ТУС НАМЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ-3

 

     

1.          2009 оны 3 сарын 14-ны өдөр Осакад сүрт жагсаал болов. Тус сарын 14-ны өдөр, Японы Осака хотод Түвд, Уйгар, Монголын эрх чөлөөний чөлөө тэмцэгч нар болон дэмжигч Япончууд цуглаан болж, Хятадын коммунист намын Монгол, Түвд, Уйгар 3 үндэстний газар нутгийг эзлэн талхиж, эвдэн сүйтгэн, соёлыг хайлуулан, үндэстнийг нь мөхөөх колончлолын төрийн бодлогыг илчлэн, жагсаал явуулан сүр үзүүлэв.

Цуглаан нь үдийн хойнох 1 цагт Осака хотын Үзобү цэцэрлэгт болж, “Хятадын үндэстний асуудлыг судлах нийгэмлэг”-ийн дарга Тонока Кансай, орны Уйгар, Түвдийг дэмжигчийн төлөөлөгч Тэжима Хибари болон Монголын эрх чөлөө холбооны намын нарийн бичгийн дарга Дайчин нар урьд хожид илтгэл хийв.

2.           2009 оны 5 сарын 1, 2-нд Европ болон Японд Өмнөд монголын тухай сүрт жагсаал болов. Хятадын коммунист намаас “ӨМӨЗО хэмээгч колоний мануул засгийг байгуулсан 62 жилийн ойд тохиолдуулан Монголын эрх чөлөө холбооны намаас тус удаагийн сүрт жагсаалыг зохион  байгуулсан байна.

Өвөрлөгч монголчуудын цуст тэмцлээр дамжин олсон Өмнөд монголчуудын ардчилсан хөдөлгөөний үр дүн нь хэрхэн коммунист Хятадын шахалт даралт, уран үгний мэхлэлээр эрхшээгдэн, зохих хэмжээний өөртөө засах эрхтэй байснаасаа хэрхэн эдэг эдгээр нэрийн төдий мануул засаг болон хувирсан болон энэ асуудалд бид хэрхэн хандаж, яах зохистой вэ гэдэг сэдвээр цуглаан болж, 2009 оны 5 сарын 1-ний өдөр болон 2-ны өдөр, Монголын эрх чөлөө, холбооны намын Швед дэх салбар болон Япон дахь салбар нь тус тус Стокольм хот болон Токио хотноо сүрт жагсаал явуулсан байна.

Монголын эрх чөлөө холбооны намын Швед улс дахь салбарын хариуцлагатан Ялалтаас сарын өмнө бэлтгэл ажилдаа орж, гишүүн болон дэмжигч нартайгаа хамт, “Өмнөд монголын нутаг усаа хамгаалъя”, “Өмнөд монголын хүний эрх”, “Өмнөд монголын ардчилал”, “Өмнөд монголын тусгаал тогтнол”, “Монгол туургатан нэгдэгтүн, босохтүн!”, “Даяар Монгол”, “Нүүдэл малжлын соёлыг сэргээн хамгаалъя”, “Хадааг сулла”, “Эрх чөлөөт Монгол” гэх зэрэг уриа далбаа бичиж бэлтгэн, урт замын аянаар Стокольм хотод орж, 5 сарын 1-нд сүрт жагсаал болсон байна. Тус жагсаал нь 5 сарын 1-ний үдийн хойнын 2 цагаас эхэлж, Стокольм хотын хааны номын сангийн талбайгаас хотын төв зээлээр цаг гаруй аялан Norra Band torget-д хүр амжилттайгаар өндөрлөсөн байна. Сүрт жагсаалд тус намын гишүүн Бамбар, Бат, Баатар, Ялалт, Баятмөнх болон дэмжигч Цэлмэг, Урнаа, Бурмаа, Hassan mosavi зэрэг 10-аад хүмүүс оролцсон билээ.

Токио хотноо тус цуглаан нь 5 сарын 2-нд явагдаж, үдийн хойнох 4 цагт эхлэн цугларч, 4 цаг хагасаас яриа илтгэл хийж, 5 цагаас сүрт жагсаал явуулав. Яриа илтгэлийг Монголын эрх чөлөө холбооны намын гишүүн Хорикава зохицуулан, Монголын эрх чөлөө холбооны намын нарийн бичгийн дарга Дайчин илтгэл хэлэв. Дайчин яриандаа голдуу “Одоогоос 62 жилийн өмнийн 5 сарын 1-нд, “Өвөр монголын өөртөө засах засгийн газар” байгуулагдсан. Гэвч энэхүү охорхон 62 жилийн хугацаанд Өвөрлөгч монголчууд нь улс төрийн талаарх эрх мэдлээ алдан эрүүдэн тамлагдсан, хороогдон хядагдсан, одоо үе болоход үг хэлэх эрх, хэвлэж нийтлэх эрхээ хүртэл алдаж орхижээ. Энэ бол коммунист Хятадын Өвөрлөгч монголчуудыг ертөнцөөс арчих хаях горьдлогынх нь илрэл болно. Мөн ч энэхүү оролдлогынх нь бодитой үр дүн болох юм. Тэд Хятад иргэдийг Өмнөд монголд их хэмжээгээр нүүлгэн, тариалан аж ахуй эрхлэхэд тохирохгүй Өмнөд монголд хитэртлээ тариалан, нутаг бэлчээрийг цөлжүүлж элсжүүлж гүйцжээ. Түүний үр уршгаар хавар болоход Өмнөд монголын элс нь Япон хүртэд хийсэн ирж байгаа. Үүнийг Япон хүн ч гэсэн сайн мэдэж байгаа. Гэвч түүний гол ялтан бол Хятадын коммунист засаг болох юм гэдгийг мэдэхгүй Япончууд харин олон байгаа. Өнөөдрийн Өмнөд монголд мянга мянган оноор амьдарч ирсэн дээдийн нутгаасаа хүн амьтад шахалдсан хотруу хөөгдөн гуйрамч болж байгаа монголчууд цөөн бус буй ... Бид адилхан хувь тавилантай Уйгар Түвдтэй хамтран коммунист Хятадтай тэмцэж болно. Мөн Хятадын ардчилсан хүчин жич Тайваны ардчилсан хүчинтэй. Хэлэлгээнгүй Японы ард түмэнтэй, нэн цаашлан бүх дэлхийн эрх чөлөө, ардчилалыг дэмжиж, хүний эрх хүндэтгэдэг ард түмэнтэй хамтран, коммунист Хятадтай тэмцэж болно. Та бүхий халуун дэмжлэгийг хүсэж байна!” гэжээ.

Түүний дараа нь Токио чогийн зөвөлгөөний хурлын гишүүн Ёшида Койчиругийн нарийн бичээч Киохара Ёшида (Ёшида гуай ажлын хараагаас ирж дийлээгүй)-гийн мэндчилгээг дамжуулав. Дараа нь, Токиогийн Мусашимораяама хотын зөвөлгөөний хурлын игшүүн Амамайши Ёчиро, Япон дахь Уйгарчуудын хурлын дарга Мухамута Илихама, Тайвань судалгааны хурлын дарга Нагаяама Хитаки, ардчилсан Хятадын фронтын Ван-Жинжун, Японы төв ёсны үзэл санааг судлах хурлын дарга Анду Кан зэрэг хүмүүс урьд хожид илтгэл хийж, Өмнөд монголын бодит ахуйд хандан, Өмнөд монгол тусгаар тогтнолын хөдөлгөөнийг дэмжиж байгаа болон хамтран ажиллах тусгай санал хүслээ ярьсан байна.

Хамгийн сүүлд нь, Монголын эрх чөлөө, холбооны намын дарга Рубины Монгол улсын Улаанбаатараас ирүүлсэн мэндчилгээний бичгийг Усату уншин дамжуулав. Тэр мэндчилгээний бичигтээ:

Цуглаан жагсаалд оролцогч Японд байгаа Монголчууд болон Японы ард түмэнд:

Өнөөдөр бол Өвөр монголын мануул засгийн байгуулагдсан 62 жилийн ой болно. Манай Монголын эрх чөлөө, холбооны нам нь Японд амьдарч байгаа Монголчууд болон Япон дэмжигч нартай хамтран, Токиод сүрт жагсаал явуулахаар болов.

“ӨМӨЗО” нь 1947 оны 5 сарын 1-нд, коммунист Хятадын цэргийн зэвсэгт сүрдүүлэл, худал сайхан ярины мэхлэл доор байгуулагдсан мануул засаг болох юм. Өмнөд монгол нь ганцаар эзэмшилт мануул засгийн доор 60 илүү жил дарлагдаж байгаа юм. Одоо Өмнөд монголын газрын баялаг нь булаагдан, малын бэлчээр нь тариан газар болон хагалбарлагдан, их хэмжээний Хятад иргэд Өмнөд монголд орж ирэн, Өмнөд монголчууд аливаа эрхээ алдаж, уламжлалт соёл, сурган хүмүүжил, хэл зэрэг нь Хятадын хайлуулах бодлогод бүх талаар Хятадчилах хэмжээнд хүрсэн байна.

Өмнөд монголчууд нь хүний эрх, эрх чөлөө гэж бүрмөсөн байхгүй гэж хэлэхэд илүүдэхгүй. Өмнөд монголын ардчилсан хөдөлгөөний удирдагч Хадааг шоронд хориод нэгэнт 15 жил болох гэж байгаа мөртөө хараахан суллаагүй байгаа.

Өмнөд монголын ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэж байгаа манай Монголын эрх чөлөө, холбооны намын зөвхөн нэрийн төдий “ӨМӨЗО” гэдэг мануул засгийн хууль ёсны эрхийг мэдрэхгүй юм.

Өнөөдөр, энэхүү ардчилсан Япон улсын нийслэл Токиод сүрт жагсаал явуулж байгааг тохиолдуулан, Өмнөд монголын ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнолыг бид Өмнөд монголын зогсолтоос очиж, Японы нийгэм жич бүх дэлхийд өөрийн дуу хоолойгоороо уриалан дуудаж байна:

Өмнөд монголын ардчилал, эрх чөлөө, тусгаал тогтнол бол манай эцсийн харалт гэдгийг тунхаглаж байна!

Өмнөд монголын хүний эрхийг чөлөөлье!

Орон бүхний Монголчууд холбоолъё!

Монгол, Уйгар, Түвд 3 үндэстэн холбоолъё!” хэмээн орон бүхний Монголчууд болон бүх дэлхийн ард түмнийг Өмнөд монголын бодит ахуйд анхаарлаа хандуулахыг уриалжээ.

Яриа илтгэл дуусаж, цугларагсад нь Монгол, Уйгар, Түвд, Японы туг болон Монгол, Япон, Англи, Хятадаар бичсэн эсэргүүцлийн уриагаа өргөн Шибүяа, Аояма, Омутайсанду, Мажи өргөн чөлөөгөөр өнгөрөн, цаг гаруй жагсаал явуулав. Жагсаал явуулж байгаа үеийн урианы гол агуулга нь доорх мэт:

Өмнөд монголын буй бүхий улс төрийн хоригдлуудыг түргэн сулла! Хадааг түргэн сулла!

Орон бүхний Монголчууд бүлгэмдэцгээе!

Өмнөд монголыг элсэрхэгжүүлсэн гол ялтан бол Хятадын коммунист засаг болно. Хятадын коммунист засгийн Өмнөд монгол дахь колончлолыг эцэслүүлье!

Өмнөд монголоо чөлөөлье!

Өмнөд монголын Хятадчилахыг эрс эсэргүүцнэ!

Хятад иргэдийг Өмнөд монголд нүүлгэх бодлогыг эрс эсэргүүцье!

Өмнөд монголд цөмийн зэвсгийн туршилт хийхийг эрс эсэргүүцнэ!

“Бэлчээрлүүлж малжихыг цаазлах” төрийн бодлогыг эрс эсэргүүцнэ!

Өмнөд монголчуудыг “Албадан нүүлгэх” бодлогыг эрс эсэргүүцнэ!

Уламжлалт Монгол соёлыг сэргээе!

Өмнөд монголын газар нутгаа хамгаалъя!

Өмнөд монгол тусгаар тогтноё!

Эрх чөлөөт Өмнөд монгол, эрх чөлөөт Уйгар, эрх чөлөөт Түвд

Өмнөд монголыг дэмжих хуралдайн хавсарлагатайгаар тус удаагийн цуглаан болон сүрт жагсаалыг зохион байгуулсан юм. Энэ нь ноднигийн 7 сарын 5-ны Өмнөд монголын сүрт жагсаалын дараах бас нэгэн удаагийн амжилттай зохион байгуулагдсан цуглаан болох юм. Нэн бодитойгоор ярьвал, дээр удаагийн жагсаалаас нэг томоохон алхам урагш алхлаа гэж үзэж болно. Учир нь, 2008 оны 3 сард Түвдийн ард түмний бослогод цуст дарангуйлал явуулсан жич Бээжингийн олимпийг явуулах үеийн олон амлалтаасаа татгалзсан зэргээс Хятадын засгийн газрын гууль нь цухуйн, дэлхийн ард түмний буруушаалд өртөн, бараг бүх дэлхийн хэмжээнд Хятад дахь үндэстний эрх чөлөөний тэмцлийг дэмжих урсгал буй болсон тул, тухайн үед 150 гаруй хүн цуглархад тийм хүчир биш гэж ойлгож болно. Гэтэл энэ удаа мөн дээр удаатай бараг адил тооны хүн цугларсан нь өнгөн талаас үзэхэд, илэрхий амжилт харагдахгүй боловч өнгөрсөн оны 9 сарын сүүлчээр дэлхийн аж ахуйн хямрал үүссэнээс одоо болоход бүх дэлхийг хамарсан ноцтой асуудал болон хөгжсөнөөс, хүмүүсийн тархинд Хятадын үндэстний эрх чөлөөний тэмцлийн асуудлын хувийн жин нь илт буурсан байдал доор адил хэмжээний хүмүүс цугларч ирнэ гэдэг бол Өмнөд монголын асуудал нэгэнт хүмүүсийн анхааралд орсныг харуулж байна.

Ганц хоёр удаагийн цуглаан жагсаалаар ямар нэгэн асуудлыг шийдвэрлэчихлээ гэвэл худал. Гэвч бид цуглаан болон жагсаал хийхээр дамжуулж, Өмнөд монголын бодит ахуйг хүмүүсийн сонорт хүргэж болно. Өөрийн юу бодож юу хийх гэж байгаа, юу хийж байгаагаа хүмүүст таниулж болно. Бас Монголчуудаа уриалан дуудаж болно. Нэн цаашлан Хятадын коммунист засгийн далд хорон бодлогыг дэлхийн сонорт хүргэх бөгөөд үүнээр дамжуулан бид жинхэнэ эрх чөлөө, ардчилалыг хайрлаж, хүний эрхийг хүндэтгэдэг үндэстний өөрөө шийдэх эрх, тусгаар тогтнох эрхийг хүлээн зөвшөөрдөг нэн олон улс орон ба тэдний иргэдийн ойлголцоо болон дэмжлэгийг олох болно.

Айзам мэдээлэв

<Буцах>

 

Home | Campaigns |  News  |  Links  | About Us

Copyright © 2006 Lupm.org, Allrights