Шинэ Монгол үзэл ба нармай Монгол үзэл

Дөлгөөн

 

      

      Хүн төрөлхтний хөгжил XXI зууны босгон дээр ирэхийн зэрэгцээ дэлхийн улс гүрэн томоохон язгуур угсаа бүхий үндэстэн бүр өөрийн үндэстний нийтлэг эрх ашиг, оршин тогтнох хөгжлийн стратег бодлогоо (байлдах бодлого) эргэн харж цоо шинэ тогтолцоо бүтээлч чиг хандлагыг тусгах боллоо. Энэхүү стратег бодлогын цоо шинэ эш баримтлалууд хуучин ЗХУ задран унаж хүйтэн дайн эцэс болж (онолын хувьд) глобалчлах (дэлхийчлэл) мэдээллийн цахим үе, цаг хугацаа, орон зайн тухай сонгодог ойлголтод туйлбартай хувьсгал хийж байгаа үетэй давхцаж байгаагаараа өвөрмөц шинж чанартай юм. Гэвч энэхүү өвөрмөц өөрчлөлтүүдийн хажуугаар бас нэг нийтлэг үзэгдэл ажиглагдаж байгаа нь “бага буурай” гэх үндэстнүүдийн язгуур эрх ашгийн нэгдэл үүнээс урган гарч байгаа үндэстний эрх чөлөө сэргэн мандалтын үйл хэрэг мөн. Асар хурдацтай түгэн дэлгэрч байгаа энэ үйл явдал нь дэлхий нийтийн анхаарлын төвд орж байна. Ийнхүү Ази, Еворпыг нийлэнхэд нь хамарч байгаа үндэстнүүдийн сэргэн мандалд тусгаар тогтнол, эрх чөлөөгөө тэмцэн олох зүй ёсны үйл хэрэг нь ардчилал хүний эрхийг дээрэлхэх манай гаригийн хүн зоны эрхэм нандин үзэл бодол лугаа язгуурын шүтэлцээтэй болж байгаад түүний ирээдүйн үнэ цэнэ оршино. Хоёр их ертөнцөд хуваагдан талцаж байгаа үед эдгээр “жижиг буурай” гэгдэх улс үндэстнүүд нэг бол эрх чөлөө тусгаар тогтнолоо алдаж, үгүй бол аль нэг хүчирхэг этгээдийн дагуул улс болж өөрийн өвөрмөц төрх, бие дааж үндэстнээ хөгжүүлэх бүхий л боломжоор хаагдмал байлаа. Одоо нэг талаас өөрийн гэсэн байр суурь, хөгжлийн зүй тогтнолоо олохын төлөө (жижиг буурай) улс үндэстнүүдийн зүгээс хийж байгаа эрчимт үйл ажиллагаа сэргэж нөгөө талаас томоохон улс гүрэн, цэрэг улс төрийн эвслүүд ч ялгаагүй өөрийн гэсэн бодлоготоо зохицуулалт хийж эхлээд байна. Цаг хугацааны хувьд сүүлийн арван жилийг хамарч байгаа дэлхий нийтийн чанартай шилжилтийн ийм үйл явц нь цаашид адаглаад хориод жил үргэлжлэх төлөвтэй байна. “Боломж” гэдэг өөрөө цаг хугацаа, бүтээх эвдэх үр дагаварыг хамт агуулж байдаг. Энэ утгаараа өнөөгийн “Шинэ Монгол” үзэл хийгээд нармай Монголын үзлэээс алийг нь сонгох вэ гэдэг асуудал аяндаа урган гарч байна.


      “Шинэ монгол” үзэл геополитикийн (улс төрийн газарзүй) хувьд ЗХУ-ын оролцоотойгоор одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр дээр анх хүчлэн байгуулсан “тусгаар тогтносон” гэх Монгол улсын хэмжээнд дотоод гадаад бодлогоо боловсруулан, улмаар Орос Хятад гэх хоёр гүрнээс мөнхий харьяат байдалд “төвийн сахисан” “дипломат (гадаад харилцаа) улс төр”-ийн аргаар олон улсын эрхээ “баталгаажуулсан” 170 түмэн Монгол, 10 түмэн Казак жич 50 түмэн Хятад эрлийз хүн амтай “Шинэ Монгол”-оор хэтдээ нийт Монголчуудын оршин тогтнох эсэх эрх ашгийг төлөөлүүлсэн үзэл мөн. Тэдний энэ үзэл бодлыг өнгөн талаас ажвал нармай Монгол үзлээс илүү бодитой (Өвөрлөгч хийгээд Буриадыг оролцуулсан бусад Монголоо золиослож, дараа нь өөрөө идэш болох) хэсэг хугацаанд амар жимэр амьдарч болох боловч үнэндээ энэ үзлийн цаана голдуу Монголыг доройтуулан мөлжих, ирээдүйд Хятадын хөлд үрэгдүүлэх нарийн далд санаа агуулж байна. Үүнийг голдуу үндэстний луйварчид хийгээд Хятадын эрлийз хурлизууд их талархан дэмждэг.


      “Нармай Монгол” үзэл нь XIX зууны доор хагасаас XX зууны эхэнд Манж Чин гүрэн нурж унахыг дагалдан эрч хүчээ авсан бүлэг. Энэ үзэл баримтлагч нь Орос Хятад гэх хоёр их гүрний дунд багалзуураа шахуулсан байдалд байгаа Ар Монгол нь дангаараа энэ хоёр гүрнийг сөрж зогсож чадахгүй, иймд заавал Ар Өвөр, Монгол, Буриад, Тува, Шинжиан жич Хөх нуурын тэр байтугай Ижил мөрний Халимагуудын оролцоотой (Зарим нь хүн амзүй оюуны нөөц бололцоогоор ч гэсэн) Их монгол улсыг байгуулах, ийнхүү нийт Монголын язгуур эрх ашгийг төлөөлсөн стратег бодлого баримтлагчдыг хэлнэ. Энэ үзэл баримтлагчид одоогийн шинэ Монголын тухай төсөөлөхдөө зөвхөн Орос Хятад хоёр л биш, дэлхийчлэх даяарчлахын хувьд энэ хоёр их гүрний эсрэг тэмцлээр дамжин гуравдахь буюу түүнээс дээш хөрш зэргэлдээ оронтой болох хүн амзүй оюуны хувьд Монголчуудын төвлөрлийг буй болгож байна.
Ийм нармай Монгол үзэл нь тухайн үед Орос, Хятад, Япон зэрэг улс орны эрх ашигт нийцэхгүй тул их гүрнүүд хуйвалдаж энэхүү Монгол үндэстний сэргэн мандах аугаа их хэтийн төлөвлөгөөг шившигтэйгээр нурааж хойшлуулж чадсан байна.


      Гэвч энэ үзэл хилийн цаана байгаа нийт Монголчуудад нийт нэвт шингэсэн агаад Ар Монголын хувьд сүүлийн арван жилд асар хурдан сэргэж байгаа болно, энэ нь дэлхий бусад бүс нутагт сэргэж байгаа үндэстний эрх чөлөө тусгаар тогтнох тэмцэл лүгээ нэг зэрэг болж байгаагаараа чухал ач холбогдол өгч байна. Ясны Монгол хүн бүр л үүнийг талархан дэмждаг.


      Учир нь нармай Монгол үзэл нь Монголчуудын нийтлэг эрх ашгийн эш баримлал болох агаад “Шинэ Монгол” үзэл нь түүний эсрэг зүй тогтнолыг агуулж байгаад хамаг учир оршино, ийнхүү бид энэ хоёр үзэл баримтлалын гадаад дотоод хүчин зүйлд задлан шинжилгээ хийж дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагатай хослуулан тайлбар хийхийг хичээнэ.


Гадаад орчин Монголчуудаас юуг хүсэж хүлээнэ вэ?


      Төв Азийн өндөрлөг түүний эргэн тойронд орших Монголчуудын язгуур эзэмшил нутаг нь XXI зууны босгон дээр ирээд глобалчлалын ач холбогдол нь улам бүр өсөн нэмэгдэж энэ талаар ойрын ирээдүйд хүн төрөлхтөнд томоохон гай учруулж болзошгүй, Өмнөд Хятадын тэнгисээс илүү чухал ач холбогдолтой болж байна.


      Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаанаас үзвэл, 2030 он гэхэд манай гаригийн эх газрын хэвлийн нөөц баялаг үндсэндээ дуусгавар болох ба зөвхөн дээр дурдсан Монголчуудын эзэмшил нутаг жич далай тэнгис л дэлхий нийтийн материаллаг эрэлт хэрэгцээг хангах болох нь, иймд их гүрнүүд аль хэдийн энэ бүс нутагт стратег ач холбогдол өгөөд байна. Хүйтэн дайны дараа хэдийгээр ойрхи дорнод болон Балканы хойгийн ужиг асуудал энэ бүс нутаг дэх АНУ эрх ашигт заналхийлсэн хэвээр байгаа боловч АНУ-ын өөрийн цэрэг эдийн засгийн төвлөрлөө Ази Номхон далайн чигт хандуулж энэ бүс нутгийн улс төрийн үйл хэрэгт түлхүү анхаарах боллоо, тэр ч байтугай дээр дурдсан бүс нутагт хоёр талаас нь “цөмрөн орох” бодлого баримталж байна, үүнд Өмнөд Хятадын тэнгисийн эргэн тойронд хуучин байсан цэрэг зэвсгийн хүчнээ сэргээж байлдааны өргөн цар хүрээтэй сургуулилтуудыг тогтмол хийж байна. Эдийн засгийн хувьд энэ бүс нутагт хийх хөрөнгө оруулалт худалдаанд АНУ түүний холбоот Япон улсад нэн тааламжтай нөхцөл бололцоог олгож байна. Хоёр Солонгосын хэзээ хэзээгүй хийгдэх нэгдэл нь энэ бүс нутагт АНУ-аас аль хэдийн төлөвлөгөөнд байсан АНУ – Япон – Солонгос гэдэг тэнхлэг голч стратегийн түншлэлд шийдвэрлэх ач холбогдол өгөх болно. Энэ тэнхлэг гол бүхий түншлэлээс бусад тус бүс нутаг дахь түншлэлүүд нь голдуу түр зуурын түймэр унтраах чанартай агаад гадаад дотоод хүчин зүйлийн өмнө арчаагүй байдалд орох нь гарцаагүй. Жишээлбэл, терроризм (алан хядах) конторбандтай (хил алсалсан гэмт хэрэг) тэмцэх нэрийн доор “Лалын нэгдсэн хөдөлгөөн” хийгээд “Наймай Монгол үзэл”-ийн эсрэг чиглэсэн “Шанхайн гэрээний таван орон” зэргийг нэрлэж болно. Үүнээс ОХУ-ын дотоод улс төрийн байдал тогтворгүй, төвөөс зугатах хүчин зүйл үргэлжилсэн хэвээр агаад эдийн засаг, цэрэг, хүмүүнлэгийн ноцтой хямралд ороод байна. Энэ үйл явц нь адаглаад 20 жил үргэлжлэх нь ойлгомжтой, Дундад Азийн Лалын нэгдсэн хөдөлгөөн салан тусгаарлах үйл явцыг Орос улс тогтоон барьж чадахгүйн дээр энэ бүс нутагт АНУ NATO-ийн (Умард Атлантын эвсэл) нөлөө өдөр ирэхүй өсөн нэмэгдэж улмаар ОХУ-ын тус бүс нутагт дахь бодит нөлөөг саармагжуулан шахан зайлуулж байна. Саяхан Казакстан улсад болсон энхийг сахиулах олон улсын цэргийн сургуулил нь энэ бүс нутаг дахь “цаг уур”-ын өөрчлөлтийн урьдчилсан мэдээ бөгөөд БНХАУ-ын Шинжианы ӨЗО-ны хоёрдох “Косово” болох гэж байгаатай ч холбоотой юм. АНУ-ын номхон далайн тэнгисийн флот “Шинжиан бол хоёрдох Косово” сэдвээр хээрийн сургуулилт хийж байгаа мэдээ ч буй. Эндээс БНХАУ-ын өмнө тулгарсан асуудлууд ч урган гарч байна.


      БНХАУ-ын хувьд коммунист намын дотоод ялзрал нь нэг намын хязгаарлагдмал алдаанаас ангижирах ямар ч боломжгүй гэдгийг гүйцэд харууллаа, “Намдаа цэвэрлэгээ хийе гэхээр нам нь сөнөж үгүй гэхээр улс нь мөхөх” гэдэг хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй болж байна, намын хяналт оролцоотой хоцрогдсон тоног төхөөрөмж бүхий улсын үйлдвэрүүдийн үй олноороо дампуурлын эрмэгт тулж хөдөө орноос хот дамнан хөдлөх 50 сая хүний нүүдэл, хотын ажилгүйчүүдийн 40 сая хүний эгнээ, хил дагуу орны 60 сая ядуучуудын асуудал, бараг бүх нутгийг нь хамарсан амь ахуйн их сүйрэл үүнээс үүдэн гарч байна, оршихуйн их хямрал, дотоод дарангуйлал ба ардчилалыг эрмэлзэгч хүчний зөрчил, ялангуяа баруун хязгаарыг ихээр хөгжүүлэх халхавчийн доор явагдаж байгаа уусгах бодлого нь үндэстэн хоорондын эвлэршгүй зөрчлийг хурцатгаж байна. Тайван, Төвд, Шинжиан, Өвөр монгол жич Бали арлын эргэн тойрон гээд энэ бүх зүйл нийлээд тэсэрхэд одоо ганцхан сэжим л үлдээд байна. Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр Хятадын үндэстний үйлдвэрүүдийн бэрхшээл болох ажилгүйдэл сүүлийн үед яригдаж байгаа 180 сая хүний хямарсан шашны зүсэн зүйлийн урсгалууд зэрэг нь энэ их гүрнийг үндэс сууриар нь ганхулж эхэллээ. Ийнхүү манай “Шинэ Монгол” үзэл баримтлагчдын хүсээд байгаа “хоёр хөршийн тогтвортой байдлаас Монгол улсын аюулгүй байдал шууд шалтгаалах” гэсэн нэг мөрөөдөл удахгүй нурж унах нь:


       Дээрхийг нэгтгээд дүгнэвэл: Монгол улсын зүгээс баримлах гадаад бодлого нь: Орос Хятад хоёрын дунд дүүжин тоглох төдийхнөөр хязгаарлах үе нэгэнт өнгөрөн одож харин АНУ – Япон – Солонгос голчтой (зүүн зүгээс), АНУ – NATO – Лал голчтой (баруун зүгээс) хүчирхэг их гуравдагч түнштэй санаачлагатай идэвхтэй харилцаа өрнүүлэхийг шаардаж байгаа болно, энэ бол гадаад орчин биднээс хүсэж хүлээж байгаа зүйл, яг л ОХУ нь Монгол дахь лобби бүлэг (ятган эерүүлэх бүлэг), Хятад улс нь мөн суурин тагнуул Монголын төрийн өндөрлөгт байгаа эрлийз голцуутай лобби бүлгээр дамжуулан өөрсдийн эрх ашгаа гүйцэлдүүлж байгаатай нэгэн адил ирээдүйг тодорхойлогч гаднах гуравдахь хүчинд ч гэсэн Монголд тулах цэг хэрэг болоод байна. Тэд хэн бэ гэвэл ямар ч л байсан ардчилалын далбаанд буй болсон дээрх хоёр хүчний төлөөлөгч биш, харин жинхэнэ утгаар үндэстний язгуур эрх ашгийг хамгаалагч “Нармай Монгол” үзэлтнүүд мөн. Эд нар л АНУ-ын тэргүүнтэй гуравдагч хүчний Монгол дахь тулах цэг болох ёстой.


      Ийм нөхцөл байдлын улмаас Монгол улс гадаад дотоод бодлгодоо тодорхой тохироо хийх цаг дөхөж байна, түүнээс биш “Бид гуравдагч хөрштэй боллоо” гэж зарласан төдийгээр асуудалд хийсвэр хандах цаг нэгэнт өнгөрсөн, гуравдахь хөршид бодит ач холбогдол өгөх дотоодын гуравдагч улс төрийн хүчин бачим тулгуу үгүйлэгдэж буй.


Дотоод хүчин зүйл Монголчуудаас юу хүснэ вэ?


      Үндэстний хөгжил нь зөвхөн язгуур эрх ашиг дээр тогтоно, “Шинэ Монгол” үзэлтнүүд үндэстний нийтлэг язгуур эрх ашгийг огоорч түүний эсрэг чиглэсэн эш үндэслэлүүдийг хөөргөн товойлгож ирсэн, үүний нэг жишээ нь засгийн газар, их хурлаас бүрэлдүүлж байгаа дотоод эрх зүйн тогтолцоо юм. 1993 онд Улаанбаатар хотноо болсон дэлхийн Монголчуудын чуулганаас Монгол улсын засгийн газарт хандаж уриалга гаргасан, тус уриалганд Монголчуудын төвлөрч суугаа бүс нутаг болон хилийн цаана байгаа Монголчуудтай харилцах эрх зүйн нааштай шийдвэрүүдийг батлан гаргахыг төр засгаас хүссэн, үүний утга нь Монгол улсын одоох нутаг дэвсгэр дээр нийт Монголчуудын оюуны болон хүн амын бөөгнөрлыг буй болгож, тэр ч байтугай цус ойртолтыг сааруулах мөн үндэстний бие даан хөгжих бусад бодлого лугаа асуудлыг зэрэгуүүлэн тавьсан юм. Гэвч “Шинэ Монгол” үзэлтнүүд үүнээс үхтлээ айж дэлхийн 12 орноос ирсэн Монголчуудаас санал нэгтэй сонгосон Дашийн Бямбасүрэн (ерөхий сайд байсан) гуайг элдвээр муучлан гадуурхаж байлаа. Тэд өөрсдийнхөө явцуу явуургүй санаагаа гүйцэлдүүлэн тэр хүний улс төрийн амьдралд ихээхэн бэрхшээл учруулж чаджээ. Тэдний хэлж байгаа зүйл өнгөн дээрээ зөв юм шиг боловч үнэн санаагаа Монгол улсыг яван мэрж өөрсдийнх нь материаллаг шунал хүслийг хангагч Африк маягийн гэж хөгжил бүхий улс болох гэсэн далд явуулга мөн, 1.5 сая хавтгай дөрвөлжин километр газартай, 2.3 сая хүн амтай энэ нутаг сайхан байвал болно, бусад нь бидэнтэй хамаагүй, Тэд бараг Монголчууд ч биш гэх өнгө аясын юм ярьж байна. Тэгвэл эдгээр “Шинэ Монгол” үзлээр халхавчлагч эрлийз хурлийзуудын эрх барьсан арваад жилийг авч үзье:


      Хэн гуайд ч ойлгомжтой нэг зүйл бол өнөө сайхан ирээдүй бүхий “Шинэ Монгол”-д хэн хохиров гэвэл, Монголчууд нь, хэн жаргалтай гэвэл, эрлийз хурлийзууд л байна. Учир нь ардчилалын далбаан доор үндэстэндээ засаглалын нэг хоёрдугаар хэлбэрийг бүрэн хяналтдаа авч үүний уршгаар үндэстний баялаг, гадаад зээллэг тусламж бүхийг үзэмжээр шийдэх болсон, үүнийг нарийн дэлгэж ярилгүй ард олон илэрхий мэдэх болсон зүйл, цусан удам генийн хувьд уу тэд хэзээ ч эх орон “Шинэ Монгол”-ын төлөө анхаарал тавих хүмүүс биш, гэвч тэд “Шинэ Монгол”-ыг Хятадын дагавар улс болгох гэсэн Хятад цусны “үнэр” юм.


      Хүйтэн дайны үед Монголчууд геополитикийн хувьд өөрийн эрх мэдэлгүй болж бусдын эрхэнд нэгэн зүйл “Шинэ Монгол” улсыг гаргаж ирсэн, энэ Оросыг дулдуйдсан дагуул улс байлаа. Гэтэл хүйтэн дайн дуусаж ардчилал эхлэнгүүт урьдаас бэлтгэл сайтай харь элэгтнүүд улмаар төр засгийн эрхийг авч Оросын нөлөөнөөс илүү Хятадын нөлөө бүхий бас нэгэн “Шинэ Монгол”-ыг төрүүлэв. Тэд “Үхэх хулгана муурын сахлаар” ч гэх шиг, тэднйи эцсийн зорилго нь язгуурын нармай Монгол үзлээс ангид Монгол улсыг байгуулах, удахгүй өрнөж эхлэх үндэстний эрх чөлөөний хөдөгөөнөөс төв Монголыг тусгаарлах нийт Монголчуудын нэгдмэл хүчийг сааруулж, тус тусад нь залгих гэсэн Хятад бодлогын нэг халхавч юм. “Шинэ Монгол” үзлээр явсан тохиолдолд Монгол улс хэзээ ч бие даан үндэстний бүрэн тусгаар тогтнол ард иргэдийг аз жаргалтай ирээдүйд хүргэж чадахгүй гэдэг нь нотлогдоод удаж байна.


      Ойрын арван жилд ямар нэгэн ахиц гараагүй цаашид ч ахиц гарахгүй нь үзтэл ил байна. “Шинэ Монгол”-ын үзэл нь тусгаар тогтнолын зөвхөн дипломат гадаад харилцааны (улс төр) хүрээ хэмжээ шүтээд байгаа шинэ тулгар Монгол удсын хэтийн зорилтыг төлөөлж чадахгүй (Учир нь тусгаар тогтнол заавал үндэстний бие даасан эдийн засаг, цэрэг, геополитикийн элемент хамаарна) иймд Монгол улс бол төв Монголчуудаас нийт Монголчуудтайгаа эрх ашгаа нэгтгэх голомт, өлгий гэдэг утгаар л өнөөдөр оршиж байна. Зөвхөн төв Монголчууд хэзээ ч жинхэнэ утгаараа биеэ даасан улсыг Орос, Хятад хоёрын дунд байгуулж чадахгүй гэдгийг өнгөрсөн одоо хоёр цаг үе бэлхэнээр харууллаа.


      Нармай Монголын хөдөлгөөн ид өрнөж байсан XX зууны эхэн үед одоогийн манай эрлийз түүхчдэд хараагдаж байгаа “Коминтерн” гэгдэх Буриад Элбэгдорж тухайн үед ийм нэгэн санааг дэвшүүлсэн, энэ нь юу вэ гэвэл, Монголчууд дангаараа Орос Хятадын эсрэг тулж зогсоход бэрх учир, Төв Азийн нүүдэлчин холбоот улсыг багуулахаас өөр арга зам алга гэж үзэж байв. Гэхдээ энд биш “Төв Ази” биш төв Монгол дангаараа хэзээ ч Орос Хятад хоёрыг сөрж чадахгүй эрт оройгүй идэш болж (гэхдээ бүр Хятадынх шүү) дуусна гэдэг санааг ойлгох гэсэн юм. Хэдхэн жишээ дурдъя:


      Язгуур эрх ашгийн үүднээс хоёр Герман улс нэгдсэн, хоёр Солонгос бас нэгдэх гэж байна. Үүний төлөө Өмнөд Солонгос бас 500 тэрбум төгрөг ам долларыг өөрөөсөө гаргах шаардлагатай гэж баруунын шинжээчид үзэж байна.
Хятад, Хонгконгийг, Маккаог аваад одоо Тайванруу өнгөлзөж байна, Дундад Азид “Лалын холбооны улс” хөтөлбөр яригдаж Орос улсын өөрийнх нь зүг чиглэсэн “Алс дорнодын бүгд найрамдах улс” байгуулахын эсрэг тэмцэж байна.
Казакстан улс дэлхийн аль ч орноос ирэх Казак иргэдээ хүлээн авч байна. Израйль улс зөвхөн Орос улсаас гэхэд л нэг сая Еврэй хүнийг хүлээж авсан, энэ бүхэн бол үндэстний язгуур эрх ашгаа хамгаалах гэсэн оролдлого болно, учир нь ийм язгуур эрх ашгаас ангид тааламжтай онц эрх ашиг гэж байхгүй юм.


      Биднийг төөрөгдүүлж байгаа “Шинэ Монгол” гэгдэх халхавч бүхий эрлийзүүд өнгөрсөн бүхий л зууны түүхэн үйл явцад манай нармай Монголын үйл хэргийг тасалдуулах гол дайсагнагч этгээд болж ирсэн, одоо ч тийм хэвээр байна, тэд түүхээс аваад хэзээ ч эвлэрч үзээгүй Хятад Монгол хоёр үндэстнийг глобалчлал гэдгээр халхавчилж нэг юмны хоёр тал болгохыг зорьж байна.


      ОХУ-ын “Шинэ Орос” гэж бүлэг бий. Тэдний олонх нь Еврэй, Монголд бас “Шинэ Монгол” гэгдэхээр бүлэг хүмүүс бий. Тэд бол Хятадын эрлийзүүд болно.


      Нэг нь Оросын улс төр, худалдааны эрх мэдлийг авсан бол нөгөө нь бараг Монголын бүх эрх мэдэлд хяналтаа тогтоогоод байна.


      Надад нэг эмч мэргэжилтэй нөхөр бий. Тэрээр: “Цус алдсан өвчтний биед хэзээ ч I бүлгийн цусыг II бүлгийн цустай хольж юүлдэггүй юм” гэсэн энэ нь юу гэсэн үг вэ гэвэл байгалийн гарал үүслээрээ тэс ондоо хоёр соёл иргэншилтэй ард түмнийг нэгдмэл нэг эрх ашигт зориулна гэдэг бол бүтэлгүй оролдлого гэсэнтэй адил асуудал, Хятадуудын хүний олон хэтэрч, бас тэгээд суурин соёл иргэншлийн онцлогтоо захирагдаж хэдэн мянган жилийн турш дандаа байгаль орчныг эвдлэн сүйтгэж экологийн (амь ахуй) тэнцвэрийг алдагдуулж ирсэн, гэтэл Монголчууд байгаль орчин түүний зүй тогтнолыг нарийн судалж байгалийн унаган төрхийг хадгалан, түүний жам ёсонд зохицож амьдрах аргыг урьдал болгосон ард түмэн, энэ ч утгаараа Хүннүгийн үеэс улбаатай хоёр соёл иргэншлийн дайн дажин бараг завсаргүй үргэлжилсээр эдүгээ цагийн нүүр үзэж байна. Тэгэхгүй гээд бид малаа алж идээд тариа тарих болж байна уу? Ёстой гонжийн жоо!


      Асуудал хэдийн ийм ноцтой боловч зүй нь хоёр үндэстэн бие биеэ хүндэтгэн илүү дутуугаа гүйцээн зэрэгцэн оршиж болох атал өнгөрсөн зуунд Хятад Орос лугаа хуйвалдаж Монгол үндэстний нийтлэг эрх ашгийг ноцтой хохироосон болно.


      Буриад, Төв Монгол, Өвөр монголд Орос Хятад хоёр гүрэн зуун жилийн турш Монголчуудыг нядалгаанд оруулж байгаа хонь шиг төхөөрч байсан, гэхдээ бүр үндэстний сор шилдгүүдийг нь шүү дээ. Энэ бол Монголчуудыг түүнийг гайхамшигт соёл иргэншлийг хамт устгах гэсэн их гүрний бодлого, бид ийм хоёр хөршдөө итгэж цаашид хувь тавилангаа даатгах гэж үү?


      Энэ бүхний эсрэг зөвхөн нармай Их монгол л сөрөн зогсож, үндэс угсаагаа аварч чадна. Иймээс үндэстний хөгжил нь язгуур эрх ашиг дээр л тогтоно.


      Нармай Монголын асуудал шийдэгдсэнээр бид хүн ам зүй, геополитикийн (улс төрийн газарзүйн байршил) хувьд цэрэг эдийн засаг, соёлын бие даасан байдлыг үнэнхүү утгаар олж авна, тэр үе хоёр гурван сая Монгол биш харин найман сая бүр түүнээс илүү тооны Монголчуудын гэрэлт ирээдүй улам бүр тодрох болно.


      Иймээс “Шинэ Монгол” үзлийн гадаад бодлого нь зайлшгүй нурж унахын нэг адил тэдний явцуу дотоод бодлогодоо баримталж байгаа зүйл нурж унаж болно.


      Үндэстнийг хагалан бутаргах, нэгдмэл эрх ашгаас татгалзуулах улмаар “Өвөр монголоосоо Хятад нь дээр”, “Буриадаасаа Орос нь дээр”, “Халх хүн хагас өдрийн найз” гэх мэтийн явган яриа дэлгэрүүлж байгаа нь ийм “Шинэ монгол”-ын нэр зүүж үнэндээ шинэ Монгол улсыг гарцгүй, геополитикийн орчинд тогтоон барих аль эсвэл хар Хятадын идэш болгох гэсэн эрлийзүүдийн жигшүүрт явуулга мөн.


      Нармай Монгол үзлийн эсрэг зарим нэг нь “ардчилал” “глобалчлал” гэх мэтийн ойлголтыг дэвшүүлж юу магад, яг л Манжийн далбаан доор шарын шашныг Хятадууд Монголд хүчлэн дэлгэрүүлсэн шиг, ардчилалын далбаан доор “глобалчлал”-ыг бидэнд тулгаж байна. Глобалчлал нь АНУ Канад зэрэг эрээвэр хураавар хоёр зуугаад үндэстнээс бүрдсэн хойд Америк тивд цагаан арьстны соёлын хэм хэмжээг тогтооход мэдээж тохиромжтой зүйл.


      Бас Европын хобооны улсууд глобалчлалын тэргүүн эгнээнд явж цэрэг улс төр, банк санхүү, эдийн засгийн салбар тэр ч байтугай соёлын гэх бүхий л салбарт нягтралыг буй болгож байна, дээр дурдсан хоёр бүс нутгийн нийтлэг онцлог гэвэл: Банк санхүү, эдийн засгийн хувьд нэг түвшинд очсон, улс төрийн тогтолцоо ижил, төсөөтэй, үндэстний хувьд үүсэл гарал нэгтэй, (АНУ, Канад цагаан арьстан үнэмлэхгүй олон нь Европын холбооны хувьд арьс өнгө нь ижил ч соёлын хувьд ижил нэгэн хөрсөн дээр бий болсон АНУ, Канад цагаан арьстан Европоос очсон) түүхэндээ олон удаа ижил хувь тавиланд хамрагдаж байсан онцлог шижүүд бий. Глобалчлал бол эдийн засгийн халхавчилсан шинэ колонийн үзэл мөн. Харин зэвсгийн оронд дамар барьж ирдгээрээ ялгаатай, гэвч бид хэнтэй юуг глобалчлах гээд байгаа буй үндэстний зөрчил тэс ондоо соёл иргэншил ёсны өөр шашин шүтлэг гарал үүсгэлийн гэж өөр байдал түүхээс аваад тэрсэлж ирсэн, улс төр эдийн засгийн тогтолцоо түвшин өөр ийм нэгэн орчинд, ялангуяа Орос Хятад гэх тогтворгүй байдалд тарчилж яваа хоёрхон хөрштэй байж яаж ийм өөдрөгөөр сэтгэж чадаж байна.
Бүс нутаг дахь үндэстний язгуур эрх ашиг (Үүнд глобалчлалын хүчин зүйл байхыг бүү март) Орос Хятад хоёр хөрштэй эрх тэгш харилцан хүндэтгэх тийм түвшинд хүрч очих, нөгөө талаар зүүн хойд Азийг хамарсан итгэлцэл яриа хэлэлцлийн тулах цэгүүд зүгширхээс наана “глобалчлал” нь зөвхөн “холимогчлол” болж Монголчууд өөрийн гайхамшигт уламжиллаа газар нутгийн хамт үүрд алдах болно гэдгийг бүү март.


Дээрх зүйлд товч дүгнэлт өгвөл:
Үндэстний хөгжил нь зөвхөн язгуур эрх ашиг дээр тогтноно.


      “Шинэ Монгол”-ын үзэл гэдэг нь үнэндээ хуучин Хятад санааны шинэ нэр томъёо, энэ нь Монгол улсын жинхэнэ бие дааж үндэстнээ хөгжүүлэхийн эсрэг чиглэсэн.
Энэ хүчний ярьж байгаа “глобалчлал” гэгч нь юунд хүрэх вэ гэвэл 50 сая Хятадыг Монгол Себирийн нутагт оруулах гэсэн “холиочлол”-ын санаа мөн.


      Зөвхөн нармай Монголыг үндэстний дотоод нөөц жич барууны эрх ашгийг дэмжлэгтэйгээр ирээдүйн 20 жилийн дотор байгуулснаар бидэнд Орос Хятадтай эн тэнцүү харилцаа байгуулах боломж бүрднэ. Тэр үед харин глобалчлал ярьж болж байх, энэ бол бидний хоёр зуун турш эрмэлзсэн илүү бодитой сонголт мөн.

      Монгол улс дахь нөхцөл байдал хийгээд Өвөр монголын эрх чөлөөний тэмцэлд тулгарч байгаа бэрхшээл  Дөлгөөн  Хүйтэн дайны дуусгавар болсон 90-ээд оны эхэн үеэс өнөө хүртэл Монгол улсад болж өнгөрсөн нийгмийн хувьсгалд дүн шинжилгээ хийх нь Өвөр монголын эрх чөлөөний тэмцлийн ерөнхий чиг хандлагыг тодорхойлоход тулгамдсан чухал зйүл болсныг онцлон хэлмээр байна. Учир нь сонгодог урлаг бодит ач холбогдол нь аль ч талаас нь авч хэлсэн ч Монголчуудын язгуур эрх ашгийг дээдэлсэн шинэ тулгуур Монгол улс оршин тогнож Өвөр монголын ард түмний үндэсний эрх чөлөөний тэмцлийн зорилго утга төгөлдөр байж чадна. Өвөр монгол нь Монгол улсыг Хятадын хөлд өртөхөөс хамгаалах халхавч болж ирсэн шиг төв Монгол нь эргээд Өвөр монголоос Хятадын эсрэг өөрийгөө авч үлдэх их тэмцлийн ар тал болж иржээ. Ийм үзэгдэл бусад Монголчуудад тухайлбал Буриад, Тува, Ойрад ахан дүүсийн хувьд ижилхэн байгаа нь ажиглагдана. Энэ маань төв Монгол нь нийт Монголынхоо гал голомт өлгий нутаг нь болсонд оршиж байна. Язгуур соёлын шүтэлцээнд цэцэглэн хөгжсөн төв Монгол нь Өвөр монголчуудын ирээдүйн итгэл найдвар юм. Өвөрлөгчдын хувьд ийм итгэл найдвар төрүүлсэн төв Монголгүйгээр тэдний зүгээс Хятадын эсрэг оршин тогтнохын төлөө хийж байгаа тэмцэл өчүүхэн төдий ч ач холбогдолгүй болох учрыг мэдэх хүмүүс юуг эс андах билээ? Ийнхүү өнгөрсөн 10 гаруй жилд шинэ тулгуур Монгол улсад өрнөж ирсэн нийгмийн хувьсал хөгжил, түүнийг хөгжлийн дотоод мөн чанарыг зөв тодорхойлж харьцуулан тунгаавал Өвөр монголчуудад үнэ цэнэтэй амьдар эсвэл харанхуй мөхөл нүүрлэж байгааг олж харахад тус нэмэр болно.


       “Амьдрал”, эсвэл “мөхөл” ийм бодол өвөрлөгчид биднийг эзэмдээд удаж байна. Байгалийн жам ёсны дагуу бид амьдрахын төлөө чадах ядахаараа өөрийгөө хамгаалж хөгжүүлж ирлээ. Өнөөдрийн ӨМӨЗО гэгч мануухай оронцог засаглалыг хүсээгүй хүлээж авах хүртэл олон зуун мянган өвөг дээдэс маань цусаа асгаруулан тэмцсэн. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд тайван цаг үеийн 1950-1960 онд болсон их хядлага юм. Тэр үед алуулсан Монгол үндэстний 16222 нь (Хятадын хүлээн зөвшөөрсөн албан ёсны тоо, үнэндээ бол үүнээс хэд дахин олон) сүр болсон язгуур угсаа бүхий хүмүүс, мөн эрэмдэг зэрэмдэг болж ажлын чадвараа алдсан 300000-гаад сэхээтэн тэд мөн амьдрах замыг сонгосон учир ийм харгислалд өртсөн билээ. Тийм ээ, бид амьдрахын төлөө юуны төлөө цус асгаруулан тэмцэх болсноо ухаарах хэрэгтэй. Өвөр монгол орныг Хятадууд 50-хан жилийн дотор хайр найргүй талхиж сүйтгэж одоо хэнд ч хэрэггүй тачир цөл болгож орхилоо. Хэрэв би зураач хүн байсан бол Өвөр монголыг өвгөн хужаад хүчиндүүлээд эцсийн амьсгал хурааж байгаа бор охин шиг дүрслэн харуулвал өөрийгөө хэт доромжилсон болох болов уу? Гэвч хүсээгүй ийм доромжлол цаашид хичнээн жил үргэлжлэх нь тодорхойгүй байгаа нь бид болон бидний хойч үр удамд нүүрлэж байгаа гай зовлон юм. Ийм зовлонгоос ангижрах гарц бидний их ар тал болсон Монгол улс мөн гэж чухал тэмдэглэж болно. Гэвч авралын гэгээн алтан гадас одон болон мишээх Монгол эх орон маань өнөөдөр ямар ад чөтгөр шүглэснийг та бүхэнд дуулгахад зүрх шимширнэ. Гэвч өнгөн талын ардчилал, иргэний эрх, барууны соёлын уур амьсгал зэрэг бага бус юм эрээнтэж харагдаагүйсэн бол энэ орон удахгүй бидний араас нирван дүр эсгэх гэж байгаа бодол төрүүлнэ.

 

      Хятадын хаалттай нийгэмд мэдээллээс ангид түүхэн худал хуудсаар нүдээ халхлан чихээ бөглүүлж ирсэн би ч нутаг нутгийн та нартайгаа адилаар Монголд зөвхөн цэвэр Монгол ахан дүүс амьдардаг гэж бодож байжээ. Гэтэл энд нөхцөл байдал өсөд өөр байж, 100-гаад жилийн өмнөх Манж Чингийн хорт бодлогын үр дагавараар Хятад цагаач үр удмаа Монголд үлдээн асар их холилдон өргөжсөн хийгээд одоо тэдний цусыг биендээ тээж яваа 3, 4-дэх үеийн эрлийзүүд Монголын нийгэм улс төр, эдийн засаг, хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал ялангуяа мэргэжлийн чухал байгууллага зэрэгт албан тушаалыг хуваан эзэлж дууслаа. Тэд Монгол улс нэртэй Монгол соёл ахуй зүй, Монголын түүхэн уламжлалыг уландаа гишгэсэн “орчин үежсэн” Монгол улс байгуулах ажилдаа шамдан орлоо. Жинхэнэ Монгол угсаатны ард түмэн энэ оронд асар их зовж зүдэрч байгаа нь тэд өнгөрсөн зууны 30, 40-өөд он өөрсдийнхөө элит лидерүүдээ Оросын гарт алдсантай холбоотой ажээ. Чухам Орос орон өөрийн эрх ашгийн үүднээс энэ Монголыг Хятадаас “хамгаалан” авч үлдсэн боловч улс орны үйл хэргийг эерэгээр тунгаан бодох тэнхэлтэй бүх элит лидерүүдийг нь устгаж амжжээ. 90-ээд он гарч Оросын сүр хүч харьж эхэлснээр Монгол дахь Хятад угсаа үтэр түргэн эрч хүчээ авч өндийж байна. Цэдэнбалын үед нэг хэсэг муудсан Орос Хятад 2-ын зөрчлийг ашиглан 4 Ойрадын хөвгүүн тэрээр Монгол дахь Хятад угсаа гарал бие төлөөний хүчтэй тарж байсан боловч одоо түүнийг Зөвлөлтийг эелдэг дагагч болгон далимдуулан булшилж, оронд нь заналт Хятадуудын хөшөө самбарыг энд тэндгүй босгож Монгол төрийн зүтгэлтэн болгон харуулахыг хичээж байлаа.

 

      Сүүлийн 10 жилд Монгол улс хөгжлийн макро бодлого үндэсний чиг баримжаа бүхий сэргэн мандал үзэл бодлыг эрж хайлгүй харин зээлээг тусламж эцэс төгсгөлгүй идэх Хятад панзчины бүхий шунаг замыг сонголоо. Авилгал хээл хахуул энэ бүхнийг Хятад угсаа гарлын бие төлөөний зүгээс нийгэмд нян хижиг шиг тарааж байна. Олонх цэвэр цусны Монгол ноёд орчны нөлөөнөөс болж улсынхаа мөнгийг үрэн таран хйиж идэж уухын дон шүглэсэн байна. Ийм үнэлэмж бүхий нийгмийн орчинд Монголын гэгдэх бүх уламжлал үнэ цэнээ алдаж Монголчууд сэтгэлгээний ядууралд автаж байна. Зарим социологийн судлалын үр дүнгээс харвал Монголчуудын олонх нь ирээдүйдээ итгэх итгэлгүй болсон ажээ. Монгол улсын эдийн зэсэг гэхээр юмгүй болж залуучууд хэдэн 10000-аар хилийн цаана гарч хүнд нүсэр хар ажил хийж гэр орноо тэжээх байна. Тэдний гэр орондоо гуйвуулсан валют хийгээд олон улсын зээл тусламж нь Монголын эдийн засаг нийгмийн хөгжлийг “тогтвортой нөхцөл”-ийг хангаж санхүүгийн гол эх үүсвэр болж байна. Зохион байгуулалт төлөвлөгөө муутай үйлдвэр уурхайн газрууд Монголын байгаль орчинд ноцтой заналхийлж байгаа ч бүхнийг эрхшээлдээ оруулж амь зуух Хятад уламжлалт сэтгэлгэ бүхий дарга анги үүнийг үл тоомсорлон онгон байгалийг хайр найргүй онгичиж малтсаар экологийн баримжаа бүхий үндэсний хөгжлийн чиг хандлагагүй болжээ. Хятадад Хатан гол ширгэж байхад Монголд Хатан Туул маань татарч байна.

 

      Энэ бүхэн Хятад сэтгэлгээ бүхий дарга ангиас шалтгаалж байна гэхэд хилсдэхгүй байх. Сүүлийн жилүүдэд төр засгийн өндөрлөгт Хятад цусны лидерүүд олноороо гарч ирснээр Монгол үндэстний уламжлалын санг илээр дайрч давшлан, оронд нь энд тэндэхийн тэнүүл зайдан сэтгэлгээ нийгэм нийтэд хэвшүүлж ирлээ. Монголын гэмт хэргийн ертөнц газар авсан хийгээд түүнд нь голцуу сэтгэлгээний эмзэг давхаргад хамаарагдах хөдөө орны нутгийн цэвэр Монгол залуус өртөх болов. Учир нь тэд хотын залуучууд шиг гадагш гарч ажил хийх арга чарга олж ядсан хийгээд Монголын төрийн томчууд тус тусын амин ашгийг улсын эрх ашгаас хэт дээгүүр тавьж тэдний амьдралыг золигт гаргаснаар тайлбарлагдна. Улаанбаатар хотод траншейны гэж овоглосон олон мянган тэнүүл хүүхэд амьдрах агаад тэд цөмөөрөө цэвэр Монгол цусны ядуу ардын хүүхэд гэдгийг батлан өгүүлж чадна (Хэдийгээр Монгол эрх баригчид мэдээж ийм судалгаа явуулаагүй боловч).

 

      Монголын нийгмийн шинжлэх ухааны зарим төрлийн хичээл сургууль худал хуурмаг түүхэн найруулгаар сургуулийн хүүхдүүдийг хууран мэхлэж тэднийг Монголын уламжлалаас холдуулахыг нарийн аргаар гүйцэтгүүлж байна. Ялангуяа XX зууны Монгол үндэстний түүхийг гуйвуулан мушгиж зөвхөн төв Монголын хүрээ хэмжээгээр хязгаарлах, ингэхдээ шинэ Монгол улсыг тэнгэрээс гэнэт унаж буй болсон мэт дүрслэн харуулж байна. Учрыг ухваас нөгөө Хятад уг гарал бүхий “эрдэмтэн мэргэд” Монголын түүх гэгчийг найруулан сууж байгаа ажээ. Монголын эдийн засаг Хятад уг гарал бүхий хүмүүсийн гарт орохын эрхээр АНУ, барууны улс орнуудад тэдний үр хүүхэд Монголыг төлөөлөн сурч Монголын ирээдүй чухам тэднээс шалтгаалах болж байгаа нь хамгийн их сэтгэл түгшээсэн үйл явдал гэж үзэж болно. Энэ бүхнийг эрх баригчид Хятад угсаа зах зээлийн өрсөлдөөний зам гэх буюу даяаршлын үр дагаварын зайлүгүй зүйл гэж тайлбарлаж ардчилалаар хамгаалуулан зөвтгөж байгаа.

 

      Гэвч Монгол Америк биш, Малайз ч биш. Энэ гаригийн дэлхийн хамгийн өвөрмөц бахархалтай соёл иргэншлийн өлгий юм. Ийм агуу эмзэгхэн эх орон маань нэг ёсны буруу номт, хар элгийн хүмүүсийн гарт өртөж байна. Бидний их ар тал ийм байгаа Өвөрлөгчдын цаашдын тэмцлийг улам бүр мухардалд оруулж байна. Учир нь бидний ар талд биднээс шал өөр сэтгэлгээ, бидэнтэй соёл сэтгэлгээний язгуур холбоо алдарч үндэстний өөрийн өв уламжлалаасаа холдон тасарч байгаа тийм Монгол бүрэлдэн тогтнох хандлагатай боллоо. Ямар сайндаа Монголын нэгэн удирдагч “Хэрэв хил дагуу оронд үймээн самуун гарвал бид Бээжин Москватай хамтарч шийдэж байх хэрэгтэй” гэхэв дээ. Гадаад явдлын яамны нэгдсэн бодлогын газрын даргын албыг хашиж байсан нэгэн этгээд дээрх ноёдын хэлснийг гадаад харилцааныхаа суурь үзлийн баримлалын нэгэн хэсэг болгож батлуулж дөнгөсөн юм. Өвөрлөгчид бид Хятадын эрхшээлд 50 жил байсан хэдий ч өөрийгөө хамгаалах төрөлх чанартаа автаж Хятадтай эрлийзэжсэн нь нэн ховор билээ. Учир нь бид өдөр бүхэн дайсныхаа элдэн доор өвөг дээдсийнхээ яруу алдрыг бодож явсанд ач холбогдол оршино. Одоо энэ бодлогыг ажил хэрэг болгох цаг хаяанд ирж байгаа хэдий ч Монгол дахь нөхцөл байдал ийм байгаа нь бидний их ар тал магадгүй эгзэгтэй үед бидний нуруунд хутга зоох вий гэх бодол төрүүлнэ. Юу ч гэсэн Монгол улсын ирээдүй тун бүрхэг байгаа. Үндэстний өв уламжлалын бус замаар явах бусармаг оролдлого нь зөвхөн энд байгаа Монголчууд төдийгүй Өвөр монголчууд бидэнд хэцүүхэн тавилан оноох эрсдлийг нэмэгдүүлж байна.


Дээр өгүүлснийг лавшруулан тунгаавал:
      XXI зууны босгон дээр Өвөрлөгчид бидэнд эрх чөлөөний боломж дэлхий нийтийн хөгжил, Хятад дахь ардчилалын болзошгүй өнгийг даган наашлах өнгө аястай хэдий ч бидний үндэстэн найдлага гол итгэлийг бүрэлдүүлж байгаа улсын нөхцөл байдал тийм ч өөдрөг дүр төрх харагдахгүй байна. Үүнийг бид Монгол улсын шилжилтийн үеийн эдийн засаг түр зуурын бэрхшээл зэргийн ердийн ойлгогдохуунтай хольж хутгаж тайлбарлахыг хүсэхгүй байна. Учир нь энэ нь Хятадын бие төлөөлөл болох Монголын одоогийн эрх баригчид зонхилох хэсгийнхний зүгээс өөрсдийнхөө гэмт үйлдлээ нуун далдлах хаяг шошго болсоор иржээ. Монгол ард түмнийг шилдэг соёл сэтгэлгээндээ багтааж тэдний оюуныг омтгойлж байх ёстой сэхээтны давхарга нь техник сэтгэлгээ харьцангуй хөгжсөн боловч онцлог сэтгэлгээ нь өнгөрөн хоосорч өөрийн үндэстнийхээ соёл уламжлалаа айраг, архи тэргүүнээс цааш ойлгож сэтгэх нь ховор болов. Соёл сэтгэлгээний ийм харанхуй байдлаа Европын соёл боловсролд дадаж заншсаных гэж хаацайлан тайлбарлаж байдаг. Өөрийн соёлын зузаан хөрсөнд биш, өрөөлийн шилтэй усанд ургаж байгаа цонхны наана өрөөстэй хариугүй цэцэг шиг ийм сэхээтны давхарга үндэс эх орноо гэх ямар сэтгэл байх вэ? (Энэ нь цөөн тооны Монгол сэхээтны Монгол соёл дахь соён гэгээрүүлэх үйлсэд оруулж байгаа зүтгэлийг үгүйсгэж байгаа хэрэг биш) Ази тивийн бичил Америк маягийн улс байгуулна ч гэх шиг.

 

      Үнэндээ энд удахгүй томоохон Сингапур маягийн улс бүрэлдэх эрх зүйн орчин буй болоод байна. Мөнгөтэй бол Монголд газар эзэмшин насан турш амьдрах тийм цагаачиллаар хуулиудыг батлан хөгжүүлж эхэллээ. Энэ дэлхийд Еврэй, Япон, Хятад 3 үндэстний ард түмэн хамгийн их мөнгөтэй. Мэдээж Еврэй, Япон 2 Монголд ирж амьдрах нь юу л бол? Хилийн цаана байгаа ядарсан Монголчуудад лав мөнгө алга. Тэгэхээр Хятад угсаатнуудын яаран батлуулсан энэ хууль зөвхөн тэдний ар талын их цэргийг (5-р цуваа нэгдэл гэгдэх) урин ирүүлж Монголыг мад тавих ов явуулга болж байгаа нь тодхон билээ. Халуун бүсийн Сингапурт хүн амынх нь 78% нь Хятад угсаа гарлууд байгаа бол шинэ зууны Монголд тэд чухам хүн амын хэдэн хувь байхаас үл хамааран Монголчуудыг үүрд эрхшээлдээ оруулах бодлоготой байлаа. Энэ нь өөр юу ч биш нөгөө Хятад угсаа гарлын зүгээс хөөрөгдөж байгаа “Монгол үндэстэн гэж яриад яах юм бэ? Монгол улс гэж байгаа бол болоо биш үү?” гэдэг үгийнх нь цаад учир утга юм. Монголд ажил эрэгч байдлаар амьдрах хүсэлтэй хэн боловч эндэхийн Хятад угсааны хүмүүстэй найрсахаас өөр арга самбаа алга. Газрын тухай хуулиуд, харъяатын тухай хууль журмыг нь нарийн авч үзвэл Монгол гэдэг энэ орон хэний эрхшээлд байгааг зөвтгөхгүйгээр ойлгож болно. Гэвч тэд энэ бүхэндээ сэтгэл тайвширч суугаагүй. Энд бичиж байгаа агуулга бүхий зүйлийг хязгаарлах үүднээс “Үндэстнийг хагалан тусгаарлах үзлийн эсрэг”, “Нийгмийн эсрэг гэмт хэрэг” гэх мэтийн үг үсэг бүхий хуулийн заалтыг эрүүгийн хуульд тусгаж өгснөөр хожим дарангуйлах этгээд тогтоон өгч болно. Монгол улс 90-ээд оноос хойш ардчилсан харьцангуй биеэ даасан улс болсноос хойш Монгол уруу тамлагдсан бусад Монголчуудаас 10 хүрэхгүй хүн Монгол улсын харъяат болсон гээд бодоод үз. Ингэхэд энэ орон хэний эрхшээл нөлөөнд байгаа нь бүр улам тодорч байна (Казак, Израйль зэрэг улсын жишээг ярихаас ичиж байна).


Эргээд Өвөр монголын нөхцөл байдлыг хөндье:
      Өвөр монголын байгаль нөхцөл сүйрэлд орж, Монголчуудын сонгодог аж ахуй бүрэн сүйрч, амьдрах орчин ахуйгүй болсоор Монгол соёл ахуй зөвхөн тайзан дээр ном зохиолд л мөрөө үлдээх тавилан тохиов. 20-иод жилийн өмнө бэлчээр нутгийг хашаалан торлож, Хятад тариачны сэтгэлгээр нүүдлийн мал аж ахуйг хөтөлж ирсэний улмаас сүүлийн 3-хан жилд бүх юм гэнэт орвонгоороо эргэж Өвөр монгол маань амьсгал хурааж эхэллээ. Энэ байдлаас гарах эрмэлзэл бүхий Монгол дарга Юншээбүү овогтой Бүрэнийг АНУ-д айлчлуулаад ирэнгүүт Бээжинд түүний амь насыг бүрэлгэв. Чи Булаг 1000 хуурчийн тоглолтоороо Өвөр монголын эцсийн замд нь үдэж гашуудав. Хөдөө орон нутагт сургууль соёлгүй болж Монгол хүүхдүүд олноор сургууль завсардлаа. Хааяа нэг суман дунд нэг бага сургууль үлдээсэн ч тэнд суух Монгол хүүхэдгүй болжээ. Учир нь үгүйрсэн малчид мөнгө төлбөрийг нь төлж чадахгүй боллоо. Сүүлийн 3 жилд анх удаа Монгол үндэстний янхан хүүхнүүд олноор хот сууринд бий боллоо. Монгол үндэстний хулгайч гарах боллоо. Гэвч хэдхэн жилийн өмнө хулгай зэлгий хийх нь Хятад залуучуудын ажил байв. Монгол үндэстний хулгайч гэж Өвөр монголд байхгүй байсан дурын Өвөрлөгч тийм гэх боловч төв Монголчууд үүнийг худал гэж л ярих болов уу? Учир нь Өвөрлөгчид бид хотжиж бөөгнөрч чадаагүй учир ахуй маань Хятадаас ойр ч гэсэн сэтгэлгээ маань Хятадад соёлоос хол байсан.

 

      Харин төв Монгол маань 100 жилийн өмнөөс “Хүрээ” гэх их хөлийн газар байсан хийгээд энд Хятад худалдаачин, цагаач хотын иргэдийг дагаад “Хүрээ соёл” гэгч эрлийз соёл сэтгэлгээний үндэс суурь тавигдсан юм. Иймээс Ар монголд ялангуяа Хүрээ хотын Хятад хүн хулгай хийж амьдарч болох тийм сэтгэлгээ дэлгэрүүлсэн ажээ. Тэгвэл өнөөдөр Өвөрлөгч бид ч хулгай хийж эхэллээ. Уул нь дээрэм хийх зүрхтэй бол зүгээрсэн. Ли-Шөүшин хэмээн Харчин монгол гаралтай дээрэмчин эр өнгөрсөн зууны эхэнд Хятадуудыг дээрэмдэж амь зууж байснаа хожим нь Дэвэн Дэмчигдоржийн баруун мөр болж “Монголын төр засаг захиргаа”-ны зэвсэгт хүчний ерөнхий командлагч болж Өвөр монголын эрх чөлөөний тэмцэлд жинтэй хувь нэмэр оруулж байсан. Иймээс “Арга ядсан үедээ дээрэм хий, хулгай бүү хий” аав маань хэлж байсныг одоо зөвтгөх үндэстэй. Чеченичууд хулгай хийдэг гэж би огт сонсож дуулаагүй. Тэднийг зэвсэгийн наймаа, зохион байгуулалттай зарим нэг гэмт хэрэг хийдэг гэж дууллаа. Гэвч удалгүй бараг бүх Чечени эрчүүд эх орныхоо төлөө үрэгдэж билээ. “Эсвэл эрх чөлөө, үгүй бол үхэл” гэдэг зам нь тэдний хулгайч биш магадгүй дээрэмч зан чанар нь нөлөөлсөн болов уу? Тэд үрэгдсэн боловч үлдсэн Чеченүүд Орсуудын харъяанд удаан үлдэнэ гэдгийг итгэх хүнгүй болсон шүү.

 

      Одоо Өвөр монголд ил далд янз бүрийн эсэргүүцэх хөдөлгөөн, нам эвсэл, хувь хүмүүс идэвхжих хандлагатай болж сулхан ч гэсэн эсэргүүцэл үзүүлж эхэллээ. Олон улсын тавцан, АНУ, Германи, Япон зэрэг оронд бидний тэмцлийг мэдэрч эхэлж байна. Гэвч Түвд, Уйгар зэрэг зовлон нэгтэй ахан дүүсийн зүгээс үзүүлж байгаа тэмцлээс бид хол хоцорч явна. Түвд Уйгарын ар талд олон улсын тодорхой хүчин ил далдаар дэмжиж байгаа бол бидэнд тийм хүч бараг алга. Их ал тал болох Монгол улсын нөхцөл байдал нэг иймэрхүү байдаг. Харин бид ямар ч нөхцөлд төв Монголын түшиц газрыг орхиж болохгүй. Энд бидний дуу хоолой бүдэг ч сонсдож байх хэрэгтэй. Энд байгаа суурин Хятад, эрлийзүүдийн нөлөө нь багасах явдал нь Өвөр монгол байтугай нийт Монгол үндэстний гэрэлт ирээдүйд хүрэх хамгийн дөт зам. Төв Монголын стратегийн ач холбогдол олон улсын хэмжээнд улам бүр өсөх хандлагатай байгаа нь бидний энд өөрийн гэсэн орон зайгаа эзлэхийг шаардаж байна. Дан ганц эндээ байгаа Монголчууд Хятад угсаа гарлын бие төлөөллийг яагаад ч гүйцэхгүй нь ойлгомжтой боллоо. Хятад Монгол 2 үндэстэн түүхэнд жинхэнэ найрамдал гэж байхгүй. Одоогийн энэ найрамдал юунд хүргэхийг ирээдүй цаг хугацаа харуулах байх. Зөвхөн олон улсын эрх ашгийн хүрээнд хязгаартай тодорхой хүрээнд л хамтран бие биеэ нөхөх ухааны юм ярьж болно. Гэвч энэ тэдэнд нөхцөлгүй бууж өгөх, өөрийн язгуур ашгаар наймаалцахын нэр яасан ч байж болохгүй. Өвөрлөгчид бид бусад Монголчуудтайгаа хамтаар төв Монголруугаа тэмүүлэх хэрэгтэй. Энэ нь бидний цорын ганц гарц. Монголчууд атгасан нударга шиг болж, их ар тал цэвэршсэн байхад учрыг олох цаг аяндаа ирнэ. Еврэйчүүд 50 жил уйгагүй нүүсээр байж Арабчуудын гараас мултарч улсаа байгуулсан. Мэдээж төв Монголд биднийг сайшаан хүлээж авах хүн бараг алга. Энд биднийг худалдаж идэх тийм сэтгэлгээ нийгэмд (хөдөөг үл оролцүүлна) ноёлсон. Маргааш өөрийгөө зараад авах хүнгүй болохыг ойлгож байх эсэхийг би хэнээс асуугаагүй. Учир нь Өвөр монголын Одон телевизээр өөрсдийн ирээдүйгээ зөгнөн харсан болов уу гэж найдъя.


      Өвөрлөгч бидний ирээдүй тун бүрхэг хүнд байна. Хятадууд бидний эмзэг сул талыг сайтар мэднэ. Тэд Өвөр монголыг учиргүй оролдож байхын оронд ар түшиц газрыг нураах, үгүй ядаж Ар Өвөр монголын хооронд яс хаяж завсардуулснаар өөрсдийн далд зорилгод амархан хүрч чадаж байна. Өнөөгийн Монгол засаг төр өдөр тутам юу хийдэг вэ? гэж асуувал тэд дэлхийн өнцөг бүрээс ирсэн зээллэг тусламжийг хувааж идэх гэж хэрүүл маргаан болж байна гэж хэлэх байх даа. Жил бүрийн Монголын авч байгаа зээллэг тусламж түүний төсвийн жилийн зарлагын дүнгийн 65% орчмыг эзэлж байна. Парламент гүйцэтгэх засаглал нь “Ардчилсан Монгол” гэх нэрийн доор ард түмний аймшгийн ядуу амьдралаар ийм тийм улс орноос хандив зээллэг гуйж түүнийгээ хувааж идэх төв штаб нь болж хувирлаа. Монголд албан тушаалын арилжаа худалдаа цэцэглэн асар их үнэ орж байгаа бол түүнээс бусад салбарт жинхэнэ сүйрэл болж байгаагаас хамгийн их хохирол байгаа нь эгэл жирийн Монгол түмэн билээ. Монголчуудын дийлэнх хэсэг нь өөрийн нутаг дээрээ 2-р сортын ард түмэн болсон нь худал биш. Улаанбаатарын автобусанд ядуу ч гэсэн цэвэр Монгол царайтай зорчигч явж харагдах бол үүний эсрэг 66, 88, 86, 68 88 гэх мэтийн Хятадын сайн сайхан бэлгэдэл болсон номер бүхий бенз болон бусад жижиг машин унасан Хятад царайн хүмүүс гол гудамж эсвэл зуслан, амралтын газар уруу манаруулж явах нь бүх зүйлд амьд хариу өгч байна. Ар, Өвөр, Буриад, Халимаг гээд манай Монголчууд үндэстний соруудаа өнгөрсөн зуунд алдаж дууссан нь биднийг ийнхүү нутаг дээрээ 2-р сортын ард түмэн болоход гүнзгий нөлөөлсөн гэдгийг дахин дурдахад илүүдэхгүй болов уу. Гэхдээ бүх зүйл ингээд дуусна гэж бодоод сэтгэлээр унаж болохгүй. Ялангуяа гадна дотноос ирж хүчтэй ажил шаардлагатай зарим ширүүн тэмцлийг бүс нутаг олон улсын нөхцөл байдалд тохируулан өрнөж, юун тэргүүнд төв Монгол үндэстний ардчилсан сэргэн мандлын зориг санаанд илүү нийцэх нармай Монгол үзлийг зориглон сэргээж эрх мэдлийг гартаа оруулж авахыг цаг хугацаа нийт Монголчуудаас шаардаж байна. Эс тийм бөгөөс Монголын аль алинд нь шинээр сэргэн сандаж байгаа их хөршийнхөө тоосонд дарагдан замхран гунигт төгсгөл нүүрлэж байна.



 

<Буцах>

 

Home | Campaigns |  News  |  Links  | About Us

Copyright © 2006 Lupm.org, Allrights