Бид ялав, Аугаа даяар утгаар бид ялав

 

     3-р мянганы 9-р оны 6-р сарын 8-наа Монгол улсын нийслэл дэх Улаанбаатар паласийн их танхимд эрдэмтэн судлаач Ч.Эрдэнийн “Бид ялав, Монголын сэргэн мандалт” сэдэвт лекцийг “Хөх монгол”бүлгэм “Хас танру”сан хамтран зохион байгуулахаар болов. Ч.Эрдэнэ гуайг Дэлхийн түүх бичлэгийн Евро төвт үзэл санаа мухардалд орсоныг тун гярхайгаар анзаарч, цоо шинэ үзэл үндэслэлээр эргэлт хийсэн, нэн эртний угшилт туйлын үнэнлэг зөн билгийн болон, хэл зүйн суурь судалгаагаар, логик сэтгэлгээгээр туурвигдсан ‘’Их гурвалжин’’ зэрэг бүтээлүүдээр нь та бид мэдэх билээ. Хүн төрөлхийтний соёл иргэншлийн анхны галыг асаан бадраасан өвөг үндэстний үр садын нэгэн болох Ч.Эрдэнийн дэвшүүлсэн, баталсан, соёл иргэншлийн шинэ авралын зам болох “супер нэгдлийн онол”-ын асуудлаар анх удаагаа өргөн олонд, ерөнхий язгуур тойм мэдээллийг хүргэх зорилготойгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Энэхүү суурь онол нь хорвоо ертөнцийн оршихуй, хувьсахуйн тухай шинжлэх ухааны үндэслэл бүхий ерөнхий онол бөгөөд энд харъяалагдахгүй, шүргэхгүй,авцалдахгүй асуудал зарчмийн хувьд үгүй юм. Ер шинжлэх ухааны ахуй зорилго нь танин мэдэж батлах явдал бөгөөд батлах боломжтой асуудлыг баталж нотлох, боломжгүйг нь боломжгүй гэдгийг нотлох явдал байдаг. Та бид өнөөдөр оюуны хоосрол, эдийн засаг санхүүгийн хямрал, доройтол ярьсаар улиг болов. Өөр өнцгөөс,өндөрлөгөөс харахул өнөөгийн хямралт, мухардмал нөхцөл байдал нь засахуйяа бэрх сэтгэлийн хоосролоос үүдсэн нь илт үзэгдэнэ. Эл бүхний үндэслэл, үр дагавар, шалтгаан нь хүн төрөлхийтний танин мэдэхүй, шинжлэх ухааны алдаатай, хуучирсан,үхширсэн тогтонги мэдлэг, түүнээс улбаалсан техник, технологи, ёс суртахууны өөрсдийгөө төдийгүй дэлхий ертөнц, түүнд харъяалагдагч үнэмлэхүй ховор үзэгдэл болох амьдрал гээч төгс тогтолцооны эсрэг урвуу, гаж хөгжил болон илэрч байна. Ч.Эрдэни “Супер нэгдлийн онол”-оор дэвшүүлэгдэж буй орчлонгийн оршихуй,хувьсахуйн тухай зарчмын цоо шинэ үндэслэл нь амьд организмийн нэгэн төрөл болох хүн төрөлхтний хувьд бус, дэлхий хэмээх нэгдмэл тогтолцооны цаашдын хувь заяатай туйлын холбоотой, амин чухал асуудалд хариулт өгөх , гарц болон дэвшигдэж байна. Учир иймд та бидний эх орон Монголын ирээдүй, хүн төрөлхийтний өмнө эзлэх байр суурь, нэр хүнд, хүлээх хариуцлага, цаашлаад дэлхий ертөнцийн ирээдүйн хувь заяаны төлөө хүлээх үүрэг бид бүхэнд ноогдож буйг гүнзгий ухамсарлах шаардлагатай байна. Ийнхүү өндөр дээд түвшинээс санаа зовнихийн учир нь. - Хүн төрөлхийтний хөгжлийн зогсонги мухардмал байдалд орсон тохиолдол бүрт хөдөлгөгч,эрс шийдэмгий эргэлт,зохицуулалтыг хийж байсан монголчуудын түүхэн уламжлалыг харгалзан үзсэн явдал болно. Мөн энэ “Бид ялав.Монголын сэргэн мандал” лекцийн дараа дэлхийн шинжлэх ухаанд тогтсон уламжлал болох Их Британий Кембриджийн их сургуульд “Супер нэгдлийн онол”-н асуудлаар албан ёсны лекц уншигдах бөгөөд 1687онд дэвшүүлэгдэн өнөөг хүртэл байгалийн шинжлэлийн суурь онол хэмээн тооцогдож буй И.Ньютоны “Бүх ертөнцийн таталцлын хууль” нь цоо шинэ үнэмлэхүй шатанд төгсөж,шинжлэх ухаан техник технологи,үүнээс урган гарах орчлонгийн хуулинд зохицон оршихуй,ёс суртахууны цоо шинэ төлөв, түвшин, өндөрлөг ирээдүйд шилжих шилжилт эхэлснийг дэлхий дахинд сонордуулах болно. Ийм учир үндэс угсаа нэгт та бидний нэгэн болох Ч.Эрдэни гэгч “оюунтан”ы анхны лекцэнд морилон ирснээрээ аугаа даяар утгаараа,та бид ялан дийлсний түүхэн гэрч болно.Иймээс үүрэг хариуцлагаа гүнзгий ухамсарласан сэтгэгч, зохицуулагч, хөрөнгө оруулагчдийн нэгэн болохоо баталсан хэрэг болохыг бүү умартагтун! 2009оны 5-р сарын 29. “Хөх Монгол” бүлгэм “Хас танру”сан Монгол Улс. Улаанбаатар хот.
Хандивын данс 5020489262 Хаан Банк
Таныг Монголын хөх тэнгэр ивээх болтугай!

 

<Буцах>