Монголын эрх чөлөө холбооны намын хөтөлбөр

 

Дээд мөрийн хөтөлбөр ---- Нийтлэг үндэслэл

Үндсэн хөтөлбөр
   Эзэн богд Чингис хааны үрс, бүх Монголчуудын эрх чөлөө, үндэстэн угсаатны тусгаар тогтнол, бүрэн эрхт нэгдсэн Монгол улсыг бий болгож, түүнийг байгуулахаар эцсийн зорилт, зорилгоо гол үндэслэлээ болгох.


Доод мөрийн хөтөлбөр

1, Монголчуудын улс төрийн ардчилал, эрх тэгш байдал, эрх чөлөө, хүний эрхийг бий болгож түүнийг бэхжүүлэн хөгжүүлэх.

2, Хятадын колончлолд Монголчуудын аливаа эрх ашгыг хамгаалан, хүчирхийлэлийн бус арга барилаар үндэстэний тусгаар тогтнолыг биелүүлэх,

3, Монголчуудын уламжлалт аж ахуйн хэлбэр, зах зээлийг бий болгож, түүнийг хамгаалж хөгжүүлэх,

4, Хятад иргэдийг Монгол оронд оруулах, Хятадаас өмнөд Монголчуудад явуулж байгаа хорт бодлого Монгол үндэстний хайлуулах төрийн бодолгыг эсэргүүцэн, Монголчуудын хүн амыг нэмэгдүүлэх

5, Монголчуудын уламжлалт түүх соёл, үг хэл, үсэг бичгийг хамгаалж, боловсрол соёл, шинжлэх ухааныг дээшлүүлэн хөгжүүлэх.

6, Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын холбоо харьцааг бататгаж, Монгол үндэстний эв нэгдлийг цогцлоох.

7, Хятадын коммунист намын Монгол оронд явуулж байгаа ашигт малтмалын дээрэмдлэг, орчин ахуйн талхилтыг эсэргүүцэж, эх байгалийн тэнцүүрийг батлан хамгаалах.

8, Хувийн хөрөнгийг хууль ёсоор батлан хамгаалж, газар шорооны хувийн өмчлөлийг мэдрэх.

9, Монголчуудын шашин шүтэх бишрэх эрхийг хүндэтгэх.