МОНГОЛ УЛС ДАХЬ НӨХЦӨЛ БАЙДАЛ ХИЙГЭЭД ӨВАР МОНГОЛЫН

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТЭМЦЭЛД ТУЛГАРЧ БАЙГАА БЭРХШЭЭЛ

Дөлгөөн

 

 

Хүйтэн дайны дуусгавар болсон 90-ээд оны эхэн үеэс өнөө хүртэл Монгол улсад болж өнгөрсөн нийгмийн хувьсгалд дүн шинжилгээ хийх нь Өвөр монголын эрх чөлөөний тэмцлийн ерөнхий чиг хандлагыг тодорхойлоход тулгамдсан чухал зйүл болсныг онцлон хэлмээр байна. Учир нь сонгодог урлаг бодит ач холбогдол нь аль ч талаас нь авч хэлсэн ч Монголчуудын язгуур эрх ашгийг дээдэлсэн шинэ тулгуур Монгол улс оршин тогнож Өвөр монголын ард түмний үндэсний эрх чөлөөний тэмцлийн зорилго утга төгөлдөр байж чадна. Өвөр монгол нь Монгол улсыг Хятадын хөлд өртөхөөс хамгаалах халхавч болж ирсэн шиг төв Монгол нь эргээд Өвөр монголоос Хятадын эсрэг өөрийгөө авч үлдэх их тэмцлийн ар тал болж иржээ. Ийм үзэгдэл бусад Монголчуудад тухайлбал Буриад, Тува, Ойрад ахан дүүсийн хувьд ижилхэн байгаа нь ажиглагдана. Энэ маань төв Монгол нь нийт Монголынхоо гал голомт өлгий нутаг нь болсонд оршиж байна. Язгуур соёлын шүтэлцээнд цэцэглэн хөгжсөн төв Монгол нь Өвөр монголчуудын ирээдүйн итгэл найдвар юм. Өвөрлөгчдын хувьд ийм итгэл найдвар төрүүлсэн төв Монголгүйгээр тэдний зүгээс Хятадын эсрэг оршин тогтнохын төлөө хийж байгаа тэмцэл өчүүхэн төдий ч ач холбогдолгүй болох учрыг мэдэх хүмүүс юуг эс андах билээ? Ийнхүү өнгөрсөн 10 гаруй жилд шинэ тулгуур Монгол улсад өрнөж ирсэн нийгмийн хувьсал хөгжил, түүнийг хөгжлийн дотоод мөн чанарыг зөв тодорхойлж харьцуулан тунгаавал Өвөр монголчуудад үнэ цэнэтэй амьдар эсвэл харанхуй мөхөл нүүрлэж байгааг олж харахад тус нэмэр болно.

“Амьдрал”, эсвэл “мөхөл” ийм бодол өвөрлөгчид биднийг эзэмдээд удаж байна. Байгалийн жам ёсны дагуу бид амьдрахын төлөө чадах ядахаараа өөрийгөө хамгаалж хөгжүүлж ирлээ. Өнөөдрийн ӨМӨЗО гэгч мануухай оронцог засаглалыг хүсээгүй хүлээж авах хүртэл олон зуун мянган өвөг дээдэс маань цусаа асгаруулан тэмцсэн. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд тайван цаг үеийн 1950-1960 онд болсон их хядлага юм. Тэр үед алуулсан Монгол үндэстний 16222 нь (Хятадын хүлээн зөвшөөрсөн албан ёсны тоо, үнэндээ бол үүнээс хэд дахин олон) сүр болсон язгуур угсаа бүхий хүмүүс, мөн эрэмдэг зэрэмдэг болж ажлын чадвараа алдсан 300000-гаад сэхээтэн тэд мөн амьдрах замыг сонгосон учир ийм харгислалд өртсөн билээ. Тийм ээ, бид амьдрахын төлөө юуны төлөө цус асгаруулан тэмцэх болсноо ухаарах хэрэгтэй. Өвөр монгол орныг Хятадууд 50-хан жилийн дотор хайр найргүй талхиж сүйтгэж одоо хэнд ч хэрэггүй тачир цөл болгож орхилоо. Хэрэв би зураач хүн байсан бол Өвөр монголыг өвгөн хужаад хүчиндүүлээд эцсийн амьсгал хурааж байгаа бор охин шиг дүрслэн харуулвал өөрийгөө хэт доромжилсон болох болов уу? Гэвч хүсээгүй ийм доромжлол цаашид хичнээн жил үргэлжлэх нь тодорхойгүй байгаа нь бид болон бидний хойч үр удамд нүүрлэж байгаа гай зовлон юм. Ийм зовлонгоос ангижрах гарц бидний их ар тал болсон Монгол улс мөн гэж чухал тэмдэглэж болно. Гэвч авралын гэгээн алтан гадас одон болон мишээх Монгол эх орон маань өнөөдөр ямар ад чөтгөр шүглэснийг та бүхэнд дуулгахад зүрх шимширнэ. Гэвч өнгөн талын ардчилал, иргэний эрх, барууны соёлын уур амьсгал зэрэг бага бус юм эрээнтэж харагдаагүйсэн бол энэ орон удахгүй бидний араас нирван дүр эсгэх гэж байгаа бодол төрүүлнэ. Хятадын хаалттай нийгэмд мэдээллээс ангид түүхэн худал хуудсаар нүдээ халхлан чихээ бөглүүлж ирсэн би ч нутаг нутгийн та нартайгаа адилаар Монголд зөвхөн цэвэр Монгол ахан дүүс амьдардаг гэж бодож байжээ. Гэтэл энд нөхцөл байдал өсөд өөр байж, 100-гаад жилийн өмнөх Манж Чингийн хорт бодлогын үр дагавараар Хятад цагаач үр удмаа Монголд үлдээн асар их холилдон өргөжсөн хийгээд одоо тэдний цусыг биендээ тээж яваа 3, 4-дэх үеийн эрлийзүүд Монголын нийгэм улс төр, эдийн засаг, хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал ялангуяа мэргэжлийн чухал байгууллага зэрэгт албан тушаалыг хуваан эзэлж дууслаа. Тэд Монгол улс нэртэй Монгол соёл ахуй зүй, Монголын түүхэн уламжлалыг уландаа гишгэсэн “орчин үежсэн” Монгол улс байгуулах ажилдаа шамдан орлоо. Жинхэнэ Монгол угсаатны ард түмэн энэ оронд асар их зовж зүдэрч байгаа нь тэд өнгөрсөн зууны 30, 40-өөд он өөрсдийнхөө элит лидерүүдээ Оросын гарт алдсантай холбоотой ажээ. Чухам Орос орон өөрийн эрх ашгийн үүднээс энэ Монголыг Хятадаас “хамгаалан” авч үлдсэн боловч улс орны үйл хэргийг эерэгээр тунгаан бодох тэнхэлтэй бүх элит лидерүүдийг нь устгаж амжжээ. 90-ээд он гарч Оросын сүр хүч харьж эхэлснээр Монгол дахь Хятад угсаа үтэр түргэн эрч хүчээ авч өндийж байна. Цэдэнбалын үед нэг хэсэг муудсан Орос Хятад 2-ын зөрчлийг ашиглан 4 Ойрадын хөвгүүн тэрээр Монгол дахь Хятад угсаа гарал бие төлөөний хүчтэй тарж байсан боловч одоо түүнийг Зөвлөлтийг эелдэг дагагч болгон далимдуулан булшилж, оронд нь заналт Хятадуудын хөшөө самбарыг энд тэндгүй босгож Монгол төрийн зүтгэлтэн болгон харуулахыг хичээж байлаа. Сүүлийн 10 жилд Монгол улс хөгжлийн макро бодлого үндэсний чиг баримжаа бүхий сэргэн мандал үзэл бодлыг эрж хайлгүй харин зээлээг тусламж эцэс төгсгөлгүй идэх Хятад панзчины бүхий шунаг замыг сонголоо. Авилгал хээл хахуул энэ бүхнийг Хятад угсаа гарлын бие төлөөний зүгээс нийгэмд нян хижиг шиг тарааж байна. Олонх цэвэр цусны Монгол ноёд орчны нөлөөнөөс болж улсынхаа мөнгийг үрэн таран хйиж идэж уухын дон шүглэсэн байна. Ийм үнэлэмж бүхий нийгмийн орчинд Монголын гэгдэх бүх уламжлал үнэ цэнээ алдаж Монголчууд сэтгэлгээний ядууралд автаж байна. Зарим социологийн судлалын үр дүнгээс харвал Монголчуудын олонх нь ирээдүйдээ итгэх итгэлгүй болсон ажээ. Монгол улсын эдийн зэсэг гэхээр юмгүй болж залуучууд хэдэн 10000-аар хилийн цаана гарч хүнд нүсэр хар ажил хийж гэр орноо тэжээх байна. Тэдний гэр орондоо гуйвуулсан валют хийгээд олон улсын зээл тусламж нь Монголын эдийн засаг нийгмийн хөгжлийг “тогтвортой нөхцөл”-ийг хангаж санхүүгийн гол эх үүсвэр болж байна. Зохион байгуулалт төлөвлөгөө муутай үйлдвэр уурхайн газрууд Монголын байгаль орчинд ноцтой заналхийлж байгаа ч бүхнийг эрхшээлдээ оруулж амь зуух Хятад уламжлалт сэтгэлгэ бүхий дарга анги үүнийг үл тоомсорлон онгон байгалийг хайр найргүй онгичиж малтсаар экологийн баримжаа бүхий үндэсний хөгжлийн чиг хандлагагүй болжээ. Хятадад Хатан гол ширгэж байхад Монголд Хатан Туул маань татарч байна. Энэ бүхэн Хятад сэтгэлгээ бүхий дарга ангиас шалтгаалж байна гэхэд хилсдэхгүй байх. Сүүлийн жилүүдэд төр засгийн өндөрлөгт Хятад цусны лидерүүд олноороо гарч ирснээр Монгол үндэстний уламжлалын санг илээр дайрч давшлан, оронд нь энд тэндэхийн тэнүүл зайдан сэтгэлгээ нийгэм нийтэд хэвшүүлж ирлээ. Монголын гэмт хэргийн ертөнц газар авсан хийгээд түүнд нь голцуу сэтгэлгээний эмзэг давхаргад хамаарагдах хөдөө орны нутгийн цэвэр Монгол залуус өртөх болов. Учир нь тэд хотын залуучууд шиг гадагш гарч ажил хийх арга чарга олж ядсан хийгээд Монголын төрийн томчууд тус тусын амин ашгийг улсын эрх ашгаас хэт дээгүүр тавьж тэдний амьдралыг золигт гаргаснаар тайлбарлагдна. Улаанбаатар хотод траншейны гэж овоглосон олон мянган тэнүүл хүүхэд амьдрах агаад тэд цөмөөрөө цэвэр Монгол цусны ядуу ардын хүүхэд гэдгийг батлан өгүүлж чадна (Хэдийгээр Монгол эрх баригчид мэдээж ийм судалгаа явуулаагүй боловч). Монголын нийгмийн шинжлэх ухааны зарим төрлийн хичээл сургууль худал хуурмаг түүхэн найруулгаар сургуулийн хүүхдүүдийг хууран мэхлэж тэднийг Монголын уламжлалаас холдуулахыг нарийн аргаар гүйцэтгүүлж байна. Ялангуяа XX зууны Монгол үндэстний түүхийг гуйвуулан мушгиж зөвхөн төв Монголын хүрээ хэмжээгээр хязгаарлах, ингэхдээ шинэ Монгол улсыг тэнгэрээс гэнэт унаж буй болсон мэт дүрслэн харуулж байна. Учрыг ухваас нөгөө Хятад уг гарал бүхий “эрдэмтэн мэргэд” Монголын түүх гэгчийг найруулан сууж байгаа ажээ. Монголын эдийн засаг Хятад уг гарал бүхий хүмүүсийн гарт орохын эрхээр АНУ, барууны улс орнуудад тэдний үр хүүхэд Монголыг төлөөлөн сурч Монголын ирээдүй чухам тэднээс шалтгаалах болж байгаа нь хамгийн их сэтгэл түгшээсэн үйл явдал гэж үзэж болно. Энэ бүхнийг эрх баригчид Хятад угсаа зах зээлийн өрсөлдөөний зам гэх буюу даяаршлын үр дагаварын зайлүгүй зүйл гэж тайлбарлаж ардчилалаар хамгаалуулан зөвтгөж байгаа. Гэвч Монгол Америк биш, Малайз ч биш. Энэ гаригийн дэлхийн хамгийн өвөрмөц бахархалтай соёл иргэншлийн өлгий юм. Ийм агуу эмзэгхэн эх орон маань нэг ёсны буруу номт, хар элгийн хүмүүсийн гарт өртөж байна. Бидний их ар тал ийм байгаа Өвөрлөгчдын цаашдын тэмцлийг улам бүр мухардалд оруулж байна. Учир нь бидний ар талд биднээс шал өөр сэтгэлгээ, бидэнтэй соёл сэтгэлгээний язгуур холбоо алдарч үндэстний өөрийн өв уламжлалаасаа холдон тасарч байгаа тийм Монгол бүрэлдэн тогтнох хандлагатай боллоо. Ямар сайндаа Монголын нэгэн удирдагч “Хэрэв хил дагуу оронд үймээн самуун гарвал бид Бээжин Москватай хамтарч шийдэж байх хэрэгтэй” гэхэв дээ. Гадаад явдлын яамны нэгдсэн бодлогын газрын даргын албыг хашиж байсан нэгэн этгээд дээрх ноёдын хэлснийг гадаад харилцааныхаа суурь үзлийн баримлалын нэгэн хэсэг болгож батлуулж дөнгөсөн юм. Өвөрлөгчид бид Хятадын эрхшээлд 50 жил байсан хэдий ч өөрийгөө хамгаалах төрөлх чанартаа автаж Хятадтай эрлийзэжсэн нь нэн ховор билээ. Учир нь бид өдөр бүхэн дайсныхаа элдэн доор өвөг дээдсийнхээ яруу алдрыг бодож явсанд ач холбогдол оршино. Одоо энэ бодлогыг ажил хэрэг болгох цаг хаяанд ирж байгаа хэдий ч Монгол дахь нөхцөл байдал ийм байгаа нь бидний их ар тал магадгүй эгзэгтэй үед бидний нуруунд хутга зоох вий гэх бодол төрүүлнэ. Юу ч гэсэн Монгол улсын ирээдүй тун бүрхэг байгаа. Үндэстний өв уламжлалын бус замаар явах бусармаг оролдлого нь зөвхөн энд байгаа Монголчууд төдийгүй Өвөр монголчууд бидэнд хэцүүхэн тавилан оноох эрсдлийг нэмэгдүүлж байна.

Дээр өгүүлснийг лавшруулан тунгаавал:

XXI зууны босгон дээр Өвөрлөгчид бидэнд эрх чөлөөний боломж дэлхий нийтийн хөгжил, Хятад дахь ардчилалын болзошгүй өнгийг даган наашлах өнгө аястай хэдий ч бидний үндэстэн найдлага гол итгэлийг бүрэлдүүлж байгаа улсын нөхцөл байдал тийм ч өөдрөг дүр төрх харагдахгүй байна. Үүнийг бид Монгол улсын шилжилтийн үеийн эдийн засаг түр зуурын бэрхшээл зэргийн ердийн ойлгогдохуунтай хольж хутгаж тайлбарлахыг хүсэхгүй байна. Учир нь энэ нь Хятадын бие төлөөлөл болох Монголын одоогийн эрх баригчид зонхилох хэсгийнхний зүгээс өөрсдийнхөө гэмт үйлдлээ нуун далдлах хаяг шошго болсоор иржээ. Монгол ард түмнийг шилдэг соёл сэтгэлгээндээ багтааж тэдний оюуныг омтгойлж байх ёстой сэхээтны давхарга нь техник сэтгэлгээ харьцангуй хөгжсөн боловч онцлог сэтгэлгээ нь өнгөрөн хоосорч өөрийн үндэстнийхээ соёл уламжлалаа айраг, архи тэргүүнээс цааш ойлгож сэтгэх нь ховор болов. Соёл сэтгэлгээний ийм харанхуй байдлаа Европын соёл боловсролд дадаж заншсаных гэж хаацайлан тайлбарлаж байдаг. Өөрийн соёлын зузаан хөрсөнд биш, өрөөлийн шилтэй усанд ургаж байгаа цонхны наана өрөөстэй хариугүй цэцэг шиг ийм сэхээтны давхарга үндэс эх орноо гэх ямар сэтгэл байх вэ? (Энэ нь цөөн тооны Монгол сэхээтны Монгол соёл дахь соён гэгээрүүлэх үйлсэд оруулж байгаа зүтгэлийг үгүйсгэж байгаа хэрэг биш) Ази тивийн бичил Америк маягийн улс байгуулна ч гэх шиг. Үнэндээ энд удахгүй томоохон Сингапур маягийн улс бүрэлдэх эрх зүйн орчин буй болоод байна. Мөнгөтэй бол Монголд газар эзэмшин насан турш амьдрах тийм цагаачиллаар хуулиудыг батлан хөгжүүлж эхэллээ. Энэ дэлхийд Еврэй, Япон, Хятад 3 үндэстний ард түмэн хамгийн их мөнгөтэй. Мэдээж Еврэй, Япон 2 Монголд ирж амьдрах нь юу л бол? Хилийн цаана байгаа ядарсан Монголчуудад лав мөнгө алга. Тэгэхээр Хятад угсаатнуудын яаран батлуулсан энэ хууль зөвхөн тэдний ар талын их цэргийг (5-р цуваа нэгдэл гэгдэх) урин ирүүлж Монголыг мад тавих ов явуулга болж байгаа нь тодхон билээ. Халуун бүсийн Сингапурт хүн амынх нь 78% нь Хятад угсаа гарлууд байгаа бол шинэ зууны Монголд тэд чухам хүн амын хэдэн хувь байхаас үл хамааран Монголчуудыг үүрд эрхшээлдээ оруулах бодлоготой байлаа. Энэ нь өөр юу ч биш нөгөө Хятад угсаа гарлын зүгээс хөөрөгдөж байгаа “Монгол үндэстэн гэж яриад яах юм бэ? Монгол улс гэж байгаа бол болоо биш үү?” гэдэг үгийнх нь цаад учир утга юм. Монголд ажил эрэгч байдлаар амьдрах хүсэлтэй хэн боловч эндэхийн Хятад угсааны хүмүүстэй найрсахаас өөр арга самбаа алга. Газрын тухай хуулиуд, харъяатын тухай хууль журмыг нь нарийн авч үзвэл Монгол гэдэг энэ орон хэний эрхшээлд байгааг зөвтгөхгүйгээр ойлгож болно. Гэвч тэд энэ бүхэндээ сэтгэл тайвширч суугаагүй. Энд бичиж байгаа агуулга бүхий зүйлийг хязгаарлах үүднээс “Үндэстнийг хагалан тусгаарлах үзлийн эсрэг”, “Нийгмийн эсрэг гэмт хэрэг” гэх мэтийн үг үсэг бүхий хуулийн заалтыг эрүүгийн хуульд тусгаж өгснөөр хожим дарангуйлах этгээд тогтоон өгч болно. Монгол улс 90-ээд оноос хойш ардчилсан харьцангуй биеэ даасан улс болсноос хойш Монгол уруу тамлагдсан бусад Монголчуудаас 10 хүрэхгүй хүн Монгол улсын харъяат болсон гээд бодоод үз. Ингэхэд энэ орон хэний эрхшээл нөлөөнд байгаа нь бүр улам тодорч байна (Казак, Израйль зэрэг улсын жишээг ярихаас ичиж байна).

Эргээд Өвөр монголын нөхцөл байдлыг хөндье:

Өвөр монголын байгаль нөхцөл сүйрэлд орж, Монголчуудын сонгодог аж ахуй бүрэн сүйрч, амьдрах орчин ахуйгүй болсоор Монгол соёл ахуй зөвхөн тайзан дээр ном зохиолд л мөрөө үлдээх тавилан тохиов. 20-иод жилийн өмнө бэлчээр нутгийг хашаалан торлож, Хятад тариачны сэтгэлгээр нүүдлийн мал аж ахуйг хөтөлж ирсэний улмаас сүүлийн 3-хан жилд бүх юм гэнэт орвонгоороо эргэж Өвөр монгол маань амьсгал хурааж эхэллээ. Энэ байдлаас гарах эрмэлзэл бүхий Монгол дарга Юншээбүү овогтой Бүрэнийг АНУ-д айлчлуулаад ирэнгүүт Бээжинд түүний амь насыг бүрэлгэв. Чи Булаг 1000 хуурчийн тоглолтоороо Өвөр монголын эцсийн замд нь үдэж гашуудав. Хөдөө орон нутагт сургууль соёлгүй болж Монгол хүүхдүүд олноор сургууль завсардлаа. Хааяа нэг суман дунд нэг бага сургууль үлдээсэн ч тэнд суух Монгол хүүхэдгүй болжээ. Учир нь үгүйрсэн малчид мөнгө төлбөрийг нь төлж чадахгүй боллоо. Сүүлийн 3 жилд анх удаа Монгол үндэстний янхан хүүхнүүд олноор хот сууринд бий боллоо. Монгол үндэстний хулгайч гарах боллоо. Гэвч хэдхэн жилийн өмнө хулгай зэлгий хийх нь Хятад залуучуудын ажил байв. Монгол үндэстний хулгайч гэж Өвөр монголд байхгүй байсан дурын Өвөрлөгч тийм гэх боловч төв Монголчууд үүнийг худал гэж л ярих болов уу? Учир нь Өвөрлөгчид бид хотжиж бөөгнөрч чадаагүй учир ахуй маань Хятадаас ойр ч гэсэн сэтгэлгээ маань Хятадад соёлоос хол байсан. Харин төв Монгол маань 100 жилийн өмнөөс “Хүрээ” гэх их хөлийн газар байсан хийгээд энд Хятад худалдаачин, цагаач хотын иргэдийг дагаад “Хүрээ соёл” гэгч эрлийз соёл сэтгэлгээний үндэс суурь тавигдсан юм. Иймээс Ар монголд ялангуяа Хүрээ хотын Хятад хүн хулгай хийж амьдарч болох тийм сэтгэлгээ дэлгэрүүлсэн ажээ. Тэгвэл өнөөдөр Өвөрлөгч бид ч хулгай хийж эхэллээ. Уул нь дээрэм хийх зүрхтэй бол зүгээрсэн. Ли-Шөүшин хэмээн Харчин монгол гаралтай дээрэмчин эр өнгөрсөн зууны эхэнд Хятадуудыг дээрэмдэж амь зууж байснаа хожим нь Дэвэн Дэмчигдоржийн баруун мөр болж “Монголын төр засаг захиргаа”-ны зэвсэгт хүчний ерөнхий командлагч болж Өвөр монголын эрх чөлөөний тэмцэлд жинтэй хувь нэмэр оруулж байсан. Иймээс “Арга ядсан үедээ дээрэм хий, хулгай бүү хий” аав маань хэлж байсныг одоо зөвтгөх үндэстэй. Чеченичууд хулгай хийдэг гэж би огт сонсож дуулаагүй. Тэднийг зэвсэгийн наймаа, зохион байгуулалттай зарим нэг гэмт хэрэг хийдэг гэж дууллаа. Гэвч удалгүй бараг бүх Чечени эрчүүд эх орныхоо төлөө үрэгдэж билээ. “Эсвэл эрх чөлөө, үгүй бол үхэл” гэдэг зам нь тэдний хулгайч биш магадгүй дээрэмч зан чанар нь нөлөөлсөн болов уу? Тэд үрэгдсэн боловч үлдсэн Чеченүүд Орсуудын харъяанд удаан үлдэнэ гэдгийг итгэх хүнгүй болсон шүү. Одоо Өвөр монголд ил далд янз бүрийн эсэргүүцэх хөдөлгөөн, нам эвсэл, хувь хүмүүс идэвхжих хандлагатай болж сулхан ч гэсэн эсэргүүцэл үзүүлж эхэллээ. Олон улсын тавцан, АНУ, Германи, Япон зэрэг оронд бидний тэмцлийг мэдэрч эхэлж байна. Гэвч Түвд, Уйгар зэрэг зовлон нэгтэй ахан дүүсийн зүгээс үзүүлж байгаа тэмцлээс бид хол хоцорч явна. Түвд Уйгарын ар талд олон улсын тодорхой хүчин ил далдаар дэмжиж байгаа бол бидэнд тийм хүч бараг алга. Их ал тал болох Монгол улсын нөхцөл байдал нэг иймэрхүү байдаг. Харин бид ямар ч нөхцөлд төв Монголын түшиц газрыг орхиж болохгүй. Энд бидний дуу хоолой бүдэг ч сонсдож байх хэрэгтэй. Энд байгаа суурин Хятад, эрлийзүүдийн нөлөө нь багасах явдал нь Өвөр монгол байтугай нийт Монгол үндэстний гэрэлт ирээдүйд хүрэх хамгийн дөт зам. Төв Монголын стратегийн ач холбогдол олон улсын хэмжээнд улам бүр өсөх хандлагатай байгаа нь бидний энд өөрийн гэсэн орон зайгаа эзлэхийг шаардаж байна. Дан ганц эндээ байгаа Монголчууд Хятад угсаа гарлын бие төлөөллийг яагаад ч гүйцэхгүй нь ойлгомжтой боллоо. Хятад Монгол 2 үндэстэн түүхэнд жинхэнэ найрамдал гэж байхгүй. Одоогийн энэ найрамдал юунд хүргэхийг ирээдүй цаг хугацаа харуулах байх. Зөвхөн олон улсын эрх ашгийн хүрээнд хязгаартай тодорхой хүрээнд л хамтран бие биеэ нөхөх ухааны юм ярьж болно. Гэвч энэ тэдэнд нөхцөлгүй бууж өгөх, өөрийн язгуур ашгаар наймаалцахын нэр яасан ч байж болохгүй. Өвөрлөгчид бид бусад Монголчуудтайгаа хамтаар төв Монголруугаа тэмүүлэх хэрэгтэй. Энэ нь бидний цорын ганц гарц. Монголчууд атгасан нударга шиг болж, их ар тал цэвэршсэн байхад учрыг олох цаг аяндаа ирнэ. Еврэйчүүд 50 жил уйгагүй нүүсээр байж Арабчуудын гараас мултарч улсаа байгуулсан. Мэдээж төв Монголд биднийг сайшаан хүлээж авах хүн бараг алга. Энд биднийг худалдаж идэх тийм сэтгэлгээ нийгэмд (хөдөөг үл оролцүүлна) ноёлсон. Маргааш өөрийгөө зараад авах хүнгүй болохыг ойлгож байх эсэхийг би хэнээс асуугаагүй. Учир нь Өвөр монголын Одон телевизээр өөрсдийн ирээдүйгээ зөгнөн харсан болов уу гэж найдъя.

Өвөрлөгч бидний ирээдүй тун бүрхэг хүнд байна. Хятадууд бидний эмзэг сул талыг сайтар мэднэ. Тэд Өвөр монголыг учиргүй оролдож байхын оронд ар түшиц газрыг нураах, үгүй ядаж Ар Өвөр монголын хооронд яс хаяж завсардуулснаар өөрсдийн далд зорилгод амархан хүрч чадаж байна. Өнөөгийн Монгол засаг төр өдөр тутам юу хийдэг вэ? гэж асуувал тэд дэлхийн өнцөг бүрээс ирсэн зээллэг тусламжийг хувааж идэх гэж хэрүүл маргаан болж байна гэж хэлэх байх даа. Жил бүрийн Монголын авч байгаа зээллэг тусламж түүний төсвийн жилийн зарлагын дүнгийн 65% орчмыг эзэлж байна. Парламент гүйцэтгэх засаглал нь “Ардчилсан Монгол” гэх нэрийн доор ард түмний аймшгийн ядуу амьдралаар ийм тийм улс орноос хандив зээллэг гуйж түүнийгээ хувааж идэх төв штаб нь болж хувирлаа. Монголд албан тушаалын арилжаа худалдаа цэцэглэн асар их үнэ орж байгаа бол түүнээс бусад салбарт жинхэнэ сүйрэл болж байгаагаас хамгийн их хохирол байгаа нь эгэл жирийн Монгол түмэн билээ. Монголчуудын дийлэнх хэсэг нь өөрийн нутаг дээрээ 2-р сортын ард түмэн болсон нь худал биш. Улаанбаатарын автобусанд ядуу ч гэсэн цэвэр Монгол царайтай зорчигч явж харагдах бол үүний эсрэг 66, 88, 86, 68 88 гэх мэтийн Хятадын сайн сайхан бэлгэдэл болсон номер бүхий бенз болон бусад жижиг машин унасан Хятад царайн хүмүүс гол гудамж эсвэл зуслан, амралтын газар уруу манаруулж явах нь бүх зүйлд амьд хариу өгч байна. Ар, Өвөр, Буриад, Халимаг гээд манай Монголчууд үндэстний соруудаа өнгөрсөн зуунд алдаж дууссан нь биднийг ийнхүү нутаг дээрээ 2-р сортын ард түмэн болоход гүнзгий нөлөөлсөн гэдгийг дахин дурдахад илүүдэхгүй болов уу. Гэхдээ бүх зүйл ингээд дуусна гэж бодоод сэтгэлээр унаж болохгүй. Ялангуяа гадна дотноос ирж хүчтэй ажил шаардлагатай зарим ширүүн тэмцлийг бүс нутаг олон улсын нөхцөл байдалд тохируулан өрнөж, юун тэргүүнд төв Монгол үндэстний ардчилсан сэргэн мандлын зориг санаанд илүү нийцэх нармай Монгол үзлийг зориглон сэргээж эрх мэдлийг гартаа оруулж авахыг цаг хугацаа нийт Монголчуудаас шаардаж байна. Эс тийм бөгөөс Монголын аль алинд нь шинээр сэргэн сандаж байгаа их хөршийнхөө тоосонд дарагдан замхран гунигт төгсгөл нүүрлэж байна.

 

<Буцах>

 

Home | Campaigns |  News  |  Links  | About Us

Copyright © 2006 Lupm.org, Allrights