НАЙРУУЛСНЫ ДАРААХ ТЭМДЭГЛЭЛ

 

 

        Тус сэтгүүийг найруулж байгаа хугацаанд Монголын улсын ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, Ардчилсан намын Цахиагийн Элбэгдорж нь Хувьсгалт намын Намбарын Энхбаярыг ялсанаар, Монгол улсад ардчилалын аянаар 20 жил болж байгаа өнөөдөр ардчилал нь жинэхэн утгаараа ялжээ гэдгийг харуулжээ. Энэхүү 20 жилийн хугацаанд, Монгол улсад аж ахуй нь сөрөг өсөлттэй ч байж өнгөрлөө. Гэвч Монголчууд нь ардчилалыг хаяж, ганц намын дарангуйлах засагт нийгэм журат нийгэмд буцаж харъя гэсэн оролдлого ер хийгээгүй. Монголын ард  түмэн хааш л ардчилсан нийгмийг сонгожээ. Ёстой л “Халаас хоосон ч хамаагүй, надад эрх чөлөө байна, хамгийн гоё нь би залуу байна” гэсэн үгийн ёсоор болжээ. Энэ нь үндэс угсаа нэгтэй, яс цусаараа холбоотой ч хатуу чанга хилээр зааглагдсан бөгөөд өөрсдийгөө Өвөр монгол хэмээдэг говийн өмнүүр амьдран оршдог Монголчууд маань “Эв хамт нам” (Хятадын коммунист нам, “Эв хамт нам” гэж орчуулах буюу уул нэрийг нь шууд буулгаад “Коммунист нам” хэмээх ёстой үгийг манайханы аль нэг мэргэн нь “Эв хамт нам” хэмээн урлагжуулан орчуулж, ухагдахууныг нь хувируулж өгсөнийг мэдэхгүй боловч, энэхүү “Эв хамт нам” гэдэг үг нь “Өвөр монголчуудын” оюун тархинд яахын аргагүй их орон зай эзэлсэн бололтой. Өнөөдрийн коммунист нам нь бидэнтэй өвөө ч гэсэн, эмээ ч гэсэн хамтатгаж байхгүй гэдгийг “Эв хамт нам”-ынхан ачийг л биширч шүтдэг хүмүүс хэрхэн ухах ажээ)-ын ачаар бид өнөөдрийн эрх чөлөө, зол жаргалаа олсон юм. Бид Хятаддас салаад, эв хамт намын удирдлагаас салах юм бол яг өнөөдрийн Монгол улс шиг ядуу болохгүй юу хэмээн номлож байдаг. Ямар хэцүү юм бэ? Ав адилхан Монголчууд байтал, ингэтлээ өсөд өөр үзэл сэтгэлгээтэй болдог нь! Нэг нь би бол “Хар гэрээ хаан бор гэртээ богд” болон нуруу гэдгэр амьдарч байхад, нөгөө нь харин “Доогуур харан дорой дуугарч”, ямар нэг юм ярих буюу хийхдээ юуны өмнө, “Эв хамт нам” гэдэг Хятад эзнийхээ царайг харж байдаг боолын зантай болжээ. 90-ээд жилийн өмнө хүртэл 2 Монгол нь мөр зэрэгцэн хүчээ хамтатгаж Их Монгол улсыг байгуулах хэмээн тэмцэж байсан биш үү?! Түүний дараа бас хагас зууны турш “өөрөө засая”, “өөрийн шийдье”, “тусгаар тогтноё” хэмээн арга бүхнийг сүвэгчлэн, хүчир бүхнийг туулан тэмцэж байсан биш үү?! Охорхон 60 жилийн хооронд, бид яагаад энд оршчихсон юм шиг, “Хятад”, “Эв хамт нам” хоёртоо алуулж булуулж байтлаа бас л юм болгонд, “Хятад”, “Эв хамт нам” гэдэг 2 үгийг амнаасаа салгаж дийлэхгүй болчихов? Оюун тархийг нь угаах гэж үнэхээр ийм хэцүү юм уу?

       Хятадад дарлагдаж байхаараа Уйгар Түвд нь бидэнтэй адилхан хувь заяатай гэж хэлж болно. Тэд яаж байгаа бол? Мөн л бидэнтэй адилханаар алуулж булуулж л байна. Гэвч тэд ер нь айж хойш ухраагүй, мөн айж зогсоогүй. Тэд “Түвдийг эрх чөлөөний тэмцлийн эцэг” хэмээгдсэн, Хятадын засгийн газраас гаднах олонх улс үндэстний иргэдийн хайр хүндэтгэлийг олсон 14-р далай лам болон “Уйгарын зориг санааны эх” хэмээгдсэн Рабиа Кадирын удирдлага доор үндэстнийхээ эрх чөлөөний төлөө мөн тэмцсээр л байна.

       Бидэнд юу үгүйлэгдэж байна? Далай лам буюу Рабиа Кадир шиг нэр хүндэт удирдагч үгүйлэгдэж байна уу? Эсвэл Хятадын хүчит бууны аман зүг зоригтой дайрдаг зориг цөстөн үгүйлэгдээд байгаа юу? Бид 1206 ондоо эргэн харьж дийлдэг байсан бол, аль эсвэл, 1912 онд эргэж буцаж дийлдэг байсан бол, адаг ядахдаа 1945 онд гэсэн буцан харьж дийлдэг болсон бол, бид хэрэг учрыг ахиад нарийн тунгааж, найдвартай хийх байсан. Тийм үү? Гэвч түүхийн хүрд буцаж дийлэхгүй. Үндэстний ухамсар, ухаарал сэхээрэл бидэнд нэн ихээр үгүйлэгдэж байна гэдгийг бид одооноос эхлэн ухаарах ёстой.

       “Хол хэмээн бүү халшир

       Хүнд хэмээн бүү цуц эрхбиш даагдюу”

       Эзэн Чингис минь ингэж сургасан биш билүү?! Түүх аль нэг өдөр давтагдах болно гайхамшиг дахиж илрэх болно.

 

<Буцах>

 

Home | Campaigns |  News  |  Links  | About Us

Copyright © 2006 Lupm.org, Allrights