Хачирхалтай

 
 

вандан

Монгол туурагтан

    Дэлхийн гайхамшигыг бүтээсэн үндэстэний нэг,нүүдэл суудал иргэншилээр хэмжээ хүрээгээр өргөн байж ,түүхэнд тодорхой хэмжээний хувь нэмэр үзүүлсэн,ази ёвроп тивийн соёл иргэншилыг холбсон, байгал дэлхийгээ тахидаг хөдөлмөрчин ард түмэнтэй .иймээс дэлхийн хөгжилын салж болошгүй хэсэг нь болсоор ирсэн юм.
          Хүн төрлөхтөн энх тайваныг эрхмэлдэг ардчилал эрх чөлөө, түгээмэл хайрыг нийгэмийн бодит амьдрал дээр харуулан тусгаж,амьдрахыг хүсдэг,мөн ч шантрашгүй зоригтой .тал нутаг шигээ уужуу тайван сүү шиг цайлгэн үндэстэн мөн. Харин өнөөдөр монгол туурагтаны нэг том хэсэг нь болох,өмнөд монголчууд бид хятад комнист  засагын газарын хяналт доор “тогоон дотор маягийн ардчилал”хязгаарлагдаж хүн болж төрсөний жинхэнэ эрх чөлөөгөө алдаж газар нутагынхаа зочин нь болж энэ дэлхийд хайлагдаж уусах  үндэстэний жигсаалд орх гээд байна.хүн  төрлөхтөний хөгжил дэвшилд түүхэн үүрэгээ гайхалтай гүйцэтгэсэн өмнөд монголчууд бид дэлхий дахины ардчиллыг дэмжигч ,энхийг сахигч, байгал орчиноо хамгаалагчидын анхаарлын төвд орон зайгаа эзлэх цаг нь болжээ.
         Хятадын засагийн газар ,их бүлхэмдэл ,эв нэгдэл хэмээх улс төрын гоё хэллэгээр цөөхөн тоотой ард түмэнээ хошигруулж тархи  толгойг нь угааж монгол төвд уйгар гэх цөөхөн тоот үндэстэний эрх ашигийг нухцтай зөрчин  ард түмэний уур хилэнг  бухимдалыг бадраасан билээ. Бид эрх тэгш байхыг шаардахлаар  таг дуугүй болчихдог нь хачирхалтай.
      Монгол малчидын бэлчээр усыг талхигдаж байгал орчины тэнцвэр алдууллаа хэмээн буруушаадаг.нутаг бэлчээрийг нь хураах буюу зогсо тэжээлрүү шилжүүлж малчин ардын үнэн үзэл бодолыг асуулгүй шууд  өөрийн үзэл  бодолоор тохож үүнийг сайн гэж хэвлэл мэдээгээр нэг талыг барисан ташаа мэдээлэл цацдаг .малчид минь арга үгүй байдалын улмаас хот хошууруу сууршин зарим нь дасан зохицох талаас нь хичээн зүтгэж зарим нь сэтгэл санааны дарамтанд  орж яахаа мэдэхгүй өдөр хоногийг өнгөрүүлэнэ .мал маллах хориотой газараар зарим дотор газараас ирсэн уул уурхайн кампань үйл  ажилгаагаа сүр далайцтай явуулж, зарим нэг нь хоридугаар  зууны хоцрогдсон бүдүүлэг техникээр  газарын баялагийг олборлож нөхөн сэргээлт муутай байгал орчинд мал малжихаас хэд дахин сөргө үр дагвар өгж байгаа нь иймэрхүү үйл ажилгаанд хятадын нам засаг хяналт тавиж ямар нэгэн таслан зогсоохгүй арга хэмжээ авахгүй байгаа нь хачирхалтай.
          монгол   сургуулын тоог зориуд багсгаж монгол соёл боловсрол үнэлэгдэхгүй болж монгол бичигээр төгсөгчид гологдож монгол залуучууд ажилгүйдэлын армийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь хачирхалтай .
        хятадын есөн жилийн албан журамыг заах матираалд  гаднах түрэмгийллыг муу талаас нь бичээд харин өөрсдын тухай арслан мэт том аврага үндэстэн байгаад ,хонь мэт жижиг номхон даруу үндэстэнг хэрхэн хавчин дарлаж,колэнчилж байгааг заах матиалдаа жаахан ч нэг  хэсэг тусгаж бичихгүй нь хачирхалтай.
       хорин жилийн өмнө бээжингийн тиан ан мэн  талбай дээр дэлхий донсолгон тунхаглсан оюутан нь сайн дураасаа үүссэн жигсаал цуглаан болсон билээ.энэ жигсаалд хамрагдсан хүний тоо их хүрээ хэмжээ өргөн,мөн энэ өдөр хятадын засагын газар цэрэг арми хөдөлгөж бусармаг башир аргаар оюутаны  жигсаалыг дарангуйлж хүн төрхлөхтөний түүхэн дээр бас нэгэн ардчилалыг зэвсэгт хүчинээр дарангуйлсан  арилшгүй  хар толбо үлдээсэн  билээ.
          харамсалтай нь энэ хорин жилд хятадын засагийн  газар хүний амь хороосоноо үл зөвшөөрөч  нас барагчидын гэр бүлын өмнө уучилал гуйж ,улс иргэдын өмнө цагаатгаж өгсөнгүй нь хачирхалтай.
         2005 онд монгол улсад 11сард улс тунхаглсан  баярын үед хятадын эсэргүү хөдөлгөөн болсон билээ .энэ нь үеэрийн ус мэт түрэн орж байгаа хятадын сөргө урсгалд монгол газар нутаг  тусгаар тогтнолыг бүрэн хамгаалахын төлөө болсон хөдөлгөөн билээ. Үүний тухай хятадын засагын газар өөрийн ард түмэндээ үнэн зөвөөр нь ойлгуулж чадсангүй нь хачирхалтай.
        2008онд төвдын асуудалд  зэвсэгт хүчинээр дарангуйлж, нийтээр буруутгаж байхад хятадын төрийн томчууд  хэвлэлийн бага хуралаар”энэ бол хятадын дотоод асуудал”хэмээн ёс бусаар хариулах нь хачирхалтай.
хятадын  соёлоор датах бодлого ил заралсан ,үүнд монгол ч биш ,хятадын эргэн тойроны улсууд бүгд хамрагдсан билээ.угаасаа сүлын үед улам бүр ил болж байна.хятад үндэсэрхэг үзэлын суурь бол “хятад бол ертөнцийн төв” “хамагийн соёлжсон орон “ гэдэгт байдаг. Дундад улс гэдэг нь үнэндээ дэлхийн төв,дунд нь байдаг гэсэн утгатай хятад үгүүд юм шүү дээ.дундад азитай харицахдаа тан гүрэнийг яриж,монголтой харицахдаа манж чин гүрэнг яриж,баруунтай харицахдаа чин ши хуандийн гүрэнг ярих болжээ.энэ нь үнэхээр хачирхалтай. /монгол улсын улс төрын сониноос / энэ бүхэн хачирхалтайг бичээд байвал их олон бий. Даанч дээ,
   Түүнийг захаас нь эхлэн шийдвэрлэж өгөхгүй
нь нэн хачирхалтай,энэ бүхэн хачирхалл.энэ бүгд хавчигдал.энэ бүгд гүтэглэл ,энэ бүгд харгисллын өмнө өмнөд монголчууд бид дугарахгүй байж чадахгүй. өмнөд монгол бид өөрийн түүх соёл ,уламжилалт зан төрх ,монгол соёл боловсрол иргэншилэл,нутаг бэлчээр,таван хушуу мал ,монгол аж ахуйгаа  аврахын төлөө,мөн монголчуудын хойч үёийн эрүүл саруул орчинд  торнин өсгөхийн төлөө, хүн төрлөхтөний хөгжилд өвөрмөц онцлогтой хувь нэмэр үзүүлэхын төлөө. дэлхий дахинд дуу хоолойгоо өргөх цаг нь болж мөн монголчуудын эрх чөлөө холбооны намын хөтөлбөр бол өмнөд монголчууд бидний мөхөлөөс аврах  зам нь мөн. 

       хятадын засгийн газар өөрийн унаган ард түмэн,өмнөд монгол,төвд ,уйгар ,мэтийн ард түмний ардчилал ,эрх чөлөө, түгээмэл хайрыг, эрт буцааж өгөх хэрэгтэй, өөрийн колоон  дарангуйллаа эрт зогсоох хэрэгтэй.
 


 

<Буцах>

 

Home | Campaigns |  News  |  Links  | About Us

Copyright © 2006 Lupm.org, Allrights