“ӨМӨЗО”-НЫ ХҮН АМЫН ХУВИРАЛТЫН ЗУРГИЙГ ҮЗЭЭД

Түмэдхүү

 

 

 

Чингис хааны хойч үе, Лигдэн хутагт хаан бээр, Өвөр монголоо нэгтгэхийн төлөө тэмцэж байгаад 1634 онд Шартал (одоогийн Ганьсу муж)-д тэнгэрт хальсан байна. Ийнхүү Монголын хааны тамга Зүрчин хүний байгуулсан Хойд Алтан улсын хааны гарт оржээ. Үүнээс хагас зүүн жил өнгөрөөж, урт цагаан хэрмийн өмнөх Хятад улсын болон урт цагаан хэрмийн умард дахь Монгол улс бүхнээр Чин улс хэмээх Манж хүний ноёрхлыг хүлээх болсон байна. Хятад улс нь төр гүрнээ бусад үндэстэнд булаагдсан өнгөрөлт олон байдаг боловч, Монгол хүнд авч хэлвэл анх удаа өөрийн гэх улс гүрнээ алдаж, харь үндэстний дарлалыг амсах болсон юм. 1911 оны 12 сар бүх Монголчууд Чин улсаас тусгаар тогтносноо тунхагласан боловч 1912 оны 2 сард Чин улс мөхсөнөөс болж, Иргэн улч Чин улсын төрийг залгамжилжээ. Ийнхүү Иргэн улсын цэрэг Өвөр монголыг эзэрхийлэн түрэмгийлсэн байна. Өөрөөр хэлбэл 1911 оны 12 сар болтол Өвөр монголын ноёрхлын орон байснаас тусгаар тогтнож, 1912 оны 2 сард дахин Иргэн улсын колони орон болсон явдал болно. Үүнээс эхлэн одоо болтолх 97 жилийн хугацаанд “холбоолсон” ч тэр, “өөртөө зассан” ч тэр, мэхлэгдсэн ч тэр, олзлогдсон ч тэр, Өвөр монгол нь колони орны шинж чанараас ер нь хэлтэрч чадаагүй. Үүнийг Өвөр монголын хүн амын хувиралтын зургаас мэдэж болмоор юм. 1980 оноос сүүлээр, Хятад хүн Манж хүнтэй холбоолон Өвөр монголын нутаг дэвсгэрийг их хэмжээгээр их хэмжээгээр булаан эзэлснийг доор өгүүлэхгүй. 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгалын үед одоогийн Өвөр монголын хэмжээнд 1500000 хүн ам байлаа гэдэг. 1949 он болоход 6080000 хүн болон нэмэгдэж, одоо нэгэнт 32000000 хүн ам болсон байна (2007 оны засгийн газрын бүртгэлээр 24000000 хүн гэдэг нь тун их сэжиглэлтэй тоо болно). Өвөр монголд Монгол үндэстнээс өөр Хятад, Хотон, Манж, Солонгос, Дагуур зэрэг 48 үндэстэн байна. Гэвч 80%-аас дээш нь түрэмгийлэн орж ирсэн Хятад үндэстэн болно. Монгол хүний харьцал зөвхөн 15%-ийг л эзэлж байна. (Доорх зураг)

“ӨМӨЗО”-ны бүх хүн амын тооны хувиралтын шугамтай тун адилавтар байхыг олж харна. Тэр мөртөө 1958 он болон 1969 оны үед Хятад үндэстний хүн амын тоо нь 2 удаагийн үсрэлт гарсныг анхаарууштай билээ. 1949 онд Хятадын эв хамт намын зэвсэгт хүчин нь ялалт олж, нийгэм журамт шинэ Дундад улсыг байгуулжээ. Энэ нь Чин улсын хаант төр болон Иргэн улсын цэргийн эрхтний төртэй бүрмөсөн адил. Өвөр монголд Хятад тариачдыг нүүлгэн оруулж, Монгол орныг Хятадчилах, колончлох төрийн бодлогыг тэр хэвээр нь үргэлжлүүлсэн байна. Нэн ялангуяа 1958 онд “Их үсрэнгүй давшилт”, “Ардын гүншэ” зэрэг хөдөлгөөнийг өрнүүлж, “төрийн бодлогын заан жолоодогч”, “тариалангийн мэргэжилтэн”, “хязгаар орныг туслах” зэрэг сайхан нэрийн халхавч доор, түг түмэн Хятад хүнийг нүүлгэн оруулж, Өвөр монголыг эзэрхийлэн түрэмгийлсэн байна.

Соёлын хувьсгалын дунд, Өвөр монголын “өөртөө засах”-ыг нэр нидэртэй нь үгүйсгэж, Хятадын цэрэг ангиар дарангуйлан засах болсон байна. Уулын засгийн газарт ажиллаж байсан Монгол хүмүүс бараг бүхнээрээ гянданд хоригдож, тамлагдан алдагдсан хүний хүний тоо 30000 хүрсэн байна. Энэ бол Хятадын эв хамт намын Өвөр монголын колони оронд явуулсан нэг удаагийн их хядлага болно. Шаньши, Хэбэйн олон Хятад ноёдыг Өвөр монголд шилжүүлэн захируулж, Хятад тариачдыг Өвөр монголд бүх хэмжээнд нүүлгэн шилжүүлээд тал нутгийг тамтаг болтол хагалбарлажээ.

1949 оноос эхлэн Хятад улсын эв хамт намаас болсон Өвөр монголд нүүлгэн оруулах, Хятад хүний тооны өсөлт нь урьд өмнөөс нэн илүү ширүүсжээ. 1979 он болтолх 30 жилийн хугацаанд 5150000-аас 16170000 болон нэмэгдэж, хүн амын цэвэр өсөлт нь 11020000 болсон байна. Тус зургийг үзвэл 1982 онд Өвөр монголд бүх хүний тоо нь уулын хэвээрээ нэмэгдэж байх мөртөө, Монгол үндэстэн болон Манж үндэстний хүн амын тоо гэнэт үсрэлт гарсан байна. Гэтэл Хятад хүний тоо хэтэрхий буурсан үзэгдэл гарчээ.

Үүний шалтгаан гэвэл, Хятадын эв хамт нам Өвөр монголыг колончилсон тэнгэр тулам ял нүглээ баллаж, Өвөр монголчуудыг үргэлжлэн мэхлэн дарлахын төлөө, 1979 онд, Хятад муж оронд хуваан өгсөн Монгол аймаг хошууг дахин ӨМӨЗО-нд буцаан өгчээ, 1980 оноос Монгол үндэстнэ жич бусад цөөн тоот үндэстэнд зохих тусламж үзүүлж үзүүлэх төрийн бодлогыг дурдан гаргажээ. Энэ үед ашиг гэвэл Уханиас гаргадаггүй Хятад хүмүүсийн бараг 400000-аад нь өөрийн үндэстнээ халж, Монгол үндэстэн, Манж үндэстэн болж хувирсан байна.

1981 онд Өвөр монгол дахь Хятад хүний тоо нь 16515000 байснаас 1982 он болоход 16379000 болжээ.

Тухайн үеийн Өвөр монгол дахь Хятад үндэстний хүн амын энгийн өсөлтийн байдал нь жилд 200000-250000 байсан юм. Гэтэл гэнэт 400000 хүн хоргодсон байдал гарсан байна. Үүний шалтгааныг ухчилж үзвэл:

1.          1981 онд, Өвөр монголын Монгол хүний тоо нь 2153000 байснаас 1982 он болоход 2533000 болж нэмэгджээ. Тухайн үеийн Өвөр монголын Монгол хүний хүн амын жилийн энгийн өсөлт нь 60000 байсан юм. 1982 он болоход бараг 320000 “Орой Монгол” нэмэгджээ.

2.          1981 онд Өвөр монгол дахь Манж хүний хүн ам нь 110000 байжээ. 82 он болоход 237000 болж нэмэгджээ. Тухайн үеийн Өвөр монгол дахь Манж хүний жилийн өсөлт нь сая 10000 байлаа. Ийнхүү 1981-1982 оны 1 жилийн хооронд, Өвөр монгол дахь 117000 Хятад нь Манж болж хувирсан байна.

Өвөр монгол дахь Хятад үндэстэн нь Хотон, Солонгос зэрэг бусад цөөн тоот үндэстэн болж хувирсангүй гэж хэлж дийлэхгүй боловч, хүн амын өсөлтийг үзүүлсэн зураг (ӨМӨЗО-ны он дараалсан бүртгэл)-т илэрхий биш. 1860 оноос хойш, Чин улсын төрийн бодлогод чанарын хувиралт гарч, “Манж Хятад нэгэн гэр” болсоноос Хятад хүн нь Манж хүн болж хувирах нь ойлгомжтой гэхэд “Монгол Хятад нэг гэр” болсон түүх байхгүй билээ.

Одоогийн Өвөр монголд эрх баригч Монголчуудын урмыг хугалснаас Монгол нутгийг хагалбарласан анжис баригч, эл уурхайг малтан дээрэмдэх малтуур баригчийн олонх нь бүр түрэмгийлэн ирсэн Хятад хүмүүс болно. Цөөн тооны “Орой Монгол” буюу “Оруул Монгол” нь Хятадад “Олзлогдсон Монгол” ч байж мэднэ.

“Хүн хэдий олон ном унших тусам төдий  их зоригтой болно”

– Батон жанжин

 

 

<Буцах>

 

Home | Campaigns |  News  |  Links  | About Us

Copyright © 2006 Lupm.org, Allrights