх тайван, эрх чөлөө, эрх тэгш, ардчилал зүгт хөтлөх хөдөлгөх хүчин болдог. Өмнөд монгол орон ч үүнтэй адилхан юм. Иймээс энэхүү цаг тохиолыг сайтар ашиглан өөрийн онолын суурийг тавин, бодит ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй.

2.          Дарангуйлах засагт, ганцаар эзэмшилт ноёрхлын засгийн газраас тусгаар тогтнож гарч ирсэн газар орон болон улс нь ноёрхогч бүлгийг нураахдаа эн тэргүүнд, суртал ухуулгын ажлыг сайтар хийж, ноёрхогч бүлгийн жинхэнэ мөн чанар, хуурамч зүс царайг илчилж олон түмнийг сэхээрүүлэн түмний идэвхи чанарыг дайчлан тэдний оролцоотойгоор хөдөлгөөнөө ахиулдаг байна. Зүүн Европын улсууд тухайн үед радио, утас, факс, телевиз, сонин сэтгүүл зэргийг ашиглахаас гадна лекц хийх, судлалын хурал, ярилцааны хурал, холбоо хоршоо байгуулах, нууц зохион байгуулалт зэргийг ашиглан ухуулсан байна. Иймээс одоо үеийн шинжлэх ухааны үр бүтээлийг ашиглан олон талын ухуулгын ажлыг чангатгах хэрэгтэй байна.

3.          Хилийн гаднаас дэмжигчийг хайж тэдний дэмжлэгийг ашиглах. Дэлхийн олон ардчилсан улсад олон нийтийн ашиг тусыг дэмждэг улсын хурлын гишүүд, зохин байгуулалт, нийгмийн бүлгэм, засгийн бус бүлгэм байдаг. Тэд дарангуйлах засагт нийгэмд урт хугацаагаар ноёрхогдож байгаа ард түмний амьдралын байдал, хүсэл мөрөөдлийг ойлгодог учир тэднээс эл зүйлийн ухуулгын багаж төхөөрөмж болон аж ахуйн дэмжлэг олж болно.

4.          Монголчуудынхаа хүний эрхийн үнэн байдлын тухай мэдээллийг тасралтгүй бүчүүлэн НҮБ, Европын парламент болон ардчилсан улсын хуралд дэвшүүлэх хэрэгтэй. Харамсалтай нь одоо болтол итгүүлэх хүчтэй боломжийн мэдээллийг бичиж чадаагүй байна. Хэдийгээр одоо гадаадад суралцаж байгаа Монголчууд олон байгаа боловч эртний үеийн түүх, хэл шинжлэл, уран зохиол зэргийг судлах нь олон байж, ойр үе ба орчин үеийн түүхийг судалдаг нь цөөн байдаг. Нэн ялангуяа одоо үеийн нийгмийг судалдаг эрдэмтэн бүр цөөн байдаг билээ. Хэд байгаа нь ч дундыг баримтлагч болж албаны талын үзэл сурталтай ялгаагүй байдаг. Хууль цааз, аж ахуй, сурган хүмүүжил, түүх мэргэжилд залуучуудыг зохион байгуулж сургаж ирээдүйн онолын судлалын суурийг тавих хэрэгтэй.

5.          Олон зүйлийн боломж болон замыг ашиглан дотроо байгаа хүмүүстэй эл зүйлийн мэдээ занги солилцон, эдэг эдгээр тэднийг нөлөөлөн сэхээрүүлж, сурагчийн дунд нууц зохион байгуулалт байгуулж, гацаа тосгон болгон залуучуудыг оруулсан бэлчээр нутгаа хамгаалах бүлгэм зэргийг байгуулах бодитой ажлыг гардан хийж болно.

Үүнээс гадна гадаадад байгаа биеэ даасан зохион байгуулалт хоорондоо бүлгэмдэж, харилцан ойлголцож, бүх талыг бодолхийлэн, түр цагийн хурал буюу цуглааныг зохион байгуулах, туг тэмдгээр нэгтгэх, зорилтоо нэгтгэх, хамтаар тэмцэж, хамтаар санал нэгтэй болж, гадаад дотоодод зохион байгуулалт байгуулах, зоос мөнгө цуглуулах зэрэг хөдөлгөөнийг зохин байгуулна.

“Төв ёсны үйлсийн өөдөөс дуугүй суувал амь нас нэгэнт эцэслэсэн гэдгийг харуулж байна. Гажуу бурууг үзээд мөн дуугүй байж эсэргүүцэхгүй байвал, гажуу бурууг дэмжсэнтэй адил болно”

– Мартин Лютер

 

<Буцах>

 

Home | Campaigns |  News  |  Links  | About Us

Copyright © 2006 Lupm.org, Allrights