Монголын эрх чөлөө холбооны намын Мэдээ мэдээлэл

сонордуулаг

 
2008 оны 4 дүгээр сар 7

     Монгол улас БНХАУ_тай төр засгийн хрээнд улс төрийн аливаа зөрчил маргаан байхгүй гэж иргэд бид хэдий ч ардчилсан Монгол улсын иргэн үндсэн хуулиар олгогдсон эрхийхээ хүрээнд ,хүсэл бодлоо чөлөөтөй илэрхийлэж дараах сонордуулагыг гаргаж байна,

    Хэдэн жилийн өмнө би 14_р Далай лам багшийн бичсэн "Миний арад түмэн ,миний эх орон"хэмээх номыг уншаад үнхээр шимширч билээ,Тэр номонд 1959 онд хятадууд үндэс угсаа , бичиг соёл угаас тустаа Төвдийн ард түмнийг өөрсдийн салсшүй нэг хэсэг хэмээн гүүтгэж ,эзлэн түрэмхийлсэн тухай тодорхой бичсэн юм,Ингэхдээ тэд үр хүүхдээр нь эцэг эхийг,шавиар нь багшийг хороолгох, улмаар залуусыг хөнгөлж үргүйдүүлэх зэрэг үзэх нь байтугай сонсоход аймаар хомроголон устгах бодлого явуулаж байсан нь нууц бишээ, Харин саяханаас Төвдийн ард түмээн эрх чөлөөнийхөө төлөө хятадын засгийн газрын эсрэг жагсаал байуулсан ч хүчээр нуга дарагдсаныг бид бүхэн мэдээлэлийн хэрэгслүүдээс сайн мэдэж явсан, Энэ жил хятад улс дэлхийн улс үндэстнүүдийн эрх чөлөө ,эв нэгдлийг дээдлэн үзэж , хүндэтгэдэг гэдгээ дэлхий дахинд харуулхыг хүссэн нь лавтай, Тийм ч учраас үндэс угсаа,хэл соёл угаас тусгаар Төвдийн ард түмэнд нэгэн цаг үед ёс бусаар алдсан эрх чөлөө тусгаар тогтнолоо эргүүлэн авч, энх амар амьдрахын хүсч,тэмцэл хийсэн билээ,Ингэж тэмцэхдээ тэд энхийн замаар энх амьдрал, шударга ёсыг дээдлэгч дэлхийн бусад мянг мянган хүмүүст дуу хоолойгоо хүргэж, дэмжихийг л хүсэн жагсаал цуглаан хийсэн билээ,Энэ нь нэлээд газар авч, дэлхийн зарим улс оронд Төвдийн эсрэг хятадын засгийн газрын бодолыг эсэргүүцсэн жагсаал цуглаан нэлээд гарав, Европын зарим нэг хүчирхэг удирдагчид энэ талаар онцгой анхаарч, хятад улсыг Төвдийн ард иргэдийн эрхийг бүдүүлгээр зөрчих байр сууриа зөөллөн, эв зүйгээр зохицуулхыг шаардаж байна, эс тэгвээс тамирчидаа Олимпийн наадамд оруулхгүйгээр үл барам олимпийн наадамд нь ч хориг тавихаа илэрхийлсэн билээ,

    Гэвч харамсалтай нь манай улсын төр засийн тэрүүтэнүүд ч, энгийн ард иргэд ч, бүр ядахдаа бүхэл бүтэн амь амьдралаа даатган залбирдаг бурханы шашинтан сүсэгтэнүүд ч энэ талаар нэг ч үг дуугархгүй байгаад бидний хэсэг нөхөд сэтгэл тун дундуур байна,

    Миний хувьд Өмнөд Энэтхэгийн Гоман дацанд 3жил сурсан ,Надтай адил олон монголчууд тэнд сурч ч байсан, одоо ч сурч байгаа, Тэд бидний хооллож, хамгийн сайн байранд суулагдаг, Хамгийн сайн багшаар ном заалагдаг, Тэд биднийг тэнд сурсан эрдэмээ монголы ард түмний сайн сайхан, ёс суртахуунтай шударга амьдралын төлөө зориулаасай хэмээн хүссэндээ л бурханы номын эрдэмд хичээн сургадаг,Гэхдээ үүнийхээ хариуд биднээс юу ч хүсээгүй,

    Эрт дээр цагаас багш шавийн барилдлагтай монголын бурханы шашны хөгжил цэцэглэлт Төвдийн бурханы шашнаас л эх авч, ард түмэнд маань ач тусаа өгч байсан, Одоо ч ирээдүйн бурханы шашин хөгжих үү, үгүй юу гэдэг нь Төвдийн бурханы шашины сургалт,ёс суртхуунаас хамааралтай,Гэвч одоо тэд нарт маань зовлон учирч ,аханд дүүс, багш шавь нар, хийд оронд нь хятадын засгийн газар хүч хэрэглэн , аймаглан устгах бодологтойгоор дарамтлаж байгаад бид үнэхээр сэтгэл түгшиж байна, Чухам ийм л үед нь бид тэдэнтэй сэтгэл нэг байх хэрэгтэй болов уу, Эс тэгвээс бид үнэхээр жархагх цагт нь нөхөрлөчихөөд, зовох цагт нь хаядаг хүний мөсгүй болох буйзаа, Тиймээс бид дуугарахгүй байж чадсангүй,

    Олон зүйлээр хятадаас зуун хувь шахуу "хараат" манай улсын хувьд төр засгийн хүрээнд мэдэгдэл хийхэд хэцүү байж болхыг бид үгүйсгэхгүй байна, Үнэндээ манай төр засаг чинь хоногийн хоолнынхоо төлөө ая тал засч, зулгүйдах, биеэ үнэлэгч хүүхэн шиг л өдөр хоногийг арагцааж амьдардаг шүү дээ, Гэгдээ зовох үедээ аврал эрэн залвирдаг Далай багшийхаа төлөө, ард түмэн, сүсэг нэгт олон хуврагуудынхаа төлөө энгийн ард иргэд, лам хувраг бид үндсэн хуулиар олгосон эрхийхээ хүрээнд зориглон дуугарч, хүчээ нэгтгэн, эсэрхүүцлээ илэрхийлэж болно шүү дээ,

    Чухам энэ л сэтгэлийн үүднээс мөхөс би олон түмээс дэмжилэг хүсч энэхүү нийтлэлгий бичлээ,

   Учир иймийн тулд монголын хүрээ хийдүүд хамтарсан мэдэгдэл гаргаж, төр засаг болон хятадын элчин сайдын яаманд хүргэж, сүсэгтэн олон ч мөн тайван замаар хийгээсэй гэж хүсч байна, Ингэснээр бид тэдэнтэй сэтгэлээрээ нэг байгаагаа илэрхийлнээ, Мөн бид өөрсдийн ирээдүйн сайн сайханы төлөө дуу хоолойгоо илэрхийлэх эрхтэй гэдгээ ч хятадын засгийн газарт харуулна шүү дээ,

   Үүний хэлээд бидний цөөхөн хэдэн монголчуудад ч энэ тавилан давтадхгүй гэж баталгаа үгүй гэдгий өнөөдөр хүн бүр л ил далд ярьдаг нь нэгэнт нууц биш билээ, Би хувьдаа энэ цаг үе тун ойрхон байна гэж түгшдэг, Учир нь 1959 онд Төвдийн ноёд , ихэс дээдсүүд бүгд хээл хахуульд автан, улс орноохудалдсанаар энх төвөд улс хятадын харяанд оросон түүхтэй байдаг, Тэгээд ч яг одоогийн төр засгийн тэргүүнүүд ямар замаар юу тээж явааг ард түмэн өөр хоорондоо хэлэлцэн суудгийг хэлхэд илүүдэхгүй билээ,

    Албан бус мэдээгээр Төвдийн томоохон хүрээ хийдүүдийг хятадын цэргүүд бүсэлн хорьж, хоол унд оруулхгүй байгаагаас олон лам хуврагууд өлсөж байгаа бөгөөд хүнд шархдсан лам нарт эмнэлгийн тусламж үзүүлэхгүй зэрэг үнэхээр хэрцгий байдал одоо ч хэвээр байнаа, Мөн үүнтэй адил жагсаал цуглаан өнгөрсөн онд Бирмд болж, тэндэхийн лам хуврагууд тус улсын цэргийн дэглэмийн эсрэг ард түмийхээ дуу хоолойг хүргэж , дэлхийн нийтээрээ тэдний төлөө тэмцэж үр дүнд хүрч байсан билээ,

    Манай Шашин баруун Хүрээ хийд амь үрэгдсэн төвд хүмүүсийн хойтод болон одоогийн тэмцэлд нь тус дэм болход зориулан өөрийн чадах хэмжээнд тус болох үүднээс бурханы шашны гүрим дором, заслыг байнг үйлдэж байгаа, Лам хувраг бид ч гэсэн хэзээ нэгэн цагт улс оронд маань аюул занал ирэхэд ард иргэдийнхээ төлөө үнэнч зогсох үүрэг авсан билээ,

    Эрхэм олон ард иргэд, сүсэгтэн , олон лам хувраг бүгдээрээ хүнийхээ хувьд , бурханы шашинтаныхаа хувьд дэлхийн олон нийттэй дуу хоолойгоо нэгтгэн, хүргэх газар нь хүргэцгээе, Эх болсон зургаан зүйл хамаг амьтан амар амгалан байх болтугай
                                                     Өвөрхангай аймгийн Хархорин сумьн "Шашин Баруун Хүрээ"хийдийн лам хувраг , сүсэгтэн олноос

<Буцах>