Даяар монгол хөдөлгөөнийхөнтэй анх алхмын хамтралцаагаа тогтоов Намина |
|||
2008 оны 8 сарын 20-ны өдөр намын дарга Рубин болон манай намын Улаанбаатарт байгаа гишүүд Даяар монгол хөдөлгөөний гүйцэтгэх захирал З.Эрдэнэбилэгтэй Улаанбаатар хотноо уулзан ярилцаж анх алхмын хамтран ажиллах зорилтоо илэрхийлсэн байна. Даяар монгол бол 2003 оны 3 сарын 27-нд бих Монголчуудын язгуур эрх ашгийгхамгаалах, үндэсний үзлийг дэлгэрүүлж М он голы н тусгаар тогтнолыг Монголоороо байлгах гэсэн золилттой Монгол у л сын хууль зүйн яаманд жинхэнээр бүртгүүлсэн иргэний хөдөлгөөн болно. Даяар монгол хөдөлгөөн нь социалист нийгмийг өнгөрүүлсэн Монголчуудын үндэсний үзлийг сэргэн мандлын дотоод талын шаардлагаас үүссэн цаг үеийн төрдөс болох юм. Манай намаас Даяар монгол хөдөлгөөний энэхүү үндсэн зорилтын таашаан үзэж хамтран ажиллах хүсэлтийн дагуу уулзалт болсон байна. Үүний дүнд хоёр талаараа хамтын хөдөлгөөнийг зохион байгуулах, гадаад дотоодын гишүүдийн харилцан ойлголцоо хамжилцааг соёл түүхийн судлалаас улс төрийн талын ажлын түвшинд хүргэх боломжийг буй болгох, олон зүйлийн зуучлуурыг ашиглан харилцан сурталчилгаа хийх, Япон болон Европт байгаа манай намын гишүүд Даяар монгол хөдөлгөөний төлөөний хүний үүргийг гүйцэтгэх тушаалд томилох зэрэг талаар анх алхмын ажлыг ярилцан тогтоосон бай на. Одоо Даяар монголы н гүйцэтгэх зөвлөлийн даргын байранд байгаа З.Эрдэнэбилэг 1990 оноос эхлэн Монголд том жижигхэмжээний олон удаагийн лекций г зохион байгуулж Монголчуудын сэтгэл дотор хуучин дэглэмийн үед санаж болдог ч хэлж болдоггүй зүйлийг сурталчлан ухуулж хөдөлмөрийн баатар, доктор, гөнөрал зэргийн дундаас хэмжээгээ өргөтгөн лавшруулсны сууринд 1994 оны 4 сард "Ард түмний эв нэгдлийн хөдөлгөөний Монгол ухаан төв" гэхийг анх санаачлан байгуулсан байна. Үүнд нь тухайн үөийн улсын бага хурлын гишүүн Уртнасан, Баянжаргал болон зохиолч Х.Дамба, түүхч Сүхбаатар зэрэг хүмүүс оролцсон байна. Үүний суурин дээр 2003 оны 3 сарын 27-нд Даяар монгол хөдөлгөөн нь З.Эрдэнэбилэг зэрэг жараад хүний хурлаар дэмжин жинхэнээр байгуулагдсан байна. Даяар монгол хөдөлгөөн үүссэн нь гэнэтийн өрийн нэгэн түүхэн үзэгдэл биш юм. 1911 онд Монголчууд тулгар төрөө дахин сэргээхэд авч байсан анхны төрийн бодлого нь гагцхүү Халх монголын дөрвөн аймгаар зогсохгүй Өвөр монгол болон бусад орны Монголчуудыг багтаасан, даруй Хятадын цагаан хэрмээс хойшхи Монгол орноо багтаасан Их монгол улсаа сэргээн байгуулах явдал болно. Энэхүү түүхийн явцад бүрэлдсэн нийт Монголын эв нэгдэлтэй байх ухамсрыг Ар Өвөр монголчууд аль нь ч омтгойлж үл болох мөртөө залгамжлан бадруулах чухалтай, мөн ч хойшдын их үйлсийн онолын суурь болох ёстой. Тэр мөртөө одоогийн Ар Өвөр монголчуудын өмнө тавьсан ахуйн шаардлага болно. Иймэрхүү урьдлын сууринд Монгол - Оросын гэрээ тогтоогдох эхний үөд Да лам Цэрэнчимэдээр толгойлуулж, Хайсан гүнгийн төлөөлсөн Ар Өвөр монголчууд болон Богд хааны Засгийн газар Оросын Бүрэн эрхэт төлөөлөгчтэй ширүүн маргаан явуулж байсан мөртөө эцэстээ Өвөр монгол цэрэг дайчилж өвөг дээдсийнхээ үлдээж өгсөн өв хөрөнгөө бүрэн бүтэн хадгалан хамгаалах, бүх Монголоо нэгтгэх эцсийн зорилтыг онолын өв хөрөнгө болгож бидэнд үлдээж өгсөн байна. Даяар монгол хөдөлгөөн нь Монгол улсад үйл ажиллагаагаа явуулах бүрэн эрхээ олсон өдрөөс эхлэн олон талын үйл ажиллагаагаа идэвхитэй явуулсаар ирсэн байна, үүнд өрээд оны анх санаачлан байгуулсан үөэс эхлэн эрдэм шинжилгээний бага хурлыг олон удаа зохион байгуулсан байна. Мөн ч Улаанбаатарт байгаа гадаадын иргэн, даруй Хятад болон Солонгос улсын иргэний Монгол улсын хуулийг сахихгүй байдалд хяналт тавьж Монгол улсын тусгаар тогтнол болон бүрэн эрхэд учирч байгаа одоо үөийн ил далд халдлагыг зогсоох өдий төдий үйл ажиллагаа явуулдаг байна. Бодитой өгүүлэхэд 2005 оны 11 сарын 26-нд Даяар Монгол хөдөлгөөний залуус Улаанбаатар хотод байгаа Хятад үсгийн хаягтай буудал, дэлгүүр, зоогийн газарт сэрэмж сануулга өгсөн боловч үр дүнгүй байдалд чиглүүлэн хатуу чанга арга хэмжээ авснаас одоо Улаанбаатар хотноо Хятад үсэгтэй хаяг харагдахаа больсон байна. Энэхүү үйл явдлаас хойш Даяар монголынхон Монгол улс дахь Хятадын хууль бус уул уурхайн чиглэлийн ажиллагаанаас болсон орчин тойрны бузардал хүндэрч байгаа, Хятад ажилчид, Хятад иргэдийн хууль бусаар олон тоогоор оршин сууж байгаа зэрэг Хятадын Монголын тусгаар тогтнолыг нөлөөлж байгаа түгшүүрт байдлыг тусгасан мэдээнүүдийг Монгол улсын өнцөг булангаасаа олж шийдвэрлэхийг нь хүссэн бачим хүсэлтийг нь хүлээн авдаг байна. Энэ нь Даяар монголын ил тод байр суурь нь Монголын ард түмний сэтгэлд үр нөлөөгөө цацсаныг харуулж байгаа мөртөө ард түмний сэтгэл дэх Даяар монголын байр суурийг өндөржүүлсэн байна. Хятадын Өвөр монгол дахь жаран нэгэн жилийн колончлолоор дамжин өнөөдрийн Өвөр монголчууд хэл, хил, малаа алдсан иргэд болж хоцорсон аргагүй үнэнийг мэдэрч Хятадын колончлолыг эсэргүүцсэн нам бүлэг болсны хувьд манай нам нь Даяар монгол хөдөлгөөний бүх монголын язгуур ашгийн үүднээс Хятадын аюулыг танин бүрэн эрхэт тусгаар тогтнолоо ашиглан эсэргүүцлээ илтгэж байгаа зогсолтыг сайшаан, хилээр салсан ч цусаар холбоотой Монголчуудын ашиг нэг байгаа ахуй байдал нь хоёр орны улс төрийн намын бүлгийнхний хамтын нэг цогц болгоход хүрүүлсэн нь цаг үөийн шаардлагаар болсон урамтай явдал мөн гэж үзжээ. Манай нам нь иймэрхүү түүхэн нөхцөл бүрдэж ирсэн цаг мөчид суурилж бүх Монголчуудын ашиг тус болон хүсэл эрмэлзлийг тусгасан энэхүү хөдөлгөөний хошууч хүчин болохоор чармайж, Даяар монгол хөдөлгөөнтэй хүчээ хамтруулах ажлыг эрхлэн зорьж байгаа энэхүү уулзалт нь Ар Өвөр монголд түүхээс заяасан бас нэг удааны нягтарсан хүч болж бүрэлдэж байгааг харуулсан түүхийн шинэ хуудас болон үлдэх ёстой. Даяар монгол хөдөлгөөний тамга тэмдгийг авч гүйцэтгэгч захирлын үүрэгт байгаа З.Эрдэнэбилэг ч манай намын бүх монголын язгуур эрх ашгийн үүднээс ажиллагаа явуулж байгаа улс төрийн зорилтыг хүрээлж байгаагаа илэрхийлж хамтын ашиг сонирхлын үүднээс хамтран ажиллах орон зай байхыг нотолж энэхүү боломжийн дагуу хоёр талаас тугаа солилцон нөхөрсөг найрсаг ярилцааны дунд энэ удааны уулзалт өндөрлөж энэхүү уулзалт нь нэн өндөр түвшинд нэн үр нөлөө бүхий ажиллагаа явуулахын бат бэх суурь болох юм гэж хоёр талынхан үзсэн байна. Энэхүү уулзалтад бас Өвөр монгол гаралтай Даяар монгол хөдөлгөөний удирдах байгууламжийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүд зохион байгуулалцаж оролцсон байна.
|
|||
<Буцах> |
|||
Home | Campaigns | News | Links | About Us Copyright © 2006 Lupm.org, Allrights |