ДОТООД МОНГОЛЫН АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН

“ДОТООД МОНГОЛЫН АРДЫН СЭТГҮҮЛ”-ИЙН ТУХАЙ

Г.Рүбин

 

 

 

“Дотоод монголын ардын сэтгүүл” бол Өмнөд монголын анхдагч хувьсгалт нам, Дотоод монголын ардын хувьсгалт намын төв хорооноос эрхлэн найруулж Жанжхүү хотноо хэвлэж байсан, Монголчуудын өөрийн байр суурь, эрх ашиг үзэл суртлаа уламжлалт Монгол үсгээр Дотоод гадаад монгол орондоо ухуулан сурталчилж байсан анхны сэтгүүл болох юм. Тус сэтгүүл нь 1925 оны 10 сарын 16-ны өдөр, Дотоод монголын ардын хувьсгалт нам байгуулагдсан үеэс эхлэн хэвлэгдэж, 1926 оны 4 сар болтолх хагасхан жилийн охорхон хугацааны хооронд нийт 9 хугацаа хэвлэгдсэн гэх хэллэгтэй ажээ.

Тус сэтгүүлийн эрхлэгч нь Дотоод монголын ардын хувьсгалт нам удирдах зөвлөлийн гишүүн, Бээжингийн Монгол Түвд сургуулийн захирал Алтан-Очир (Хятадаараа Жин-Юньчан гэдэг) байж, Монгол улсын алдарт зохиолч С.Буяннэмэх эрхлэн найруулж байсан гэх мэдээтэй. Сэтгүүлийн уг сурвалж, гарт олдох сэтгүүлийн уг хэвлэл болон сэтгүүлийн тухай түүхэн баримтын хомсдлоос болж тус сэтгүүл чухам хэдэн хугацаа хэвлэгдсэн, ямар утга санаагаар сэтгүүлийн бүх агуулгыг хамарсан, хэн найруулж хэн хүн эх ноорог зохиол өгч бичиж байсан гэх мэтийн асуултанд хагас зууны турш мөн олон улсын олон эрдэмтэн судалгаа хийсэн боловч одоо болтол бэлэн хариулт олоогүй байна.

Энэ сууринд Монгол улсын соёл урлагийн их сургуулийн захирал, профессор Д.Цэдэв болон Хятадын төвийн үндэстний их сургуулийн Монгол хэл утга зохиолын салбарын профессор Ван Манда нарын хамтарсан судалгаагаар дамжиж 2007 оны 12 сард 683 хуудастай “Дотоод монголын ардын сэтгүүлийн гэрэл зургийн буулгавар ариутгал шүүдэг” хэмээх ном хэвлэлд орсон дашрамаар орчин үеийн Дотоод монголын тухай түүхэн судалгаа хийж байх чиглэлтэй мөртөө мөн адилхан одоо цагийн Монгол эрх чөлөө холбооны намаас эрхлэн найруулж байгаа “Чөлөөт Монгол” сэтгүүлийн найруулах ажилд оролцож байгаа минь сонирхлыг ч маш их татсан байна.

“Дотоод монголын ардын сэтгүүл”-ийг уншиж судлахаар дамжин бид ахмад нэг үеийн хувьсгалч нарын тэмцэж явсан ул мөр, түүхэн туршлага, Хятадын цэргийн эрхтнээс тухайн үеийн Дотоод монгол орныг яаж түйвээн самууруулж байсан нийгмийн ахуй байдал зэрэгт ойлголттой болж, Дотоод Гадаад монголчууд тухайн үеийн орчин ахуйд чухам юу бодон сэтгэж, яаж хамтран ажиллаж байсан түүхэн үнэн бодит байдлаас эшлэн дүгнэлт хийж, одоо цаг үеийн Өмнөд монголын ардчилсан хөдөлгөөнийг үүсгэн хийж байгаа бидэнд ч түүхэн туршлага сургамж, үйлдлэгийн чанартай жолоодлого өгч болох байх гэж бодно.

Иймэрхүү эрдэм шинжилгээний хүрээнд Монгол улс болон Өмнөд монгол эрдэмтний хамтран ажилласан үр дүнд Өмнөд монголчууд бид өөрийн түүхээ мэдэхгүйгээс мэдэх болсноос өөрийн үзэлт зогсолт мэдрэмжээр түүнийг гүнзгийрүүлэн судлах хэмжээнд хүрэх явцад, Хятадаас явуулж байгаа Монгол түүхийн гажуудлыг тэвчин залруулж, цаашлан өөрийн түүхээ өөрөө бүтээх иймэрхүү түүхэн бололцоог авчирч өгсөнөөр барахгүй, гадаад дотоод өмнөд умард Монголчууд дахин улс төр, эрдэм шинжилгээ, соёл, боловсрол хүмүүжил, бизнес зэргийн хүрээ хэмжээнд хамтран нэгдэж, нийгмийн бүх талаар хамтралцан ажиллах шинэ цаг үеийн түүхэн боломжийг авчран өгч байгаа гэж ойлгож болно.

Доор тус номд бичигдсэн “Дотоод монголын ардын сэтгүүл”-ийг эрхлэн найруулж байсан С.Буяннэмэхийн тухай судалгаа болон “Дотоод монголын ардын сэтгүүл”-ийн агуулга, хэвлэлд оруулсэн гэрэл зургаас эш татаж уншигчид олондоо товч танилцуулсугай:

Тус номын “С.Буяннэмэхийн намтар уран бүтээл” болон “Дотоод монголын ардын сэтгүүл” (1-8 дэвтэр), ариутган шүүсэн засвар эх хэмээх 2 хэсгийг доктор профессор Ван Манда багш биелүүлж, “Сэцэнбилэгт ба Дотоод монголын ардын сэтгүүл” хэмээх 2 хэсгийг доктор профессор Д.Цэдэв багш бичсэн хэмээн тэмдэглэлж “Дотоод монголын ардын сэтгүүлийн гэрэл зургийн буулгавар ариутгал шүүдэг” хэмээн номын ерөнхий гарчигаас эшлэхэд:

Оршил (Ван Манда)

С.Буяннэмэхийн намтар уран бүтээл

Сэцэнбилэгт ба “Дотоод монголын ардын сэтгүүл” (1-8 дэвтэр), гэрэл зургийн буулгавар эх “Дотоод монголын ардын сэтгүүл” (1-8 дэвтэр), ариутган шүүсэн засвар эх хэмээх 5 бүлгээр бүрэлджээ.

С.Буяннэмэхийн намтар уран бүтээл болон Сэцэнбилэгт ба “Дотоод монголын ардын сэтгүүл” гэх хэсэгт Дотоод монголын ардын хувьсгалт намын төв хорооны тэргүүлэгчдийн гишүүнээр сонгогдсон, Монгол улсын алдарт зохиолч С.Буяннэмэх (нууц нэр нь Сэцэнбилэгт)-ийн түүх намтар ба үйл ажиллагаанд танилцуулга хийсэн байна.

Танилцуулгадаа: Сономбалжуурын Буяннэмэх (1902-1937) бол орчин үеийн Монголын уран зохиол хийгээд уран зохиолын онол шүүмжийн үндэслэгчийн нэг, нийгэм улс төр соёлын зүтгэлтэн. 1902 онд Түшээт хан аймгийн Говь түшээ гүнгийн хошуу, одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Арынбулагийн Хүрэн хошуу газар малчин эмэгтэй Тумаагийн гэрт төржээ. Эцэг Сономбалжуур амьдрал тусгай байсан, Буяннэмэхийн 5 настайд нь эх нь нас барж, нагац эгч Чимэд өргөж авсан боловч амьдрал ядуу учир нөхөр Лувсангийн танил болох Тогтох тайжид өргүүлжээ. Тэгээд Монгол, Манж, Хятад хэл сурч, 16 настайдаа Хүрээний дундад сургуульд орж 2 жил суралцжээ. 1919 онд Сүй-Шүжины гамин цэрэг Хүрээнд довтлон орж, Монголын автономит засаг нурж, бас Тогтох тайжтай тохиромж муутай болсноос нагац эгч, хүргэн ах цахар Лувсангийн хамт Хиагт хотноо зорьжээ. Сүүлээр Лувсангийн танил Дамбадоржтой танилцаж, дараа нь Дамбадржийн танилцуулгаар Бодоо, цаашлан Сүхбаатар нарын нууц бүлгэмийн гишүүнээр элсэгджээ. 1921 онд МАХН-д орж, намын төв хороо, засгийн газар, гадаад хэлтсийн бичээч, коминтерний алс дорнодын нарийн бичгийн дарга нарын газарт МАН-ын төлөөлөгч, “Монголын үнэн” сонины хэвлэн нийтлэх эрхлэгч, Монголын цэрэг ардын сурган боловсруулах газар хувьсгалын суртал нэвтрүүлгийн ажил, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны дарга зэргийн албанд явж байсан мөртөө хамаа бүхий хуралд томилогдон оролцож байсан байна. 1924 онд улс төрийн хэлмэгдлээс болж Өвөр монголд дүрвэж, Дотоод монголын ардын хувьсгалт намыг байгуулах ажилд оролцож хэвлэлийн ажлыг хариуцагч тэргүүлэгч гишүүнээр сонгогдож “Дотоод монголын ардын сэтгүүл”-ийн 1-9 хугацааг эрхлэн найруулсан гэдэг байна. 1926 онд Улаанбаатарт буцаж, 1927 он хүртэл Буриадын Улаан-Үдийн багшийг сургуульд Монгол хэлний багшаар уригдан ажиллаж, 1927 оны 10 сард Улаанбаатар хотын намын хорооны дарга, 1929 онд Монголын уран зохиолчдын бүлгэмийн хэрэг эрхлэх зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байсан. 1930 онд намаас хөөгдөж, 1932 онд ажлаас халагдаж шоронд 6 сар сууж, дахиж 1933-1936 он болтол “Ардын эрх” сонины хариуцлагатай найруулагч, Монголын уран зохиолчдын холбооны дарга, “Монголын ардын үндэсний соёлын зам” сэтгүүлийн найруулагч, театрын зохиолч, уран сайхны улс төрийн зөвлөлийн даргаар ажиллаж байжээ. 1937 онд дахиж шоронд орж, 35 настайдаа тус жилийн баривчлага хэлмэгдэлд орж нас баржээ. 1962 онд Монгол улсын дээд шүүхийн бүгд хурлын 17-р тогтоолоор хилсийг нь цагаатгаж нэр хүндийг нь сэргээж өгчээ. Түүний уран бүтээл, онол шүүмжлэл нийд 30-аад бий гэж Ван Манда багшаас бүртгэсэн байдаг.

Доктор профессор Д.Цэдэв багшийн Сэцэнбилэгт ба “Дотоод монголын ардын сэтгүүл” хэмээх өгүүлэлдээ үлгэрчилсэн найрууллаар Сэцэнбилэгт хэмээх хэн бэ гэдгийг тодорхойлохн үүднээс Буяннэмэх гэдэг хүний намтар түүхээс товч боловч танилцуулах нь зүйд нийцнэ гэж үзмуй хэмээжээ. Түүнчлэн Сэцэнбилэгт Дотоод монголын ардын хувьсгалт намын төв хороон тэргүүлэгчдийн гишүүн, тус намын зохиолын хэлтсийг тодорхой хугацаагаар эрхлэх хамаарахын хамт суртлын хэлтэст холбогдох ажил “харилцан холбогдолтойгоор оролдож” эрхэлж байсан явдлыг түүхэн баримтаар улмаар гэрчилж, ажиллах дадлага туршлагатай хүн цөөний тул, хэн юу чадах, “Төв хорооны 3 хэлтсийн заавар дүрэм”-ийн 6-р бүлгийг бүхэлд нь “Суртлын хэлтсийн сэтгүүлийн анги”-д зориулан, 3-р зүйлээс эхлэн “Сэтгүүлийн ангийн эрхлэх зүйл”-ийг дэс дараалан тогтоосон хэмээжээ! Үүнд:

  1. Олон газрын мэдээ хураах анги байгуулах
  2. Сэтгүүлд бичигчдийн бүлгэм байгуулах

3.          Сэтгүүлд бичвээс зохих зүйл нь хэмээх мэтийн сэдвээр ангилж байсан гэжээ. Жишээлвэл:

  1. Засаг төрийн анги
  2. Нам бүлгэмийн анги
  3. Эрдэм боловсролын анги
  4. Яруу найруулгын анги
  5. Эдийн засгийн анги
  6. Чухал сонсголын анги
  7. Ардын амьдралын анги
  8. Цэргийн анги

9.          Аар саар сонины анги хэмээн “сэтгүүл”-ийн гадар зураг, дотор агуулыг бүх талаар жишээ татан задлалт хийж хүснэгт зохион сийрүүлэн танилцуулсан байна. Төгсгөлд хураангуйлан дүгнэхдээ:

1.          “Дотоод монголын ардын сэтгүүл”-ийн 1-8 нийтлэгдсэн зүйлээс үзэхэд тухайн үеийн нийгмийн амьдралын тусгал толь, хувьсгалын суртал нэвтрүүлэг, хувьсгалт үзэл санааг ард олны дунд дэлгэрүүлэх үйлсийн гэрэлт хуудсууд мөн.

2.          Түүх түүхээр үлддэг нь жам тул Дотоод монгол, Орос, Япон зэрэг бусад оронд болж байсан үйл явдлын явцыг цаг алдалгүй түргэн шуурхай мэдээлж байсан болохоор түүхэн баримтын цагийн амьд гэрч болон үлдэж чаджээ.

3.          “Яруу найруулгын анги” тогтмол нийтэлдэг нийгэм улс төр уран сайхны анхны хувьсгалт сэргүүл “Монгол сэтгүүлийн анх үеийн түүхийг тодорхойлон тэмдэглэсэн” гэгдэхийн хувьд бичлэгийн төрөлд олон өнгө аясыг оруулж сэтгүүл зүйн зарчмыг тогтооход нэг чухал алхам болсон хэмээжээ.

“Дотоод монголын ардын сэтгүүл”-ийн эл хугацааг найруулагчид эрдэмтдээс ХХ зууны 80-аад онд “Өвөр монгол”-ын номын сангаас 1-р хугацаа болон 3-р хугацаа (зэрэмдэг) нь олдож, XXI зууны эхний жилүүдэд Улаанбаатар хотноо 1-4 хугацаа, бас 8-р хугацаа нийт 5 дэвтэрийн бүрэн эх нь олдсон гэж тэмдэглэж байна. Үлдсэн 5, 6 болон 7-р хугацааныбүрэн эхийг доктор профессор Д.Цэдэв багшаас Оросын Буриадын Улаан-Үд хотноо эрэл хайгуулаар дамжин олж, тус сэтгүүлийн 1-8 хугацааны бүрэн эхийг бүрдүүлж чадсан хэмээн тэмдэглэж буй.

“Сэтгүүл”-ийн агуулгаас татсан гэрэл зургийн буулгавраас эшлэвэл: .....

 

 

<Буцах>

 

Home | Campaigns |  News  |  Links  | About Us

Copyright © 2006 Lupm.org, Allrights