--Мэндэлсний 100 жилийн ойд тавьсан илтгэл
13 жилийн өмнө нэрт монголч эрдэмтэн Хангины Гомбожав агсан АНУ-ын Индианна
их сургууль дээр Дэ вангийн тухай ийм адилхан сэдвээр илтгэл хийх байсан
юм.Харамсалтай нь 1989 оны 10-р сард тэрээр монгол улсын нийслэл Улаанбаатар
хотноо зуурдаар/сэжигтэй байдалд/насан өөд болж энэхүү хүсэл эрмэлзэл нь
биелээгүй дутуу орхигдсан билээ.Цагтаа Дэ вангийн нарийн бичгийн даргийн ажил
хийж байсан тэрбээр 10 орны 25 эрдэмтнийг урьж АНУ-д”Дэмчигдонров бол 20-р зууны
монгол үдэстэний баатар байсан”гэдэг нэртэй олон улсын эрдэм шинжилгээний бага
хурлыг хийлгэх ажилд бэлтгэж байлаа.Энэ нь Дэ вангийн 20-р зууны эхний хагаст
монголын түүхэнд оруулсан жинтэй хувь нэмэр үүрэг ройлийг үнэн зөвөөр гаргаж
ирэх гэсэн анхны оролдлого байсан болов уу?Харин
Гомбожав багшийн хийж амжаагүй тэр ажлийг үргэлжлүүлэн энд хуран чуулсан
бид Дэ вангийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэж байгаа нь
Ар,Өвөр,Буриад,Халимаг,Ойрд монголчууд бидний хувьд бахархууштай үйл явдал болж
байна.
20-р зуун хүн
төрөлхтөний түүхэнд урьд өмнө ажиглагдаж байгаагүй хувьсал хөгжлийг авчирч өгсөн
юм.Дэлхийн нэг хоёрдугаар дайны үр дүнд олон үндэстэний ард түмэнд өөртөө засан
тохинох боломж олдож бие даасан бүрэн эрэхт улс олноор төрөн гарсан билээ.Энэ
байдал 1990-ээд онд хүйтэн дайн дуусвар болсны дараа ч хэлбэрэлтгүй биеллээ олж
хорин хэдэн үндэстэний ард түмэн төр улсаа байгуулан улс төрийн хувь заягаа
өөрснөө шийдэх боллоо.Дэлхий ертөнц интеграцчилал ба даяаршлийн эргүүлгэнд автаж
байгаа өнөө үед өөрийн үндэстэний соёл,үүх түүхээ эргэн харж үнэлж дүгнэн
ирээдүйгээ зөв тодорхойлох тийм шаардлага урган гарч байгаагаас зарим түүхэн
хувь хүн томоохон зүтгэлтнийг улиг болсон явцуу үзэл суртлын хүрээнээс гадуур
дахин авч үзэх хэрэгцээ аяндаа урган гар байна.Эндээс бид хун тайж
Дэмчигдонровын түүхт үйл ажиллагааг үнэн зөвөөр ойлгох нь өөрийн гэсэн чухал ач
холбогдолтой юм.Ван ноёны тухай товчхон өгүүлхэд:
Дэ ван 1902 онд Шилийн гол аймгийн баруун сөнөд хошуунд угсаа залгамжлагч тайжийн гэр бүлд төсөн.1924 онд 22 настай Жюн ван Дэмчигдонров Шилийн гол аймгийн дэд захирагчийн албан тушаалыг залгуулах болсноор олон хошуу отгийг захирах эрэхтэй болжээ.Гэвч Дэ ван аймгийн даргийн албан тушаал пүнлүүнд ташаарч суугаагүй харин нийт монгол үндэстэний ирээдүйн үйл хэргийг сэтгэл дотроо сэмээр тээж явсныг хожмийн үйл хэрэг нотоллоо.Аймгийн дарга болонгуутаа Дэ ван янз бүрийн газар орноор явж монгол үндэстэний сэхээтэн залуучууд,сэхээрсэн ван ноёдтой холбоо тогтоож эхэлсэн юм.
1920-иод оны дунд үеэс эхлэн Дэ ван Бээжин дахь Монгол Түвдийн сургууль,Нанжин хот дахь улс төрийн дээд сургуулийн Монгол Түвд оюутнуудад лекц уншин тэдэнд ирээдүйн үзэл бодлоо илэрхийлэн өөрийгөө таниулж байсан юм.Чухам эдгээр оюутан сурагчид 30,40-ээд онд өрнөсөн түүний улс төрийн тэмцлийн гол хүчин болж чадсан юм.1929 онд Дэ ван Хөлөнбуйрын нэрт эрдэмтэн нармай монгол үзэлтэн Мэрсээтэй уулзах үеэр түүнээс ар өвөр монголын нийгмийн сэтгэлгээний адил ба адил бус талаар зөвлөгөө авч байсны нэг нь өвөр монголын эрх чөлөөний тэмцэлд Жавзандамба хутагт шиг шашин оюуны лидер үгүйлэгдэж байгааг олж харсанд оршино.
1932 онд Нанжин хотод ДИУ-ын ерөнхийлөгч Чан Кайштэй уулзах далимдаа коммунист монголоос дүрвэн очсон Дилав хутагттай олон дахин уулзаж өвөр монголын эрх чөлөөний тэмцлийн талаар үнэтэй зөвлөгөө авч байжээ.Үүний тод жишээ гэвэл хожим зэвсэгт тэмцэл бүтэлгүйтэх юм бол барууны хүчирхэг гүрний нөлөөнд багтаж өвөр монголын асуудлыг дэлхийн анхаарлын төвд байлгах явдал зүй ёсоор багтаж байна.Мөн удаад Дэ ван Бээжин хотоор дайрч нутаг буцахдаа хорь орчим оюутан залуусыг нутагтаа дагуулан очсон нь цаашдын тэмцэлд боловсон хүчний анхны суурийг тавьж өглөө.Удалгүй өвөр монголын өнцөг булан бүрээс монгол үндэстний залуус шил шилээ даран ирэх болсноор Дэ ван тэмцлийн гараагаа эхлүүлсэн аж.
1911оны Хятадын хувьсгал нь Манж чин гүрний ноёрхолыг эцэслэж түүний суурин дээр аугаа их хятад гүрнийг байгуулах хятадын үндэсэрхэг үзэл рүү гулсан орсон билээ.Өвөр монголыг үүрд хятадын мэдлийн улс болгохын төлөө хэд хэдэн хэсэг болгон тасчиж мужуудад хуваан захирчээ.Хятад иргэдийг дотор газраас нүүлгэн сууршуулах,атар хагалбарлах зэрэг үйл ажиллагааг Нанжингийн засаг захиргаа хөхүүлэн дэмжиж байлаа.Үүний эсрэг Дэ ван өвөр монголын нэгдмэл бүрэн бүтэн байдлыг авч үлдэх зарчмыг баримтлан улмаар өвөр монгол нь нийт монголын салшгүй нэг хэсэг гэж үзэж шад дараалсан тэмцлийн хэлбэрт шилжсэн юм.
1933 онд”Монголын өөртөө засах засаг захиргааны зөвлөл”-ийг үүсгэн байгуулж өөртөө засан тохинох асуудлаар аймаг хошууны засаг дарга нар орлцсон хуралдааныг удаа дараа хуралдпуулж тодорхой асуудлыг шийдэж байжээ.Дэ ван бас Япон,ЗХУ,БНМАУ,Манжго улс,ДИУ зэрэгт элч төлөөлөгч томилон монголын асуудлаар баримталж байгаа тэдний байр суурийг тандах,боломжтой бол дэмжлэг туслалцаа авах зэргийг хичээж байжээ.Гэвч их гүрнүүдийн зүгээс1907оны Орос Японы гэрээ,
1913 оны Орос Хятадын гэрээ,1915 оны Хяагтын гэрээ зэргээр дамжин монголыг хувааж идэх,хүчийг нь тарамдуулах зальжин бодлого нэгэнт хэрэгжиж эхэлсэн үе болхоор нөхцөл байдал Дэ ван хийгээд өвөр монголчуудад тун ашиггүй байсан нь ойлгомжтой.Үүнд ван ноён зүрх үхэн шантралгүй харин ч их гүрнүүдийн эрх ашгийн сөргөлдөөн зөрчилтэй талыг барьж ажиллан тодорхой үр дүнд хүрч чадсан юм.1935оноос”Монголын цэрэгжсэн засаг захиргаа”-г үүсгэн байгуулж тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж мөн үед түүний зэвсэгт тэмцлийн гараа эхэлсэн бөлгөө.
1936 оны билгийн улирлийн цагаан сарын 18өдөр”Монгол цэргийн ерөнхий штаб”-г эмхэлэн байгуулж Япон улсын хүчийг ашиглан монголын язгуур эзэмшил нутгыг эргүүлэн авах зорилт дэвшүүлэн ажиллаж эхлэв.Ижил цаг үед ЗХУ,Япон хоёр бүс нутагт өөр өөрийн гэсэн далд бодлого барьж ажиллах болсон нь өвөр монголд тэдгээрийн зөрчил боломжийг ашиглах агшин олдож билээ.Удалгүй Дэ вангийн зэвсэт хүчин зузаарч арван морьт дивизээс бүдсэн армитай болжээ.Өвөр монголын төв хэсэгт хяналтаа тогтоож чадсан даруй”Монголыг тэтгэх нийгэмлиг”байгуулж малчдын аж амьдралыг анхааралдаа авч нутаг усаа сэргээн ой мод тарьж ургуулах ажил хүрэл хийж байжээ.Дэ вангийн санаачилан байгуулсан монгол дээд сургуульд малчдын хүүхдийг олноор элсүүлэн сургаж байлаа.Н.Сайчунга зэрэг олон залуусыг Япон улсад сурч боловсруулхаар явууллаа.Дэ вангийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Гомбожав,О.Өргөнгөө,Захчинсэчин зэрэг хүмүүс хожим хойно нь нэрт монголч эрдэмтэд болсныг бид бүхэн сайн мэдэж байгаа.Дэ ван эрдэм мэдлэгтэй хэнийг боловч хүндэтгэн өргөмжилж бас өөртөө заавар зөвлөгөө авдаг байсан.Дилав хутагт Жамсанжав түүнд”Хэрэв чи Японыг түшээд бүтэхгүй бол хилийн цаана гарч монголын асуудлыг дэлхий дахины сонорт хүргэж,дэлхий нийтийн анхааралд монголын асуудлыг хандуулах нь дан ганц японыг түшхээс эрсдэл багтай шүү”гэж хэлсэнийг журамлан 40-ээд оны дунд үеэс энэ талын ажлыг гардаж эхлүүлсэн юм.1945онд Япон дайнд ялагдсан ба Хятад дахь дотоодын дайн эхэлсэн нь Дэ вангийн төлөвлөгөө бүтэлгүй тийш эргэх үндсийг тавьлаа.
1948 он гэхэд Дэ ван Япон ,Тайвань ,Энэтхэг зэрэг орноор дамжуулан засгийн газрын аппратын зарим хүмүүсийгАНУ-д илгээн хожмийн тэмцлийн гараанд бэлдэж байжээ.Хятадын дотоодын дайнд Гоминдан нам ялагдаж өвөр монгол дхь Дэ вангийн морьт цэрэг ХКН-ын чөлөөлөх армийн эсрэг ганцаардан байлдсаар 1949оны сүүлч гэхэд Алшаагын элсэн цөлд сүүлчийн зэвсэгт эсэргүүцэл хийсэн юм.Зэвсэгт тэмцэл явуургүй болсон тул Дэ ван Алшаагаас онгоцоор Энэтхэг орж тэндээсээ АНУ-ыг зорьж Дилав хутагтын зөвлөсөн тэмцлийн замыг сонгох ёстой байлаа.Гэвч мөн үед түүний эхнэр хүүхэд нь Улаанбаатар хотноо амьдарч байсан бөгөөд нэг ёсны ЗХУ,коммунист монголын барьцаанд байж.Үүн дээр монголын дотоодыг хамгаалах яам “Хар Эрэг”нэртэй тагнуулын нууц апирац зохион Дэ вангийн АНУ явах төлөвлөгөөг нураан түүний итгэлийг ашиглан БНМАУ-д хууран авчирч баривчилан 1950 онд коммунист хятадад хүргэж өгсөн болно.
Хятадын гарт тамлуулсаар Дэ ван 1966онд насан өөд болов.Дэ вангийн өрнө
дахинд гарч өвөр монголын асуудлыг сурталчилан таниулах ажиллагааг бусниулсан нь
20-р зууны дор хагаст тайван замаар идэвхжих байсан өвөрлөгчдийн тэмцлийг
мухардалд оруулсан төдийгүй өвөр монголыг түргэн хугцаанд хятадчилж уусан устгах
боломжийг хятадын эрх баригчидад олгосон юм.Ялангуяа үндэсний томоохон лидер
үгүй болсноор АНУ хийгээд өрнө дөхинд түрүүлж гарсан хүмүүс ч доривтой зүйл хийж
чадахгүй байсаар өнгөрсөн зууны 90-ээд онтой золгосон ажгуу.90-ээд оноос хойш
өвөрлөгч залуус Дэ вангийн энэхүү ажил үйлсийг үргэлжлүүлэн бага ч гэсэн өвөр
монголын асуудлыг дэлхийн сонорт хүргэх болж ХКН-ын дарангуйллын эсрэг янз
бүрийн нам эвсэл байгуулан улс төрийн тэмцлээ эхлүүлсэн нь их монголын үйл хэрэг
өөрийн гэсэн залгамж халаатайг нотлон харуулж байна.
Энэ
бүхнээс бид Дэ ван Дэмчигдонров бол 20-р зууны өвөр монголын үндэстэний баатар
төдийгүй нийт монгол үндэстэний түүхэнд томоохон байр суурь эзлэх түүх улс
төрийн агуу зүтгэлтэн байсан гэдгийг олж харсан юм.Дэ вангийн мэндэлсний 100
жилийн ойг өнөөдөр бид тун даруухан нөхцөлд тэмдэглэн өнгөрүүлж байгаа хэдий ч
Хамаг монголын ахан дүүс нэгэн ширээний ард сууж түүхт энэ хүний хийсэн үйл
хэргийг дурсан санагалзаж байгаа нь өөрөө асар чухал ач холбогдол өгч байна.Ер
нь зөвхөн Дэ ван төдийгүй 20-р зууны түүхэнд томоохон үүрэг ройлтой хэрнээ
шударга дүгнэлт зохих байр сууриа эзлж чадаагүй баатруудын алдар нэрийг сэргээх
цаг нэгэнт болсон.Ингэж чадвал бидний цаашдын үйл хэрэгт эерэг нөлөө авчирна
гэдэгт эргэлзэхгүй байна.
Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.
С.ДӨЛГӨӨН
2002.12.27
Улаанбаатар хот
<Буцах>
Home | Campaigns | News | Links | About Us
Copyright © 2006 Lupm.org, Allrights