|
Арван нэгэн онд Манж Чин улсын тєр унаж Монголчууд 200 жилийн турш манжид
талхигдаж байсан vе эцэслэн богд эзэнт тусгаар улс байгуулагдсан билээ.
Хятадын цэргийн эрхтэн Юан Шикай засгийн эрхэнд гармагцаа Жавзандамба хутагтын "Олноо
єргєгдсєн наран гэрэлт тvмэн наст богд хаан" цолыг vгvйсгэн Богд хаант Монгол
улсыг мєхєєх бодлогоо хэрэгжvvлж эхэлжээ. Энэ бодлогыг эсэргvvцсэн хєдєлгєєнийг
(1911 он) Цахар Шилийн гол аймагт vхэр жилийн vймээн гэж нэршжээ.
.
Євєр Монголд єрнєсєн эрх чєлєєний хєдєлгєєнийг хvчлэн дарах зорилгоор Бээжингийн
засгийн газраас их цэрэг дайчилж Долнуур, Чуулалт хаалга, Хєх хот зэрэг таван
замаар євєр Монголоос эхлэн халдан довтолжээ. Хятадын цэрэг хар хувцастай байсан
тул Шилийн голын ардууд тэдгээр цэргийг "хар цэрэг" гэж нэрлэдэг байжээ.
Богд хааны засгийн газар Євєр Монголыг хамгаалахаар Оросын хаант улсын засгийн
газраас тусламж гуйсан нь бvтэлгvйтсэн тул єєрийн цєєн цэргийг Євєр Монголд
илгээжээ.
Шилийн голд тэднийг "Богдийн цэрэг" гэдэг байв.
Манлай баатар Шvрэн (Дамдинсvрэнгийн Сvрэн гэдгийг Шvрэн гэж хvндэтгэн дуудна) -
гээр толгойлуулсан монгол цэрэг Шулуун хєх хошууны хойд зах "Хар хажуу" хавьд
байрласан байна.
Зvvхэнтэй нь Бэйсийн сvмд ялгуусан баатар гvн Сумьяа бэйсийн цэрэг байрлажээ.
Цэргийг Жамьяан гvн дагалдан ирж vй олон ном судрыг цуглуулсан гэдэг. Баруун
талаар нь "Алтайн зам" буюу "Гvнж зам" дагаж Хатанбаатар Магсаржавын цэрэг орж,
Сөнид хошуу буюу Улаанцавын чуулганы дунд хавиар байрлажээ. Хамгийн зvvн талаар
шударга баатар гvн Бавуужав жанжны цэргvvд vзэмчний ємнєд захаар байрласан байна.
Бавуужавыг дагалдан "Богдын зарлигт жанжин" Мөрөнгаа хамт ирсэн гэдэг.
Богдын цэрэг барагцаалбал гурван мянга орчим хєтєлгєє морь, винтов, гар буу,
пулемёт, vхэр буу(голдуу орос зэвсэг) зэргээр бат ар талтай байв. Богдын цэрэгт
элссэн Шилийн голын цэргvvд зэвсгээр ядуувтар зарим нэгэн аравны даргад хятад
сэлэм, орос бярдаан байх боловч ихэнх нь бялтат буу, цахиур буу, хутга ташуурхан
байх агаад ямаан дун татаж цуглардаг гєрєєчин, малчин борчуул байжээ. Хар цэрэг
явсан боловч сайтар бэлтгэгдсэн хэдэн арван мянган хvн зэвсэг, тээврийн
хэрэгслээр бvрэн хангагдсан Богдын цэргээс олон дахин давуу хvч хуримтлагдсан
байв.
Харагчин vхэр жил аргын тооллын 3 дугаар сарын сvvлчээр хар цэрэг цахар хошуудыг
довтолж хvн ардыг алан хядаж, мал хєрєнгийг цєлмєн дээрэмдсээр Бэйсийн сvмд тулж
ирэв.
Шилийн гол, Цахарын монголчуудын халуун элгэнд "хар цэргийн ганжад галт бууны ам
тулгарсан хvнд vед хошуудын гvн, амбан сайд нар хятадаас тусгаарлах цаг ирэв"
хэмээн сэтгэж Богд хаант монгол улсыг дагахыг уриалав.
Шилийн гол, Цахарын ард иргэд Богдын цэрэгтэй хvч хавсран Уур чулуу, Халтарын
агуй гэдэг газарт хар цэргийг угтаж халуун амь, бvлээн цусаа хайрлалгvй эрх
чєлєєнийхєє тєлєє тулалдаж эхэлсэн байна.
Зэр зэвсэг, хvний олонд дулдуйдсан хар цэрэг эхлээд их л бардам боловч хагас
єдєр байлдаад Арцат хошуу руу ухран Шилийн гол руу шахагдаж эхэлжээ. Хар цэргvvд
норсон хувцсандаа баригдан зэвсгээ ч хэрэглэж чадахаа больж монгол цэрэгт няц
цохигдон бутарч сарниж эхэлсэн байна.
Шилийн голын Уур чулууны хавьд болсон тулалдаанд хар цэрэг хиар цохигдож vхэр
жилийн vймээний ялалт эхэлсэн гэдэг.
Энэ тулалдаанд дєрвєн овгийн торгон цэрэг хошуучлан чадамгай байлдаж гавьяа
зvтгэлийг гаргасан ба Баруун овгийн хар Баажуу, Арлан Бор, Хар лангуу, гарамгай
байлдсан хэмээгдсэн тус бvр нэг дээлийн торго, нэг мориор шагнуулж ирсэн бєгєєд
зvvн авга нарын єдєр Товуу ганцаар довтлон орж 27 хар цэргийг цавчин алаад
дайсны гол хvчийг сарниулан ноёныг нь алсан тул баатар цол хvртэж 50 лан цагаан
мөнгє, сайн мориор шагнуулжээ. Тvvнээс хойш Шилийн голд нам тайван цаг удаан
vргэлжилсэнгvй. Хар цэрэг дотор газраас хvчээ сэлбэж Долнуурт ихээхэн бэлтгэл
хийж зун намар нь Шилийн голын ємнєд талаар халдан довтолж хvн ардыг баривчлан
эрvvдэн тамлаж, алан хядаж, хөрөнгө малыг хоосортол дээрэмдээд тууж явахаас
гадна гал тvймэр тавьж бэлчээр нутгийг сvйтгэн "Мөнхийг бадруулагч сvм"-ийг
галдан шатаажээ.
Хятадын залхаан цээрлvvлэгч цэргийг сєнєєж дарахаар Шvрэн жанжний удирдсан
Богдын цэргийн хамт Авга хуучид vзэмчний монгол цэрэг мордож Дархан уулд
тулалдаж хятадын хар цэргийг ухраан байдсаар Шулуун хєх хошууны Хvйсийн тал
гэдэг газар хvрэхэд Цахар хошуудын монгол цэрэг тосон ирж хvч хавсран Долнуур
хvртэл нэхэн хиар цохижээ. Энэ байлдаан нь vхэр жилийн vймээнд Хятадын хар цэрэг
Монголын морьт цэргийн хvчинд дийлэгдсэн эцсийн тулалдаан байлаа.
Гэхдээ хоёр Сөнид хойшууны ємнє захад буюу Адуучин хошуу, Хєвєєт шар хошууны
нутагт тулалдаан хэд хэд гарсан юм.
Хятад цэргийн жанжин Бо Да Y гэгч монгол цэргийн vхэр бууны дэлбэрээгvй сумыг
олоод суварга босгож амь насаа даатган мөргөж байсан гэдэг.
Энэхvv дайны дараа монгол цэрэг тус тусын нутагт буцсан хэдий ч нэгэн цагт эргэн
мордоход бэлэн байсан бєгєєд Шvрэн жанжин, хар цэргийг дахин єндийх боломж
олгохгvйн тулд Шулуун хөх хошууны хар хошууд байрлан vлджээ. Жил гаруй болоод
орос, хятад, монгол гурван улсын хэлэлцээрээр байлдаан зогсож, Шvрэн жанжин,
Богдын цэрэг хөх бар жил (1914 он) хvлгийн золоог Их хvрээний зvг эргvvлжээ.
Yхэр жилийн энэхvv vймээний тухай олон хууч яриа цахар, шилийн гол аймагт єнөөг
хvртэл яригдсаар байдаг.
Хүрээнд төлөөлөгч томилогдов.
Цагаагчин гахай жил Халхын дээд ноёд, ван, гvн, бичгийн хvмvvс Их хvрээнд хуран
чуулж Манж Чин улсын захиргаанаас ангижран vндэсний тусгаар тогтнолыг тэмцэн
олохоор шийдээд Жавзандамба хутагтыг єргємжлєн, Өвєр Монголын чуулган хошуудад
хандсан уриалах бичиг гаргажээ. Шанд, Хєвєєт шар хошуу тэр мэдээг олоод тус
тусын хошуу чуулганыг хийж, Шанд Адуучин хошууны Пурэв, ард олны саналыг
vндэслэн тєлєєлєгч томилох болсонд бичээч Жамсран, Гаанжуур нар єєрсдийн
саналаар хурээнд суухаа илэрхийлжээ. Тэр хоёрыг аравны дарга байсан Тємєр хоёр
цэрэгтэй дагак явжээ. Хєвєєт шар хошуунаас Жадамба зэрэг хvмvvс явах болсон ба
Амбан хааны хvргэн хvv Сvнбvрvv нар бас оролцжээ.
Тэр vед Халх Монголын ноён хутагт хєвєєт шар хошууны 8,9-р сумын лавиран дуганд
эзэн ламаар залагдан сумын дэргэдэх ордонд гурван жилд нэг удаа залран буудаг
байжээ. Хоёр хошууны тєлєєлєгч майхан, ногоо, тэмээн жин бэлтгэж Ноён хутагтад
бараалхах нэрийдлээр 1911 оны євєл нийслэл хvрээ рvv сар явж хvрсэн гэдэг.
Жамсран, Ядамжав, Гаанжуур нар их хvрээнд ирэнгvvт хурал чуулганд оролцон богдын
засгийн газарт алба хаших болжээ. Сvнбvрvv, Тємєр нар залуу байсан тул их хааны
торгон цэргvvд байжээ. 1912 оны хавар Жамсран, Ядамжав нар олноо єргєгдсєн
Монгол улсын засгийн газраас 200 буу хvлээн авч Сvнбvрvv нарт тушаан нутагт нь
буцаажээ. Тэд жинчний маягаар тэмээн жинд зэвсгээ ачиж нутагтаа хvргэхэд Амбан
хаан нууцлан хадгалсан байна.
Хар Цэрэг орж ирсэн нь
1912 оны намар хятадын хар цэрэг Чуулалт хаалгаас шар замыг дагаж Монголыг "тєвшитгєх"-єєр
гарчээ. Гол цагаан хоньчны амбан Задоржав цахраас хэдэн зуун цэрэг элсэж
Долнуураас гарсан Ван Сэлэнгийн 2 мянган хар цэрэгт нэгджээ. Хар цэрэг Гvvшийн
сvм, баруун Сєнидийг хаман, Єндєр сvмд байрлаж байгаад 2-р сарын эхээр явган
нvцгэн уван цуван нутаг буцсаны учрыг лавлавал Халхын нутагт хvрч говийн уулан
дахь Чойрын сvмд хvрсэн заримыг нь 250 цэрэг угтан байлдаж Жанжин Чойрын орчим
халз тулалдан бут цохигдсон нь тэр ажээ. Хар цэргvvд vй олноороо алагдан, тарж
бутарч, хєлдєж vхсэн гэдэг. "Yхэхдээ vхэр буугаа тавив" гэгчээр тэд зугтаахдаа
Жанжин Чойрийн сvмийг галдан шатаасан байна.
Зодонжав амбан 7 бараа бологчтойгоо баригдаж Хvрээнд хvргэгдэн шоронд хоригджээ.
Ингэж хятадын хар цэрэг vзээгvйгээ vзэж vхэр цамаа харайжээ.
Цахар Монгол цэрэглэв...
1912 оны євєл Халх монголын цэрэгт дийлдсэн хар цэрэг хавар нь (дараа
жилийн)Чуулалт хаалгын орчим хуран цуглаж Баруун Сєнидийн єндєр сvм, Чанд
адуучин сvргийн Гvvшийн сvм орчмоор тархан байрлав. Богдын гол орчмоор хар
цэргийн гозгор шар майхан ярайж байсан гэдэг.
Амбан Хаван нуусан буунаасаа 20-иодыг гарган нутгаа хамгаалах сэтгэлтэй ойр
дотны хvмvvстээ єгч Сvнбvрvvгээр удирдуулан Богдын голын орчим байсан хар
цэргийн хуаранг бужигнуулж эхлэв. Замын-Yvдээс маш олон монгол цэрэг ирж яваа
гэсэн цуу гараад удаагvй байтал хар цэрэг нэгэн шєнє ємнє зvг зугтаан оджээ.
Зарим нь майхнаа хаяж, хайрцагтай сумаа гээжээ. Хэдэн єдрийн дараа халх монголын
250 цэрэг ирж Онгон онооны арын Бор толгодод байрласан байна. Мєрєнгаа жанжин
Саранбуу, Санжаа, Баатар, Тогосбаатар зэрэг 17 хvн Амбан Хаван дээр хvрэлцэн ирж
олзолсон буу зэвсгээ гарган Хєшєєт шар хошуу, Шанд адуучин сvрэг, Гvл шар
газруудаас цэрэг элсvvлэн 400 цэрэгтэй болжээ. Чуулалт хаалга дахь Цахар яамнаас
Мєдєє ванг зарлигдан цахар цэргийг даран сєнєєхийг даалгав. Энэ хvн бол Хєвєєт
шар vхэрчин Сvрэнгийн хvн бєгєєд Манж улсын сvvлчийн уед цахар яамны цэргийн
ноёноор єргєгджээ. Тэрээр Баруун гар хошууд, Хєвєєт шар vхэрчний хvмvvсээс
бvрэлдсэн хэдэн зуун монгол цэргээс гадна хятад цэргvvдйиг захирч байв. Мєдєє
ван яамны зарлигыг эсэргvvцэн 300 монгол цэргээ авч цахарын цэрэгт нийлэв. Энэ
цэргийн бага дарга нь Шулуун шар хошууны амбан Дамдинсvрэн гэгч боллоо. Ийнхvv
цахар цэргийн хvч нэмэгдэн Шанд адуучин сvргийн Хянхярваа сvм дээр байрлаж
байсан хар цэргийг цохин явуулаад Лавай сvм дээр цэргийн ерєнхий удирдлагыг
байгуулав.
Шулуун шар хошууны Цорж ламыг Богд Жавзандамба Цахар сайдад єргємжлєн 1912 оны
зун цорж лам Шанд адуучин хошууны Жамьянсvрэн бичээч, Тємєр аравтын дарга нартай
цахар цэргийн ерєнхий удирдлагыг авчээ. Шанд адуучны Пvрэв амбан Чуулалт хаалга
руу зугтаан одсонд Цорж лам Жамьянсvрэн бичээчийг Шанд адуучин хошууны амбанаар
тохоосон боловч Богд хааны засгийн газар албатай Жамьянсvрэн бичээч намар нь Их
хvрээг зорьжээ.
ХАЯНХЯРВАА СYМИЙН БАЙЛДААН
Цахар цэрэг Хаянхярваа сумийг байлдан авахын тулд гурван єдрийн ширvvн дайн
хийжээ. 600 цахар цэрэг хvчээ авсан 3000 гаруй хар цэрэгтэй тулалдав. Цахар
цэргийн удирдагч байсан Горлосын Санжаа баатар байлдаанд орохдоо бугын арьсан
хуяг ємсдєг, хар цэргийн хvрээг дайран ороод баруун зvvнгvй тулалдаж хар цэргийг
євс хадах мэт намнадаг хvн байж. Нэг удаа Санжаа баатар шархдаад Сvнбvрvvгйин
хавьд айлд хоноглон цайны оронд хэдэн хундага архи балган бvдvvн гуяныхаа шархны
боолтыг тайлан мэс улайсгаж тэнд тогцон сумаа авч эм боогоод дайн байлдааны
элдэв сониныг хуучлан vvр цайлгаж, єглєє нь тулалдааны талбар луу мордсон гэдэг
яриа ард олны дунд vлджээ. Гvнжийн голд хэдэн єдєр vргэлжилсэн тулалдаан болов.
Энэ дайнд хар цэрэг тун олон ирсэн бєгєєд халх монголын нэг хороо цэрэг, цахар
цэрэгтэй нэгдэн байлдахдаа сэлэм эргvvлэх нь нэн онцгой байжээ. Нэгэн удаа хар
цэргvvдйин морьт цэрэг рvv тэмээн сvрэг хєєн оруулж vй олон хар цэргийг устгажээ.
Санжаа баатар тулааны уеэр морин цэргээс арав арваар нь хєєн ирж єєрийн
цэргvvдэд тушаан буу сумийг нь хураалгадаг байж. Санжаа баатар гэрт сууж байхдаа
толгой нь ханын эрсээр байдаг том биетэй хvн байжээ. Yхэр жилийн євєл
Хатанбаатар Магсаржав цэргээ тохижуулаад буцахад Санжаа баатар дагаж яваад буцаж
ирээгvй гэдэг.
ХYЙТЭН АМЫН ТУЛАЛДААН
Энэ байлдаанд vй тvмэн хар цэрэг хамрагджээ. Лавай сvм рvv дайралт хийсэн цахар
цэрэг Сvvж, Шувуут, Хашаатын ууланд хориглоход хvрэв. Хар цэрэг vхэр буугаар
хvчтэй гал нээв. Цахар цэрэг Баянцагаан хvрээнээс нэг vхэр буу авчирсан нь аминд
орж Сvvж бvдvvн уулан дээр улаан эсгийгээр бvтээн чирч гаргаад хар цэргvvдйин
зvг хоёр сум тавьсанд бужигнан ухарч эхэлжээ. Цахар цэрэг, халх цэргийн хамт
нэхэн хєєж Авдрант хайрханы ємнє хvртэл vлдэн хєєж шєнє болсон тул цэргvvдээ
амраажээ. Энэ дайнд хар цэргийн хvvр тал дvvргэсэн гэдэг.
МӨРӨНГААГ АЛАВ
Мєрєнгаа байлдааны арга ухаанд сайн боловч шадар Саранбуутайгаа ард олныг
дарладаг байв. Саранбуу нь Богдын цэргийн нэрийг барин ард олны дунд дураар
аашилдаг нэгэн байжээ. Сvvлрvvгээ бvр баячуудаас зээлсэн нэрээр мєнгє цуглуулж
явдаг болов. Энэ vед Шанд адуучин хошуунд сууж байсан гадаадын том наймаачидтай
хуйвалдан лам овогтноор дамжуулан єєрийн цэргийг хар цэрэгт татан оруулахаар
завдаж байхад нь цахар сайд Цорж лам Мєрєнгааг дуудан ирvvлж Олон овоогын ар,
Бор толгод дахь цэргийн хуаранд буудан алжээ.
ЦАХАР САЙД ЦОРЖ ЛАМЫГ ХОРООСОН НЬ
1914 онд халх цэрэг буцсан боловч Цорж лам Лавай дахь цэргийн ерєнхийгєєрєє
vлдэв. найргvй шийтгэж эхлэв. Амбан Хаванг баривчлан шоронд хорьсонд тэр баян
бvх малаараа торгуулж, шоронгийн аяыг даалгvй 2 жил болоод насан эцэс болов.
Амбайн хvргэн хvv Сvнбvрvv арга барахдаа эхнэр хvvхдээ орхин vvрэг vvрэн
тэнvvчилж, халхын хамрын хийдэд хvрч номтой ламын дэмжлэгийг олж лам болоод 2
жил ном vзээд хийдэд дасалгvйн учраа хэлсэнд тэр лам нь vvрэг жодгор, єндгєн
тогоо, гандан тєхєєрч єгєєд зvч болж ард олныг тойрон амьтанд тус vйлд хэмээжээ.
Сvнбvрvv гуай тvvнйиг нь хvлээн авч Ар Халхын Ил хошууд авга vзмэрчээр гурван
жил яваад багшдаа эргэж очиход багш нь одоо нутаг усандаа очиход аюулгvй хэмээн
шар торгон дээл бэлтгvvлж єгчээ.
Сvнбvрvvг явсан хойно эхнэр нь нас нєгчиж ээж нь бага хvvг нь авсан байж. Нэг
єдєр нохой хорихоор гарахад алга болсон хvv нь ирж хэмжээлшгvй их баяр хєєр
болжээ. Євєр Монголын ард тvмний vхэр жилийн тэмцлийн тєгсгєл ийм буюу.
Ард, цэргээрээ амар тvвшинтэй золгож, цаг тєвшрєх найдвар бий болж байв. Дайныг
зогсоох тухай хар цэрэг, цахар цэргийн хооронд хэлцэл явагдаж байх уеэр Лавайн
сvмд 30-аад морьтон хар цэрэг ирж Цорж ламтай ярилцах хvсэлт тавив. Харуулын
цэрэг Цорж ламаас тэднийг зогсоон тулалдья гэсэн боловч Цорж лам хэлэлцээрээ
хийж байгаа уе байлдаж болохгvй хэмээжээ. Тэд гагцхvv Цорж ламтай ярилцаад, тун
удалгуй Цорж ламыг дагуулан аваачиж хэлцлээ vргэлжлvvлье гэсэнд тавьтын дарга
Чимэдцэрэн Цорж ламыг цэргээр хамгаалуулан дагаж явахаар завдахад , тэд: тийм
олон цэрэг хэрэггvй, 2 бие хамгаалагч байхад л болно гэв.
Ийнхvv хар цэргийг дагаж ирсэн хоёр лам Цоржийг хамгаалагч болон зориуд авчирсан
жороо моринд мордуулж авч явав. Цорж ламыг ийнхvv Цахар яманд хvргэн хороожээ.
Цахар цэргvvд эзэнгvйрэн, зарим нь бvр тэнvvлчин болов.
СYНБYРYY ГУАЙ БАДАРЧЛАН ТЭНЭВ
Цахар сайд Цорж ламыг хороосны дараа цахар яамнаас олныг хамарсан цэвэрлэгээний
егvvтгэл эхлэв. Эхлээд Мєдєє ванг хоёр дvvтэй нь баривчлан цаазаар аваачив. Бага
дvv Мєгдєнбєєг нэгэн сvсэгтэн орос хvн нууж байгаад амийг нь аварчээ.
Даваасамбуугийн Мөрөн
Ил товчоо
1993.
|