Ху Жинтао, Вэн Жиабаод өгсөн ил захидал

Шинээ

 
 

 

(Найруулагчийн үг)

Шинээ, Өмнөд монголын ардчилсан холбооны үүсгэн байгуулагч Хадаагийн бүсгүй. Хадаа гуай Өмнөд монголын эрх чөлөөний төлөө тэмцэж, Хятадын коммунист засагт, “Улсыг хагацуулагч, тагнуулын ажиллагаа хийгч” гэх мэт хилс ял нөмөргөж, 15 жилээр яллан, шоронд хийн тамлаж буй. Энэ нь бид нарт “Өвөр ардын намыг малтаж арилгах хөдөлгөөн” гэдгийг яахын аргагүй санагдуулна. “Соёлын хувьсгал”-ын дунд манай Монголын олон содон хөвгүүд охидыг яг ингэж л хилсээр ял тулган, тамлан зовоож, хорлон хороож байсан харанхуй өдрүүд нь бидэнд хараахан мартагдах болоогүй. Хадаа гуайн шоронд хоригдсоны дараа, Хятадын коммунист засаг нь түүний бүсгүй, хүүхдийг нь элдвээр гэтэн тагнаж, хоргоон зовоож, гачин зүдээж гүйцжээ. Шинээ гуай одоо Хөх хотод хүүтэйгээ ном худалдах ажлаар амьдарлаа аргацааж буй.

Хадаа гэж ямар хүн бэ? Юу бодож, юу хийж, яагаад ийм сайхан нийгэмдээ амар жимэр амьдраад суухгүй, элдвийг хийж, харанхуй шоронд хэвтээ бол? гэх мэт олон олон асуулт, олон олон мадаг сэжиг бидэнд тавигдана. Үнэхээр тийм дээ. Хадаагийн тухай мэддэг нь буй, зөвөөр үнэлдэг нь буй гэхэд, буруугаар ойлгодог буюу хохь нь гэж бодох нь ч мөнгүй. Хадаа гуай баригдсаны дараахан, би нэг удаа завшаанаар их сургуулийн үеийн нэг багш (тухайн үед тэр багш минь дэд профессор байсан, одоо ч зэрэг хэргэм нь нэмэгдэж профессор болоод байгаа нь мадаггүй)-тайгаа уулзаж, Хадаа гуайн тухай лавлахад, “Хадаа ч жаахан хэтрүүлчихжээ” гэсэн байна. Үнэхээр хэтрүүлчихсэн болов уу? Би ч гэсэн тухайн үед Хадаа гуайн учирын тухай үнэхээр тийм ч тодорхой мэдэхгүй байсан тул хариуд нь ямар ч юм хэлээгүй өнгөрчээ.

Үнэхээр тийм, Хадаа гуайн тухай мэдэх нь хэдий байна гэхэд, мэдэхгүй нь нэн олон буй. Монгол түмнээ гээд шорон гянданд хүртэл орж байхад Монгол түмэн нь мэдэх ч үгүй байна. Иймээс бид сэтгүүлийнхээ эхний дугаараас эхлэн, Хадаа гуай болон Өмнөд монголын ардчилсан холбооны тухай мэдээлж, үүний хамаатай өгүүлэл шүүмжийг нийтлэн Монгол түмэндээ, тэрчлэн бүх дэлхийн эрх чөлөө, ардчиллыг хайрлаж, хүний эрхийг хүндэтгэдэг хүн бүхэнд ойлгуулж, Хятадын коммунист намын ял хилэнцийг илчлэн заалдах чухалтай байна.

Тус дугаартаа бид энэхүү буланд Шинээ гуайн “Ху Жинтао, Вэн Жиаваод өгсөн ил захидал” болон Хадаа гуайн хүү Улаанхадын 4-р шоронд ааваа эргэж үзээд ирсэн дараах захидал, жич Өмнөд монголын ардчилсан холбооны гишүүн байсан, Өмнөд монголын эрх чөлөөний төлөө цуцалтгүй тэмцэгч, зохиолч Хуучинхүү багш Хятадын коммунист засагт хүн эрхээ хэрхэн талхиулж байгаа тухай олны мэлмийд толилуулж буй. Мөн Хадаа гуайн тухай санааширч, Өмнөд монголын ардчилал, эрх чөлөөний тухай санааширдаг Монгол ахан дүүсийнхээ энэ тухай мэдээ мэдээлэл, өгүүлэл шүүмжээ ирүүлж байхыг дашрамаар нь хүсэж байнам!

Ху Жинтао, Вэн Жиабао хоёр нөхөрт:

       Сайн байцгаана уу?

       1995 оны 12 сард, миний нөхөр Хадаа “Улсыг хагацуулах ба тагнуул”-ын ялаар баривчлагдан, 15 жил шоронд хорихоор хүндээр яллагдаж, одоо болтол Өвөр монголын 4-р шоронд хоригдон нэгэнт 13 жилийн ой болчихлоо. Одоо түүний биеийн байдал маш муу, ноднин өвөл жорлонд манаран ойчиж, эмнүүлсэн боловч биеийн муудал өвчний тарчлал нь мөн түүнийг зовоосон хэвээр байж, түүний одоох байдлыг шоронд хоригдхоос өмнөхтэй нь харьцууж үзвэл ёстой өст хоёр хүн болж, би удаа болгон уулзсаны дараа үнэхээр элэг эмтрэн цусаар уйлдаг билээ. (1) Нэн хүн уурыг хүргэх учир бол өнөө жилийн 3 сарын 18-ны өдөр, Хадаагийн надаар дамжуулан дээш заалдах гэсэн бичиг материалыг нь Улаанхадын 4-р гянданы дэд дарга Жиан Жишин зэргийн хүмүүс ёс бусаар хурааж, бидний хууль ёсны эрхийг илээр булаасан байна. Тэдний зэрлэг бүдүүлээр “гянданы хууль”-ийг гишгэлсэн хуулиас зөрчсөн ажиллагаа нь та нарын анхааралдаа авахыг хүсэхийн дагуу холбогдол бүхүй газрынханы байцаан шийтгэхийг хүсэж байна. (2) Олон жилийн турш бидний бичсэн их хэмжээний дээш заалдсан заалдлагын бичиг материалууд нь ямар ч хариулт байхгүй тул аргагүй та нарт заалдаж байна. Би Хадаагийн шүүн таслалтыг хүлээн зөвшөөрөхгүй, Монголчуудыг багтаасан нэн олон ард ч адилхан үзэлттэй. Яг ийм учраас Хадаагийн хэрэг нь одоо болтол улсын дотоод гадаад дахь эл этгээдийн хүмүүсийн анхаарал болон эсэргүүцлийг олсоор байгаа. Учир энэ бол нэг нийтлэг чанартай үндэстэн дарлалын жишээ болохоос шалтгаалагдаж байгаа юм. (3) Ойрын өдрүүдэд Төвдэд гарсан учир нь миний анхаарлыг тун их татаж байхаар барахгүй үүний тухай ч хэдэн үг яримаар байна. Юуны өмнө, хэрэг учрын тус биеэс нь авч хэлбэл, хэрэг үйлдсэн нь үнэхээр цөөн тооны хэдэн хүн бол Хятадын засгийн газар нь бас юунд их хэмжээний хуягт тэрэг, ачааны машин болон цэрэг анги хөдөлгөн, Төвд болон Хөх нуур, Ганьсу, Сичуан зэрэг газрын Төвдчүүдийн амьдарч байгаа орнуудад томилсон буй? Нэн ч гадаадын сурвалжлагчдыг хөөн гаргаж, улсын дотоод дахь вэб сайтыг хаах чухалгүй. Тэдэнд бусдач талын мэдээлэл хийлгэх нэн их итгүүлэх хүчтэй бишүү? Би бас Вэн ерөнхий сайдаас далай ламыг “хэрэг өдөөн хийжээ” гэдгийнхээ үнэн бодитой гэрч баримтаа гаргаж ирэхийг хүсэн хүлээж байна. Юу ч гэсэн Хятад улс нь хуулиар улсаа засах замаар замнаж байгаа тул, төр гүрний удирдагч байж баримтгүй худал хоосон үг ярьж болохгүй нь мэдээж. Нэнялангуяа далай лам нь Непалын энх тайвны шагналыг хүртэгч бөгөөд дэлхий дээр ч тун нөлөө ихтэй хүн бөгөөд улсын дотоод дахь шашин шүтлэгийн шалтгаанаас болж, тэр Төвд Монгол ардын сэтгэлд тун их итгэл хүнтэй байдаг. Ямар ч гэрч баримтгүй байдал доор, “Соёлын хувьсгал”-ын үед хэрэглэж дадсан үгсээрээ түүнийг гүтгэх нь нэг их мэргэн биш ажиллагаа болох бөгөөд зөвхөн эсрэг үр дүн авчирах төдий юм. Дараалвал, төв засгаас тус удаагийн явдлын гүн давхаргын шалтгааныг нь гүнзгий эргэцүүлэх чухалтай байна. Хэрэв үнэхээр медиагийн хэлдэг шигээр, төвөөс олон жилийн турш Төвдийн ард түмэнд төчнөөн олон сайн хэрэг хийсэн юм бол Төвдийн ард түмэн төр засагтаа талархах ёстой. Тэд яагаад гэдэргээ дургүйцэн, хэрэг өдөөж байх билээ? Бас яагаад тийм амархан далай ламын өдөөлтөд орох билээ? Гадаад шалтгаан нь зөвхөн дотоод шалтгаанаар дамжвал сая үйлдлээ бадруулж дийлнэ гэдгийг омтгойлж болохгүй. Төр засаг нь хэрэг учрын шалтгаан үр дүнд оюунлаг задлалт хийж, үндэстний асуудлыг багтаасан түүхийн олон олон асуудлуудад зөвөөр хандан, түүхий урсгалыг дагаж, өнгөрсний алдаагаа залруулан, хэрэг учрыг шийдвэрлэх бүтэмжтэй төслөө дурдсан байх хэрэгтэй. Алдаагаа баримтлах нь зөвхөн зөрчлийг хурцатгах төдий. Гуравдугаарт, миний ойлгосноор тус удаагийн Төвдийн хэрэг нь өргөн олон Хятад ардын ойлголт ба өр өвдөлтийг олсон бөгөөд үүний дагуу өнгөрсний үндэстний хоорондох харьцаандаа эргэцүүлэлт хийж байгаа. Иймэрхүү хандаш нь урьд өмнө нь байгаагүй. Энэ нь нэн ч өөрчлөлт хийж чөлөөтэй явалцсан 30 жилийн угаалгаар дамжин, Хятад улсын ард түмний үзэл санаа нь ихээр чөлөөлөгдөн, интернетийн цаг үед хүмүүсийн нүдэн хараа ч явах тутам өргөжиж, эрхэт ардын ардчиллын ухамсар нь улам чанга болсныг харуулж байна.

       Миний үзэхээр энэ удаагийн Төвдийн учир нь тэр чигээрээ Хятадын засийн газрынхны өнгөрсний үндэсний асуудал дээрх алдаа дутагдлыг илрүүлсэн байна. Үнэндээ Төвдийн асуудал, Уйгарын асуудал болон Монголын асуудал зэрэг цөөн тоот үндэстний асуудал нь мөн чанар дээрээ бүр адилхан байж, бүр л цөөн тоот үндэстний хууль ёсны эрх ашгаа алдаж, цөөн тоот үндэстний төв ёсны хүсэлт нь дарангуйлалд учирснаас сая цөөн тоот үндэстний дургүйцэл болон эсэргүүцлийг олсон байна. Нэн цаашилбал, үндэстний асуудлын шинж чанар нь бас ч ардчиллын асуудал, хүний эрхийн асуудал мөн. Цөөн тоот үндэстнийг багтаасан Хятад улсын ард түмэн нь өөрийн хууль ёсонд нийцэх эрх ашгаа тэмцэн олох асуудал мөн. Энэ нь бас ч тус удаагийн хэрэг учирт Хятад үндэстний ард түмний нийтийн уриалгыг үүсгэсэн шалтгааны нэг болох юм.

       Хүйтэн дайн дуусахыг дагалдан, үзэл санааны хэлбэрийн сулрал, үндэстний асуудал нь нэгэнт орчин үеийн дэлхийн ороо бусгаа, амар тайван бус байхын чухал үндэс сурвалж болж байгаа юм. Харин Хятад улсын үндэстний харьцаа бол “Цөөн тоот үндэстэн нь газар уудам, эдээр баялаг байж, Хятад үндэстэн нь хүн ам олонтой байдаг” онцлогтой. Хэрэв хоёулын хоорондох мөргөлдөөнийг эвтэй шийдвэрлэхгүй, зөв биш арга хэлбэрээр цөөн тоот үдэстэнд хандах юм бол тун хялбархнаар зөрчлийг хурцдуулна. Өвөр монголын асуудлаар авч хэлсэн ч, нэг талаар, ардын тал нутгийг хамгаалах уриалга ер нь зогсоогүй байж, Монгол хүний хүсэл шаардлагыг түр хэлэхгүйгээр, Хятад үндэстний дотор ч маш олон энэрэнгүй сэтгэлтэй хүмүүс, жишээлбэл, Өвөр монголд хөдөө буусан сэхээтэн залуучууд үүний тухай хурц оновчтой зааж гаргасан нь: “Хэн тал нутгийн даацыг хэтрүүлсэн бэ? Малчид биш, харин олон олон гаднаас ирэгсэд (цагаачид) юм!” , “Хэн нь чухам тал нутгийн эзэн нь бэ?” Морин нуруун дээрх үндэстэн Монголчууд “Аль эрт морь унахаа больчихлоо ... Тал нутагт нэгэнт адуу хариулах газаргүй болчихжээ”, “Бэлчээрийн тачирдлаас болж, малчдын амьдрал хүчиртэй болжээ. Эмнүүлэхэд хүчир, хонио худалдахад хүчир, хүүхдээ сургуульд сургахад хүчир ...”, “Юунд тэрхүү хэсэг ногооныг үлдээх гээд хэлж байгаа вэ? Учир нь бүр үлдээж дийлэхээ больсон байна, ногоон тал нь шар шороо болж хувирчээ” ... (4) Нөгөө талаар, төрийн бодлого тогтоогч болон ашиг хайгч бүлэгллүүд нь тал нутагт атар хагалбарлах алхмаа түргэтгэжээ. Нүүрс малтах нь одоо нэгэнт Өвөр монголын тулгуур үйлдвэрлэл болж, гаралтаа бүр улсын хоёрдугаарт орж байна. 2005 онд, ӨМӨЗО-ны хамаа бүхүй удирдлага нь “Арван нэгдүгээр таван жил”-ийн хугацаанд дэлхийн алдартай дөрвөн их байгаллаг тал нутгийн нэг болох Шилийн голын тал нутгийг “Хоёрдугаар Ордос болгон хувиргах” гэсэн тодорхой шаардлага дурдан, дэлхийн нүүрсний ахуйлалын босс хэмээн алдаршсан Хятадын Шэн хуа энергийн хувь нийлүүлсэн хязгаарт компани нь ч удалгүй ирээдүйд 2000 дүнчүүр юаны хөрөнгө оруулж, “Өвөр монголын үхрийн зах дэлгүүрийг нээнэ” хэмээн илээр тунхаглажээ. (5) Ард түмний сул буурай хүсэл шаардлага нь хүчирхэг их бүлэгллүүдийн атар хагалбарлах алхмыг нэгэнтээ хориглож дийлэхээ байжээ. Хэмэрлэг ногоон өвстэй, өнгийн цэцэг мяралзсан, үхэр хонид сүрэглэсэн тал нутгийн сайхан үзэмж нь дэмий их удалгүйгээр түүх болон хоцорч, тал нутгийн хүмүүсийн амьдрал ч үүнээс болж хувиран, уулаасаа байсан соёл, зан заншил нь аажмаар устана ... Төв засгийн “Шинжлэх ухаанч хөгжилтийн үзэлт” гэдгээ Өвөр монголд хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэхээр мэдэж дийлэхгүй!

       Бүх улсыг хорвоо талаас нь үзвэл, цөөн тоот үндэстний өөртөө засах орон дахь аж ахуйн хөгжилт гэдэг нь бүр л цөөн тоот үндэстний аж ахуйн ашиг тусыг үргэдүүлэхээр урьдал болгосон байдаг. Олон зүйлийн нээлт болон бүтээн байгуулалт нь голдуу Хятад үндэстний газар орноос кадр томилон ажилчин элсэж, өөрсдийн системээ бүрэлдүүлэн, харин цөөн тоот үндэстний газар орон нь зөвхөн түүхий эд хангах орон төдий байж, цөөн тоот үндэстэн нь зөвхөн түүхий эд хангагчийн дүр төдий байж, одоо үеийн аж ахуйн зах хөвөө нь болж буй. Хэрэв цөөн тоот үндэстэн нь тус орныхоо эх баялагийнхаа эзэн нь болж, үндэстнийхээ аж ахуйг бүтээн байгуулж хөгжүүлэхгүй бол үндэстний хамтын аж ахуй нь хэзээдээ хөгжиж дийлэхгүй юм. Улс төрийн талаарх хөгжилтийг нэн ч хэлж дийлэхгүй юм. Тус асуудал дээрх цөөн тоот үндэстний дургүйцэл нь бүр адилхан байж, тулгарч байгаа гачигдал нь ч адилхан байгаа юм.

       Миний нөхөр Хадаа ерээд оны үед, үндэстний асуудлын талаар зөвхөн өөрийнхөө санал ба зорилтоо дурьдсан төдийд хувьсгалын эсэргүүгээр цохигдон, “Үндэсний хагацуулагч” гэх малгай өмсөн хүндээр яллан шоронд хорин, одоо болтол өөрийн бие нь шоронд хоригдон, ахуй байдал нь тун хэцүү байна. Үнэнийг хэлхэд, ойрын өдөр Төвдэд гарсан учир нь үндэстний асуудлын Төвдэд илэрсэн хурц ширүүн илрэлийн хэлбэр болох юм. Тэр нь намайг Өвөр монголд оршиж байгаа үндэстний асуудлыг ч бодогдуулж буй. Жишээлбэл, миний нөхөр Хадаагийн хилс хэрэг нь адилавтар тул дээрх учрыг өгүүлсэн юм.

       Ойрын жилд Хятадын коммунист нам нь “Хүнээр үндэс болгон, бүх талаар зохицсон үргэлжлэн хөгжих үзэлт”-ыг дурдан гарсан бөгөөд бас “Хятадын эе зохицолт нийгэм журмыг бүтээн байгуулах” гэдэг харалтыг тодорхой дурдан гаргажээ. Ойрхонд бас “Эрхийг голчоор хэрэгжүүлэх” гэдэг зорилтоо дурдан гаргажээ. Иймэрхүү сэхээтэн овор байдал болон олимпик хийх гэж байгаа завшаан тохиолоор би доорх зүйлүүдийг та нарт уриалж байна.

1. Үндсэн хууль дахь эрхэт ардын яриа хэлэлцээ, хэвлэл, цуглаан болж, холбоо байгуулах, сүрт жагсаал явуулах зэрэг эрх чөлөөг олгож, цөөн тоот үндэстнийг багтаасан өргөн олон ард түмэнд жинхнээр буцаан өгөх хэрэгтэй.

2. Төр засаг нь үндэстний асуудалд зөвөөр хандаж, Хятад улсын хууль болон дэлхий нийтийн хууль дүрэм, гэрээ тогтоол зэргийг хүндэтгэн, цөөн тоот үндэстний жинхэнэ өөртөө засах ба өөртөө шийдэх эрхийг буцаан өгөхийг хүсэж байна.

3. Миний нөхөр Хадаа зэрэг үндэстний асуудлаар хоригдож байгаа улс төрийн ялтныг багтаасан буй бүхүй улс төрийн ялтныг суллахын дагуу, бусад зүйлийн улс төрийн асуудлаар тэгш бусаар байгаа хүмүүсийг дарлаж хорлохоо зогсоох хэрэгтэй.

Миний үзэхээр ардчилал болон хуулийн замаар үндэстний зөрчлийг шийдвэрлэвэл сая түүхийн урсгалд нийцсэн сод мэргэн ажиллагаа болох юм. Хятад улс нь эцэстээ ардчилал ба хууль дүрмийн замаар замнан, энэхүү түүхэн явцыг эл үндэстний ард түмэн гараа холбон хамтаар ахиулахыг би бат итгэж байна. Хоёрдахь удаагийн засаг барих хугацаандаа хоёр ноёнтны ард түмний хүсээд удсан “Ху, Вэний шинэ засаг”-аа жинхнээр явагдуулахыг хүсэж байна!

 Үүний тул

Өвөр монголын эрхт ард Шинээгээс

2008 оны 3 сарын 26-ны өдөр

Дагалдуулал:

(1)   Хадаагийн шоронд хоригдох өмнө хойнох зургийн харьцуулал

(2)   “БНХАУ-ын шоронгийн хууль”-ийн 7-р зурвас, 23-р зурвас

(3)   Шинээгийн арван жилийн өмнө төвд бичсэн дээш заалдсан бичиг болон гомдол тоочсон бичиг материал

(4)   Өвөр монголын “Умардын шинэ сонин” 2008 оны 3 сарын 7-ны өдөр, 14-ны өдөр, 21-ний өдөр, Хөдөө буусан сэхээтэн залуучуудын тусгай хэвлэл

(5)   Өвөр монголын “Умардын шинэ сонин” 2008 оны 3 сарын 21-ний өдрийн тусгай мэдээлэл

 

<Буцах>

 

Home | Campaigns |  News  |  Links  | About Us

Copyright © 2006 Lupm.org, Allrights