Найман хошууны Түлээт гацааны баатар

Монголчуудаа дэмжих уриалгын бичиг

 
 

 

  Хорчин нутгын эрэлхэг монголчуудаа! Бид бол нутаг усаа хамгаалахын төлөө алтан амиа үрэгдүүлж явсан дайчин баатар Гада Мэйрэний үр угсаа!
Эдүү Найман хошууны Түлээт гацааны баатар ард минь газар шороогоо хамгаалж нутаг усандаа эзэн суухын төлөө эрэлхэглэн босож байна.
Хууль ёсны эрх ашигаа хамгаалах гэсэн эдээр Монгол ах дүү нарыг минь дотоодыг хамгаалах товчооны цагдаа ёс бусаар баривчилан хорь гаруй хүмүүсийг түр хориж цус нөцийг нь гартал зодож хэд хэдэн хүнийг хүнд ширэгдүүлжээ.


  Одоо дотоодыг хамгаалах болон амрыг хамгаалах товчооны хийн шударга ёсныхоо төлөө тэмцэж байгаа эдээр баатарлаг монголчуудад минь "улсын нэр нүүрийг гутаасан" гэх инээд хүрмээр том малгай өмсөж хоёр хүнийг одоо болтол хорин тамлаж байх мөртөөн суллагдсан монголчуудад "Газрыг чинь буцааж өгөхгүй, дахиад газрын асуудлыг яасан ч дурдаж болохгүй, дурдвал танай муу сайн тэнэг монголчуудыг бүгдийг бариж хорино!" гэж аюулган сүрдүүлэж гутаан дарамтлав.


Эзэн Чингисийн хойчис эрэлхэг Гадагын үрс бид ийм их ёс бус дарлал, сүрдүүлэл болон гутаал дарамтлалыг гэргийн хүлээн дэвсэж суух билээ!
Босцгоо! Газар шороо, нутаг ус, хууль ёсны эрх ашигийнхаа төлөө!
Босцгоо! оршин тогтнох орон зүйнхээ төлөө!


Монгол сурагчид бид бүгдээрээ хичээл хаяж зээлт гарч "Гада Мэйрэн"ээ дуулаж сүрт жагсаал явуулна.


Хотын Монголчууд минь ажил хаяж манайхаа дэмжээрэй!
Хөдөөний Монголчууд минь хотод ирж жагсаалд оролцоорой!


Тонляо хотын анх, дээд зэргийн дундаад сургуулийн монгол сурагчидын чөлөө холбооны зуу гаруй сурагчидаас.


2012 оны 4 сарын 5-н өдөр
 

<Буцах>

 

Home | Campaigns |  News  |  Links  | About Us

Copyright © 2006 Lupm.org, Allrights